Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

МҮОНРТ-ийн цуврал контент ОХУ-ын телевизээр тус улсын үзэгчдэд хүрнэ

Огноо:

,

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, Монголын үндэсний олон нийтийн радиогийн захирал Т.Бямбатогтох, Монголын үндэсний олон нийтийн телевизийн захирал Р.Тулга нар өнөөдөр ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх, “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь “Русский дом” (хуучнаар ОШУСТ)-ийн захирал Амгалан Ринчинович Базархандаев, түүний орлогч ОХУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Валерия Валерьевна Кильпякова, Улаанбаатар дахь “Русский дом”-ийн Соёлын хэлтсийн дарга Д.Цэцэгдэлгэр, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Намхай, ОХУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн атташе Надежда Юрьевна Латышева нартай уулзалт хийж, санал солилцлоо.

Энэ үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар “MNB Монголын контемпорари уран бүтээлчидтэй хамтран бүтээж буй “Нүүдэлчин зөн” цуврал контентыг гадаадын телевизүүдээр дамжуулан олон улсын үзэгчдэд хүргэх, нээлтийн ёслолыг олон улсын хэмжээнд нэгэн зэрэг хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, ОХУ-ын телевизээр гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Мөн хойд хөршийн телевиз, радиогийн удирдлага болоод уран бүтээлчидтэй туршлага солилцох, хамтран контент бүтээх зэрэг олон талаар хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.

Харин ноён Амгалан Ринчинович Базархандаев дээрх саналыг таатай хүлээн авч дэмжиж ажиллана гэлээ. Тухайлбал, “Нүүдэлчин зөн” цуврал контентыг ОХУ-ын телевизүүдээр тус улсын үзэгчдэд хүргэнэ, энэ саналыг ажил хэрэг болгоно гэв.

Мөн Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Улаанбаатар дахь “Русский дом” урьд өмнөх хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэхээр хоёр талын удирдлага харилцан тохиролцлоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд

Огноо:

,

Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатарт ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдийн байршлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Дархлаажуулалтын цэгүүд 17 цаг хүртэл ажиллана

Огноо:

,

Энэ сарын 26-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 56, II тунд 119, нэмэлт сэргээх тунд 2028, нийт 2203 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.6 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2944 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67461 (75.9 хувь), 16-17 насны 26508 (78.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 27-ны лхагва гарагт Улаанбаатар хотод явуулын 31 баг, суурин 35 цэгт 75 багийн 283 эмч, ажилтан ажиллаж, 4478 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

Огноо:

,

2021 оны 10 сарын 27-ны 08 цагаас 20 цаг  хүртэлИхэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нийт нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. 13-15 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Цэлмэг. Зөөлөн салхитай. 11-13 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Цэлмэг. Зөөлөн салхитай. 10-12 хэм дулаан байна.


2021 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар, 29-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 30-нд Монгол-Алтайн уулсаар, 31-нд Алтайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 31-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 29-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүсч, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох