Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 12-ны Пүрэв гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

⏱ 10:30-20:00 цагт: 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

⏱ 11:00-18:00 цагт: СХД 8, 20-р хороо 5-р бааз, Од-дин Мон Сүү ХХК, Савангийн үйлдвэр, Нефтийн байр, ХЦХ 1-12-р байр болон эдгээрийн ойр орчмоор,

СҮХБААТАР ДҮҮРЭГ

⏱ 10:30-18:00 цагт: СБД 19-р хороо Шадавлин, Арсогоот, Гэр хорооллын гэрэлтүүлэг,

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ

⏱ 10:00-18:00 цагт: БХД Гүнийн худаг, Хөнгөн цагааны үйлдвэр.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Сэлбэ голын 16.480 тонн мөсийг тээвэрлээд байна

Огноо:

,

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор энэ сарын 15-аас эхлэн тус голын мөсийг зөөж эхэлсэн.

Нийт зургаан экскаватор, 21 хово, нэг бобкат, нэг портер, нэг ковш техниктэйгээр ажиллаж, өнөөдрийн байдлаар 824 рейсээр 16480 тонн мөсийг зөөж тээвэрлэн, Туул голын сав газарт буулгаад байна.

Нийслэлийн 33 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий болсон тул эхний ээлжид Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөж тээвэрлэхээр төлөвлөөд байна. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Багш нар ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах мэдлэгээ бататгав

Огноо:

,

2021 оноос хэрэгжиж эхэлсэн “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийн хүрээнд “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөнд суралцахуйн түгээмэл загварын зарчмыг тусгах арга зүйн онол” сургалтыг зохион байгуулав. Сургалтад Баянзүрх, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч 200 гаруй оролцогч хамрагдсан юм. Оролцогчид:

Монгол улсын бодлогын баримт бичиг, хууль эрх зүйд тэгш хамруулан сургах боловсролын талаарх ойлголтыг хэрхэн тусгасан, түүнийг хэрэгжүүлэхэд юуг анхаарч ажиллах;

Хүүхэд бүрд нээлттэй, хүртээмжтэй цэцэрлэг, сургууль болохын тулд хүүхдийн суралцахуйн хэв маяг болон суралцахуйн түгээмэл загварыг хэрхэн сургалтын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх;

Суралцагчийн танин мэдэхүй, бие бялдар, хэл яриа, харилцаа, өөртөө үйлчлэх чадварын бодит байдлын үнэлгээ хийх;

Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэгийн орчныг (судлагдахууны хүрээнд, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, засан сайжруулах үйл ажиллагаа) бүрдүүлж ажиллах;

Хүүхэд бүрийн онцлог хэрэгцээнд нийцсэн хөтөлбөр боловсруулах (өөрчлөх, тохируулах) арга зүй ба үнэлгээ хийх;

Багш нар ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, сайжруулах, үнэлэх мэдлэг, чадвартай болж, хэрэгжүүлэх арга зүйн талаарх ойлголт, мэдлэгээ бататгалаа.

Энэ удаагийн сургалтыг Боловсролын ерөнхий газар, Gerelt Andagan - Гэрэлт Андаган ТББ, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Мэдрэлийн эсийг зураглах аргын сэтгэц заслын “Ухаарахуй төв” ТББ хамтран зохион байгуулжээ.

Сонирхуулахад, “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Азийн Хөгжлийн Банктай хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа билээ.

Эх сурвалж: БШУЯ

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Калифорни мужид үер бууж байна

Огноо:

,

АНУ-ын Калифорни мужид сүүлийн хэдэн өдрийн турш үргэлжлэн орсон бороо оржээ. Ингэхдээ 152-254 мм бороо орсон ба Лос Анжелес хотын төв хэсгээр 300 орчим мм-т хүрчээ.

Энэ нь 1998 оны хоёрдугаар сард хамгийн их хур тунадастай жилээс хойш тохиолдож байгаагүй үзэгдэл юм байна. Учирсан хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй бөгөөд Калифорни мужийн нийт 37 мянган оршин суугчдад энэ долоо хоногийн Пүрэв гараг хүртэл үерийн аюулын сэрэмжлүүлгийг үргэлжлүүлэн хүргэх ажээ.

Эх сурвалж: ОБЕГ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох