Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 13-ны Баасан гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

⏱ 10:30-20:00 цагт: 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

⏱ 11:00-18:00 цагт: СХД 8, 20-р хороо 5-р бааз, Од-дин Мон Сүү ХХК, Савангийн үйлдвэр, Нефтийн байр, ХЦХ 1-12-р байр болон эдгээрийн ойр орчмоор,

СҮХБААТАР ДҮҮРЭГ

⏱ 10:30-18:00 цагт: СБД 19-р хороо Шадавлин, Арсогоот, Гэр хорооллын гэрэлтүүлэг,

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ

⏱ 10:00-18:00 цагт: БХД Гүнийн худаг, Хөнгөн цагааны үйлдвэр

ТӨВ АЙМАГ

⏱ 09:00-18:00 цагт: Эрдэнэ сумын Нисэх онгоцны клуб, Уян хайрхан, Баясгалант өргөө, Монгол элс, Бүти, Сэрүүн сэлбэ, Ай Эф соонс, Дэнж элс, Түмэн хишигтэн-2, Ногоон Ази, Иргэн Мөнхжаргал, Золжаргал, Дашцэрэн, Алтанцэцэг, Ууганбаяр, Александр, Бадамханд, Энхням, Жадамба, Отгонбаяр, Энхтуяа, Оюунбилэг /ногоо/, Цэнгэл, Жигжиднямаа, Эрдэнэбаатар, Долгормаа, Таваг буудлагын төв, Ультра грийн, Жимобайл, Монгол хаад, Сайхан булган, Нарны орон, Морьтон шанкур, Хийморьт хишигтэн, Илд бамбай, Бамбай, Шилийн булаг, Ичонсанворлд, Женко тур, Женко бюри-1, Эхэн трейд, Хорстрек, Хүннү, Скайтел, Хайрын билэг, Энжой, Тулгат гацаа, Мандал жуулчин, Загас үржүүлэг, Харзтай, Азжаргал, Халиун трэвл.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Инфляцын түвшин 2023 оны 5 дугаар сард 11.3 хувьтай гарлаа

Огноо:

,

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 5 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.3 хувь, өмнөх оны эцсээс 6.1 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна.

Өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсөхөд:

-Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.4 хувь,
-Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.8 хувь,
-Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 12.5 хувь,
-Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувь,
-Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 11.8 хувь,
-Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.6 хувь,
-Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 3.0 хувь,
-Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 19.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

2023 оны "Эрдэм хакатон"-ы шилдэг төслүүд тодорлоо

Огноо:

,

Энэ жилийн "Эрдэм хакатон" тэмцээнд эдийн засгийн өгөөж өндөр биотехнологид суурилсан өрсөлдөөн ихтэй шилдэг төсөлтэй залуус питч танилцуулгад оролцлоо. "Эрдэм хакато"н тэмцээн өөрийн тогтсон зарчимтай бөгөөд 6 шалгуур үзүүлэлтээр төслийг шалгаруулдаг уламжлалтай.

Тэгвэл энэ удаагийн тэмцээний тэргүүн байрт Биологийн хүрээлэнгийн Артемис баг шалгарч, БШУ-ны сайдын нэрэмжит 20 сая төгрөгийн шагналын эзэд болов.

Дэд байрт  Эко хөнгөн бетон, гуравдугаар байрт Метаког, тусгай шагналт байрт Амин хүнс, Эко грин гоулд багууд тус тус шалгарчээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

Огноо:

,

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2023 оны зургаадугаар сарын олголтын хуваарийг танилцуулж байна. 

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Дэлгэрэнгүй унших

Санал болгох