Цаг үе
Өнөөдөр нийслэлд ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Энэ сарын 23-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 100, II тунд 367, нэмэлт сэргээх тунд 1518, нийт 1985 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.5 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 15 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2889 (24.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66.207 (74.5 хувь), 16-17 насны 26099 (77.0 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн онцгой комиссоос мэдээлсэн байна.
Харин өнөөдөр /2021.09.24/ Улаанбаатар хотод суурин 29 цэгт 40 багийн 227 эмч, ажилтан ажиллаж, 3932 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Цаг үе
Хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Бодлогын баримт бичиг болон хууль, тогтоол, шийдвэр, шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг сайтар хангаж, удаашраалтай байгаа ажлуудаа эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах.
- Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч ажиллах.
- Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн засвар, орчны тохижилт болон инженерийн шугам сүлжээний ажлуудыг эрчимжүүлж дуусгах, Улсын комисст хүлээлгэж өгөх ажлуудаа шуурхай зохион байгуулах.
- Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах.
- Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ /RFID TAG/-г суурилуулахтай холбоотой ажлыг эрчимжүүлэх.
- Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгч ажиллах.
- Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулж, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах.
- Мэргэжлийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа агентлаг болон дүүргүүд төрийн хяналт шалгалтын ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд нь НЗДТГ хяналт тавьж ажиллах.
- Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид, хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилон, явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулж, эрчимжүүлж ажиллах.
- Орон сууцны болон гэр хорооллын хог тээвэрлэлтийг нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах зэрэг үүрэг өгөв.
Цаг үе
Сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газрын хөрснөөс дээж авчээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд хүүхэд багачуудыг эрүүл ахуй, чанар, стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсээр хангах, хүнсний аюулгүй байдалд хийж байгаа хяналт шалгалтын талаар холбогдох албаныхнаас тодруулав.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин:
-Сургалтын байгууллагын гадна болон дотор орчинд хяналт шалгалт хийсэн. Гурван байгууллага хамтран сургууль, цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдалд шалгалт хийж байна. Цэцэрлэгүүдийн хүнсний хангамжийг дөрвөн компани хариуцаж байгаа.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:
-81 байгууллагын уснаас 105 дээж авсан. Мөн сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газрын хөрснөөс 27 дээж авлаа. Эдгээр дээжийг лабораторид хүргүүлж, 56 дүгнэлт гарсан. Шалгалтад хамрагдсан сургуулиас 49 нь хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ явуулж байгаа. Үүнээс түрээсийн гал тогоотой 18, зориулалтын гал тогоогүй 31 сургууль бий. Сургуулиудад боловсон хүчин болон тоног төхөөрөмж дутагдалтай дүгнэлт гарсан. Энэ онд 6381 хүүхдийн хүчин чадалтай 19 сургууль, цэцэрлэг, сургалтын төв ашиглалтад ороод байна хэмээлээ.
Цаг үе
“Улаанбаатар түншлэл-2023” олон улсын үзэсгэлэн есдүгээр сарын 28-нд эхэлнэ
НЗДТГ, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран "Улаанбаатар түншлэл-2023" олон улсын үзэсгэлэн яармагийг есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-ний хооронд “Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна. 48 дахь жилдээ болох гэж буй тус үзэсгэлэн яармагийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга:
-Үзэсгэлэнд Бүгд Найрамдах Беларус Улсаас долоо, ОХУ-аас 20 гаруй, БНХАУ-ын Ляонинь мужийн 30 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч оролцож, бараа бүтээгдэхүүнээ танилцуулах юм. Мөн дотоодын томоохон 30 гаруй аж ахуйн нэгж оролцоно. Онцлох аж ахуйн нэгжээс дурдвал, Беларус Улсын Минск хотын сүүний шилдэг үйлдвэр, ОХУ-ын хүнсний шилдэг үйлдвэр Окинск зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд хүрэлцэн ирэх юм. Мөн аравдугаар сарын 2-ны өдөр МҮХАҮТ-д Беларус- Монголын бизнес уулзалтыг зохион байгуулна.
Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын Эдийн засаг, бизнес хөгжлийн хэлтсийн дарга Б.Баясгалан:
-Манай байгууллага төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэн бизнес инновацыг дэмжих төсөл хөтөлбөр, олон улсын арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ хүрээнд нийслэлийн инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад сурталчлах "Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи - 2022", "Улаанбаатар түншлэл” зэрэг арга хэмжээг МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулдаг. Мөн өнгөрсөн жилийн "Улаанбаатар түншлэл” үзэсгэлэнгийн үеэр нийт 1134 бизнес уулзалт болсноос 305 нь хөрөнгө оруулалтын гэрээ хийн, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн.
НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:
-Тус үзэсгэлэн яармагийн үеэр бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна ижил төрлийн бизнес эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдээс харилцан туршлага судлах, бизнесээ өргөжүүлэх, хамтын ажиллагаа тэлэх боломжтой. Мөн бидний үйл ажиллагаа, үйлдвэрлэл хөгжлийн ямар шатандаа явж байгаа, олон улсын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид бизнестээ ямар инновацыг шингээж буй талаар сайн туршлага судлах боломж бий хэмээсэн юм.
Үзэсгэлэнд хүрэлцэн ирж буй 60 гаруй олон улсын аж ахуйн нэгжүүд нь
- Хөдөө аж ахуй: Био бордоо, органик хог хаягдлыг боловсруулах бэлдмэл, ургац хураагч комбайнууд, бүх төрлийн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, ачааны, зорчигч тээврийн, чиргүүлийн, тусгай техник, микроавтобус, электробус
- Барилга: Барилгын материал, гипс хавтан, фанер, хөөс, дамжуулах хоолойн эд анги, LED гэрэлтүүлгийн үйлдвэрлэл
- Хүнс: Жимс, жимсгэнэ, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, зөгийн үйлдвэрлэл, зэрлэг ойн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, тосны ургамлын үр тариа (маалинга, рапс)-ны бүтээгдэхүүн, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн, бяслаг, цөцгийн тос, мах, махан хагас боловсруулсан бүтээгдэхүүн, чихэр
- Хөнгөн үйлдвэр: Бугын үслэг эдлэлээр хийсэн гутал, халуун хадгалах сав, гэр ахуйн хэрэгсэл
- Эрүүл мэнд: Мал эмнэлгийн эмийн сангийн сүлжээ, байгаль нуурын давирхай гэх мэт бараа бүтээгдэхүүнээр оролцож байна.
-
Улстөр нийгэм2019/11/05
УИХ-ын байнгын болон дэд хороод хуралдана
-
Улстөр нийгэм2020/03/10
“Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах...
-
Цаг үе2022/04/11
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ
-
Цаг үе2020/04/21
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн, салхитай байна
Сэтгэгдэл