Шударга мэдээ
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ
Прокурорын байгууллага хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн байдлыг 2021 оны эхний хагас жилийн байдлаар судаллаа.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд Хүрээлэн байгаа орчны эсрэг 296 гэмт хэргийн улмаас нийт 1 тэрбум 966 сая 233 мянган төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шийдвэрээр 1 тэрбум 335 сая 938 мянган төгрөгийн хохирлыг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн бол 630 сая 295 мянган төгрөгийн хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх асуудал шийдвэрлэгдээгүй байсан байна.
Иймээс прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний шүүхэд хандаж, иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох арга хэмжээг авч ажиллаж байна.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 48.3 хувийг Хууль бусаар мод бэлтгэх, 29 хувийг Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг эзэлж байгаа нь хамгийн их хувийг эзэлж байгаа юм гэж Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.
Шударга мэдээ
Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
МЭДЭГДЭЛ
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ашиглалтын талбай дахь олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд оршин суугаа иргэд, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болзошгүй эрсдэлийг арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
2. Ашиглалтын болон хайгуулын талбайд үүссэн ам цооног, ил уурхайн ухаш, нүх, шуудуу, хаягдлын байгууламж болон бусад аюултай хэсгийг хашаажуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр тоноглох, аюулгүй байдлыг хангах, ашиглалт дууссан болон эрсдэл бүхий талбайг үе шаттайгаар булж тэгшлэх;
3. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлогоо баталж мөрдүүлэх, хүүхэдтэй холбоотой эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;
4. Энэхүү мэдэгдлийн хэрэгжилтийг зохион байгуулж, авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны дотор Нийслэлийн Байгаль орчны газарт тухай бүр ирүүлж ажиллах.
Мэдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, олборлолтын үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Шударга мэдээ
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

Шударга мэдээ
Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.
“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.
-
Шударга мэдээ2023/11/20
"Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдаа болно
-
Улстөр нийгэм2024/10/10
2024 оны өвлийн Монгол хэл, бичгийн шалгалт болон Элсэлтийн шалгалтын хуваарь га...
-
Цаг үе2024/01/17
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
-
Урлаг спорт2023/08/09
"FIBA 3X3 Sukhbaatar Challenger 2023" тэмцээн болно
