Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Дээрхийн гэгээнтэний мэлмий гийсэн өдөр мэндэлсэн хүүхдүүдэд бэлэг өгч баярлууллаа

Огноо:

,

Дээрхийн гэгээнтэн, XIV Далай ламын мэлмий гийсний 84 насны ойн өдөр 7-р сарын 6-ны өдөр тохиолоо. Мөн эл өдөр бурхан багшийн номын хүрд эргүүлсэн дүйчэн өдөр давхцсан буян ном дуудсан сайн өдөр байсан ба тус өдөр Имарт хайпермаркет болон “Таны буянд даган баясъя” төв хамтран Өргөө амаржих газар амаржсан эх, хүүхэд болон амаржих гэж буй ээжүүд буюу нийт 100-аад эх хүүхдэд гарын бэлэг агч баярлууллаа. Тус ажилд Энэтхэгийн Сэрамэ хийдийн хувилгаан лам, Монгол дахь Далай багшийн бие төлөөлөгч болох жавжэ Одсэр Ринбүчи өөрийн биеэр оролцож шинэ төрсөн нярай болон ээж нарт адис хүртээж, монголын үрс маш олон болохыг ерөөхийн зэрэгцээ эрүүл энх, сайн сайхныг хүслээ.

Дашрамд Имарт хайпермаркетын 3 дахь салбар 8-р сард Хан-Уул дүүрэгт нээгдэх гэж байгаа ба үйлчлүүлэгчиддээ илүү ойртож, олон улсын жишиг үйлчилгээг хүргэхээр бэлтгэн ажиллаж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Урлаг спорт

Түүнийг дуулахад харцнаас нь хор шар, уучлал, эрч хүч, хайр, бардамналыг мэдэрдэг

Огноо:

,

Монгол Улсын гавьяат жүжигчин, опера дива Ө.Уянга дуучныг дуулахад харцнаас нь хор шар, уучлал, эрч хүч, хайр, бардамналыг мэдэрдэг.

Улаанбаатар хот шинэ жилийн гоёл чимэглэлээ зүүгээд хүн бүр дотроо нууцхан догдлол тээн, будрах цасан ширхэг шиг намуухан өвлийн үдэш тэрбээр тоглолтоо хийх гэж байна.

Сонгодог урлаг бол мөнхийн өрсөлдөөнд оршдог хатуу талбар. Тэр дундаа дэлхийн гранд дууриудын дүрийг тайзнаа амилуулж, хоолойнхоо гайхамшгаар үзэгчдээ цаг ямагт бишрүүлнэ гэдэг амаргүй.

Опера дива Ө.Уянга ДБЭТ-ын тайзнаа тавигдсан Аида дуурийн Аида, Евгений Онегин дуурийн Татьяна, Риголетто дуурийн Жильда, Севилийн үсчин дуурийн Розина, Чингис хаан дурийн Сорхогтан хатан, Увидаст лимбэ дуурийн Шөнийн хатны дүрийг дахин давтагдшгүйгээр бүтээсэн.

Түүнийг дуулалтыг тайзнаас сонсоход гайхалтайгаар өгсөж, уруудан уянгалах хоолойн цар хүрээг мэдэрнэ.

Тиймээс тэрбээр энэ удаагийнхаа “Зул сарын үдэш” тоглолтдоо А.Моцарт, Ж.Вердийн хамгийн романтик дууриуд болох “Ромео Жулетта”, “Риголетто”, “Богема”, “Увидаст лимбэ”, “Севилийн үсчин”, “Травиата” гэх мэт сэтгэлд хоногшсон ариг багтаажээ.

Тоглолтонд анх удаа залуу хөгжимчдөөс бүрдсэн симфони найрал хөгжимчид тоглож морин хуур чуулгын удирдаач Н.Жигжиддорж дохих юм байна.

Түүнчлэн Монгол Улсын аөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, дуучин Б.Зангадын дуулсан “Сүлд модны наадам” бүтээлийг симфони оркестортой анх удаа дуулах аж.

Энэхүү гайхалтай тоглолт энэ сарын 13-нд УДБЭТ-т болно.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“UB DANCE” орчин үеийн бүжгийн тэмцээнийг дөрөв дэх жилдээ зохион байгуулна

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хотыг Зүүн Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох зорилтын хүрээнд олон улсын чанартай соёл, урлагийн томоохон наадам, үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаагийн нэг нь “UB DANCE” орчин үеийн бүжгийн наадам юм. Энэхүү наадмыг дөрөв дэх жилдээ Нийслэлийн Соёл, урлагийн газар болон “Экстрим крейв студио” хамтран зохион байгуулагдах гэж байна.

Орчин үеийн чөлөөт бүжгийн бүх төрлүүдийг хамарсан наадам болохоос гадна хамтлаг бүжгийн төрлөөс гадна Hiphop, Electro, Breakdance гэсэн соло төрлүүдээр орох аж. Тус наадмын анхан шатны шалгаруулалт арваннэгдүгээр сарын 24-нд болсон бөгөөд нийт 400 гаруй хүүхэд залуус өрсөлджээ.

Тус наадмаар дамжуулан их хотын соёлыг танин мэдүүлж, гадны нэр хүндтэй зочидтой туршлага солилцож, суралцан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгодгоороо онцлогтой юм.

Наадмын шилдгүүдийг тодруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Хас банкны бүжгийн /хуучнаар Ард театр/ зааланд болох юм байна.

 НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Сурагч А.Төгсгоо "Best of best kids model of the Universe"-ийн ГРАНПРИ шагнал хүртлээ

Огноо:

,

Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 95 жилийн ойн өдөр бахархалтай нэгэн мэдээ Италийн Милан хотоос ирлээ. Италийн Милан хотноо “Best kids model of the universe pageant” олон улсын уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн улс орны төлөөллүүд оролцсон тус уралдаанд монгол хүүхдүүд амжилттай оролцов.

Дөрвөн насны ангилалд өрсөлдсөн охидоос “Бяцхан мисс-2019” уралдааны тэргүүн байрын шагналт, мөнгөн титмийн эзэн Амарсанаа овогтой Төгсгоо шилдгийн шилдэг ГранПри цом хүртэж, эх орныхоо нэрийг Миланы загварын тайзнаа өндөрт өргөлөө. “Best of best kids model of the Universe” шагнал хүртсэн тэрбээр “Хобби” дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч юм.

Насны дээд ангилалд 11-р ангийн хүүхдүүд өрсөлдсөн. Олон улсын тэмцээнээс шагнал хүртэж явсан шилдгүүдийг ардаа орхиж, дээд шагналыг эх орондоо авчирсан А.Төгсгоо хос шагналтай буусан. Тэрбээр Гранпри шагналаас гадна уралдааны “Best kids model Talent” шагналыг мөн хүртжээ.

“Бяцхан мисс”, шилдэг охид болох Э.Энхрийлэн, Н.Биндэръяа, Б.Баярмаа, Ц.Анужин, Б.Маргад, А.Төгсгоо нар ч мөн Италийн загварын тайзнаа гялалзаж чадсаныг дараах амжилт харуулна.

ОХИДЫН АМЖИЛТ

А.Төгсгоо. “Best of the best kids model of the universe” шилдгийн шилдэг Гранпри шагнал, Baby ангиллын “Best kids model talent” номинацийн эзэн, Хос титмийн эзэн,

Ц.Анужин. Baby ангиллын ялагч “Best kids model of the universe” номинаци, титмийн эзэн,

Б.Маргад. Mini ангиллын “Best kids model international” номинаци, титмийн эзэн,

Э.Энхрийлэн. Pre-teen ангиллын “Best kids model of the World” номинаци, титмийн эзэн,

Н.Биндэръяа. Pre-teen ангиллын “Best kids model of Asia” номинаци, титмийн эзэн,

Б.Баярмаа. Teen ангиллын “Best teen model National costume”, “Best teen model of Asia” хос номинаци, Хос титмийн эзнээр тус тус шалгарчээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох