Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.

2021 оны 08 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна.


2021 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 4-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 9-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-р сарын 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ . Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Иргэдийг байнгын 53 цэг, түр ажиллах гурван цэгээр дархлаажуулж байна

Огноо:

,

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явууллаа. Хуралдаанаар коронавирусний халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо.

Коронавирусийн халдварын тоо нэгдүгээр сарын 19, 20-ны өдөр хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ удаагийн давалгаанд хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах тохиолдол олон байна. Нийслэлийн хэмжээнд вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийн хүрэлцээ хангалттай. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 30054 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэлдээ онцоллоо. Өрхийн эмч нар багцын эмчилгээг 3 болон 5 хоногоор өгч байгаа гэлээ. Багцын хувьд хүрэлцээтэй байгаа аж.

2022 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд зорилтот хүн амын 51.8 хувь гуравдугаар тунд, 4.4  хувь нь дөрөвдүгээр тунд  хамрагджээ.  Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмч, эмнэлгийн ажилтнуудад туслах үүднээс  400 гаруй мэргэшигч эмч болон улаан загалмайн 146 сайн дурын ажилтан ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва “Нийт шинжилгээ хийлгэж буй иргэдийн 80-90 хувьд нь коронавирусээр халдварласан нь батлагдаж байгаа нь халдварын тохиолдол их байгааг харуулж байна. Түүнчлэн шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан гурван хүн тутмын нэг нь хүүхэд байгаа нь анхаарал татаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд дархлаажуулалтын 153 байнгын цэг, түр ажиллах гурван цэгээр дархлаажуулалт хийж байна. Дархлаажуулалтад нийт 800 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа. Цагаан сар дөхсөн энэ цаг үед хариу арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах, хүндрэл учруулахгүйгээр ажлаа зохион байгуулахад ихээхэн анхаарч байна” гэлээ.

Нийслэлийн хэмжээнд 12 түр амбулаторийг байгуулж ковид туссан иргэдэд үйлчлэхээр зохион байгуулсны сацуу хувийн хэвшлийн хүүхдийн долоон эмнэлгийг мөн ковидын эмнэлэг болгон ажиллуулж буй юм. Тандалт хариу арга хэмжээнд автомашин бүхий иргэдийг татан оролцуулахад Хотын даргын зүгээс санхүүжилт гарган тусалж буй талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тодотгов.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна

Огноо:

,

Өнөөдөр /2022.01.25/ Улаанбаатар хотод суурин 154, түр 3 цэгт 157 багийн 735 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Монгол, Украины хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг Киев хотод тэмдэглэв

Огноо:

,

Монгол, Украины хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан арга хэмжээг ойн өдөр буюу 2022 оны 1 дүгээр сарын 21-нд Украин Улсын Парламентын ордонд  зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас Украин Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж, Украины Верховна Радагийн Гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Мережко, Украин-Монголын найрамдлын бүлгийн дарга И.Кривошеев, Гадаад хэргийн дэд сайд Д.Сеник нар оролцов.  Мөн Украины Геологичдын холбоо, Украины Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг томоохон байгууллага, улс төр, урлаг, соёл, бизнесийн төлөөлөгчид оролцлоо.

Өнгөрсөн гучин жилийн хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг олон салбарт амжилттай хөгжиж ирснийг талууд хэлсэн үгэндээ тэмдэглэж, цаашид  улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Украин Улсад амьдарч буй зохиолч, судлаач  Ц.Цогтсайхан өөрийн олон жилийн судалгаан дээрээ үндэслэн Чингис Хааны өсвөр  насных нь тухай өгүүлсэн уран зохиолын номыг орос, украин хэлээр бичиж «Путь Цапли» нэртэйгээр хэвлүүлснийг арга хэмжээний үеэр танилцуулав. Тэрбээр Монголын нууц товчоог украин хэлнээ орчуулж, Украины Дорно дахины судлалын хүрээлэнтэй хамтран хэвлүүлэхээр бэлтгэж байна.

Монголын ардын урлагийн Хөх тэнгэр хамтлаг дипломат харилцааны 30 жилийн ойн арга хэмжээнд  уран бүтээлээ толилуулсан  нь Украинчуудын сонирхлыг  ихэд татав.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох