Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 11-ний Лхагва гарагт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Үүнд:

- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг баталж, Засгийн газрын тогтоол гаргав.  Хэлэлцээр байгуулснаар олон улсын терроризмын талаар мэдээлэл солилцох, террорист ажиллагааг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авах зэрэг олон талын боломжтой болох юм.

- Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний … дугаар ангийн албан тушаалын нийт дөрвөн байрны 91 айлын орон сууцыг хувьчлахаар шийдвэрлэж хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалтаас хасав. Тус байранд оршин суугчид нь одоо ажилалж байгаа болон чөлөөнд гарсан цэргийн албан хаагчид байна. Оршин суугчид нь  “Байр эзэмшигчдын түр хороо”-г байгуулж үе үеийн засгийн газарт оршин сууж буй орон сууцаа хувьчилж, өмчлөн авах хүсэлтийг удаа дараа гаргасаар ирснийг өнөөдөр эцэслэн шийдвэрлэв.

- Энэ сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ыг зохион байгуулна. Тус хуралд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад даалгав

- Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоол батлав.  Ойг тэмдэглэх хүрээнд жилийн турш 30 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

- Нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай болгохын тулд цогц шийдэл, шинэчлэлт хийхээр дэд бүтцийн төсөл боловсруулснаа НЗДТГ-аас танилцуулав. Нийтийн тээврийн үйлчилгээний маршрутын бүтцийг үндсээр нь өөрчилж, шинэчлэн төлөвлөх, цахилгаан соронзон тээвэр нэвтрүүлэх, хүн ам сийрэг бүсүүдэд дүүжин замын тээвэр хийх, тусгай замын автобус явуулах, үйлчилгээний төлбөр төлөлтийн системийг боловсронгуй болгох аргачлалыг боловсруулжээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт ЗХШТ-т ажиллав

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнөөдөр (2024.07.25) Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллав.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтыг ЗХЖШ-т хүрэлцэн ирэхэд Төрийн хүндэт харуул жагсаж, хүндэтгэн угтсан юм.

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтод ЗХЖШ-ын удирдлага, төрлийн цэргийн командлагч нарыг танилцуулсан ба Даргын зөвлөлийн хуралдааны танхимд Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, мэдээлэл өглөө.

Дараа нь Батлан хамгаалахын сайд, албаны бүрэлдэхүүний хамт Зэвсэгт хүчний нэгдсэн ажиллагааны төвийн үйл ажиллагаатай нь танилцсан юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хасбаатарын гудамжны авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ

Огноо:

,

Баянгол дүүргийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34 дүгээр хороо, Хасбаатарын гудамж /Өргөө кино театрын хойд уулзвараас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны долоодугаар сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны долоодугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.

Тус ажлын хүрээнд: Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Нийслэлийн Замын хөгжлийн газар

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

БНСУ-ын Сөүл хотын Халамжийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Нийгмийн Халамжийн Зөвлөлийн дарга Ким Хён Хун болон Сөүл хотын халамжийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд нийгмийн халамжийн чиглэлээр тус хотын холбогдох байгууллагуудтай харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.   

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Нийслэл хотод халамж асрамжийн 17 байгууллагын 25 төв, 17 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Төрийн албаны хэрэгцээ шаардлагад тулгуурлан эрэлтэд нийцсэн, ур чадвартай төрийн албан хаагчийн хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд албан хаагчдаа чадавхижуулах, харилцан туршлага солилцох, гадаад улсад суралцуулах, туршлага судлуулахыг зорин ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, ахмад настны төрөлжсөн асрамжийн төвийг байгуулах, гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэхэд харилцан туршлага солилцон ажиллахад таатай байна” хэмээв. 

БНСУ-ын Сөүл хотын Нийгмийн Халамжийн Зөвлөлийн дарга Ким Хён Хун цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар хамтран ажиллаж, туршлага солилцохдоо таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох