Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүйэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Бүгд Найрамдах Франц Улс бол Монгол Улсын гуравдагч хөрш, дотнын анд нөхөд юм. Франц Улс  манай улсын ардчиллыг анхнаас нь тууштай дэмжиж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг үнэт зүйлсээрээ бид нэгдэж, хамтран ажиллаж ирсэн  гэж УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцлоод, цар тахлын  амаргүй цаг үед Монгол Улсад айлчилж буй Сенатын эрхэм гишүүдэд талархал илэрхийллээ.

Тэрбээр “Франц улс  манай улсад цар тахлын эрсдэлээс сэргийлэх, даван туулахад зориулан эм, эмнэлгийн хэрэгсэл, хүчилтөрөгчийн  эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийн тусламж үзүүлсэн. Түүнчлэн КОВАКС хөтөлбөрийг  242 сая ам.доллараар санхүүжүүлсэнд талархаж байна гэв.

Манай улс Франц Улстай  худалдаа, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, аюулгүй байдал зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, Иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд хүргэх хүсэл эрмэлзэлтэй байдаг.

Соёл урлаг, тэр дундаа кино урлагийн салбарт хамтран ажиллахад бид таатай байх болно. Монголчууд франц киног шимтэн үзэж, утга, уран зохиол, яруу найргийг нь сайн мэддэг. Ялангуяа алдарт зохиолч Александр Дюмагийн зохиолыг уншаагүй хүн ховор. Нүүдэлчний өв соёл, үүх түүхийг харуулсан киног хамтран бүтээх боломж бий гэлээ.

Тэрбээр “Цар тахлын энэ үед манай улсын эдийн засгийн өсөлт 6.3 хувьтай байна. Эрсдэлийг даван туулах нь тодорхой боловч өнөөдрийн нөхцөл байдалд дасан зохицож ажиллаж, амьдрах шаардлага бидэнд тулгарч байна.  Ямар ч муу зүйлд сайн тал бий гэдэг. КОВИД-ийн сүүдэрт буй боломжийг ашиглаж, хөгжлийн хөшүүрэг болгохын төлөө анд нөхөдтэйгээ бид бүхий л талаар хамтран ажиллахыг зорьж байна гэв.

Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга  Филипп Мүэй  үнэт зүйл, түүх, соёлын хувьд түүхэн хэлхээ холбоотой манай хоёр орны хувьд харилцааны өнгөрсөн түүхээ улам бататгаж, одоо, ирээдүйн хамтын ажиллагаа маань харилцан  өгөөжтэй, үр дүнтэй байгаасай гэж хүсч байна. Монгол Улсын хөгжил дэвшилд Франц Улс өөрийн хувь нэмрийг оруулж, хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг гэв.

Франц Улсын Сенатын гишүүн, Франц-Монголын парламентын бүлгийн дэд дарга  Паскаль Мартин болон бүлгийн гишүүн  Натали Дэлатр, Мари-Пиэр Ришэ нар айлчлалын хугацаанд парламентын түвшинд чухал ач холбогдолтой уулзалтуудыг зохион байгуулж, хамтын ажиллагааны шинэ чиглэлээ тодорхойлж байгаа талаараа танилцуулсан юм.

Хоёр улсын парламент хуулийн төсөл боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны туршлагаа харилцан солилцох, Франц, Монголын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхэд манлайлан ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотлов.

Түүнчлэн 2024 онд Франц Улсад болох олимпийн наадамд Монголын баг, тамирчдыг амжилттай оролцуулахад Сенатын эрхэм гишүүд тусалж, дэмжихээ илэрхийлэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар цар тахлын амаргүй цаг үед ажил хэрэгч, үр дүнтэй айлчлал зохион байгуулсан хоёр улсын парламент дахь найрамдлын бүлгүүдийн дарга УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Сенатын гишүүн Филипп Мүэй нарт уулзалтын төгсгөлд талархал илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

"Төрийн банк" ХК 2024 онд зарласан ногдол ашгаа тараалаа

Огноо:

,

“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор банкны 2023 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 66.20  төгрөг,  нийт 49.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн  жагсаалтыг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон тогтоосон болно.

Тус шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд  2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байршууллаа.

Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон ногдол ашгаа авахыг хүсвэл өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандана уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 7505-1881 /4199/


 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох