Улстөр нийгэм
ЗГХЭГ, Нийслэлийн ИТХ-ын бүрэлдэхүүн Налайх, Багахангай дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оноос мөрдөнө. Тиймээс дээрх 2 хуулийн шинэчлэлийн хүрээнд холбогдох албаныхан Налайх, Багахангай дүүрэгт ажиллаж, дүүргүүдийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Хурлын байгууллагын бүтэц, чиг үүргийн хуваарилалт, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод давхцал бий, эсэх болон ажил дүгнэж, урамшуулах журмын хэрэгжилт ямар байгаа хэлэлцэж, санал солилцлоо.
Улстөр нийгэм
Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үеийнхээс буурчээ
Нийслэлд Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үеэс 9.8 хувиар буурсан байна.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэлээ гэж Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас мэдээллээ.

Улстөр нийгэм
Бүх цэргийн Их хар сүлдний цагаалах тайлга боллоо



Улстөр нийгэм
ЕБС-иудын Захирлуудын Үндэсний Зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Боловсролын сайд П.Наранбаяр Монголын Ерөнхий Боловсролын Сургуулиудын Захирлуудын Үндэсний Зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Монголын Ерөнхий Боловсролын Сургуулиудын Захирлуудын Үндэсний Зөвлөл нь 2016 оноос хойш нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг салбар зөвлөлтэйгөөр ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнуудыг чадавхжуулах, тэдэнд зөвлөн туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн төрийн бус байгууллага юм.
Уулзалтын эхэнд тус зөвлөлийн гүйцэтгэх захирал Б. Ундрал 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх, салбарын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх явцад тулгарч буй асуудал, санхүүжилт, хүний нөөц, нийгмийн хангамж цалингийн нэмэгдэлтэй холбоотой нийтлэг асуудлуудаа танилцуулав. Мөн уулзалтад оролцогч захирлуудын төлөөлөл өөрсдийн сонирхсон асуултууддаа хариулт авч санал бодлоо илэрхийллээ.
Сайд, хувьсах зардлын итгэлцүүр болон орон тооны бүтэц, норм нормативыг өөрчлөн шинэчлэхээр ажиллаж буйгаа дурдаад, цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор төсвийн санхүүжилт дутуу орсон гэх асуудлыг шалгуулж байгаа, яаралтай арга хэмжээ авч нөхөн олгоно гэв.
-
Улстөр нийгэм2021/08/27
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах, Цөмийн он...
-
Улстөр нийгэм2022/12/22
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
-
Шударга мэдээ2019/06/20
Хилийн орчимд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлүүдэд шалгалт хийв
-
Улстөр нийгэм2023/09/21
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад оролцлоо
