Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тариаланчид, хадланчидын анхааралд: Өнөөдөр нутгийн зарим газраар, 12-нд ихэнх нутгаар бороо орж, сэрүүсч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2019 оны 09 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 хэм, Хүрэн бэлчир орчим болон Их нууруудын хотгороор 12-17 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 7-12 метр. 24-26 хэм дулаан байна.

2019 оны 09 дүгээр сарын 12-ноос 09 дүгээр сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13, 14-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 12-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-15-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 12-ноос ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Чөлөөт цаг

“Хагибис” хар шуурганы гамшигт өртөгсдөд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Япон Улсын Чюүбү, Канто, Тохоку бүсийг дайрсан “Хагибис” хар шуурга, хүчтэй аадар борооны улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын их хохирол учирсантай холбогдуулан 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов. 

Энэ сарын 15-ны байдлаар 68 хүний амь эрсдэн, 15 хүн сураггүй алга болж, 212 хүн гэмтэж бэртжээ. Аврах, сэргээн босгох ажиллагаанд 110 гаруй мянган албан хаагч оролцож байна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Энэтхэгийн “ITEC" хөтөлбөрт Монголоос 3500 гаруй ажилтан хамрагджээ

Огноо:

,

Энэтхэг улсын ЭСЯ-наас Энэтхэгийн тэргүүлэх боловсон хүчний бүрдүүлэгч хөтөлбөр болох Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр /ITEC/ байгуулагдсаны 55 жилийн ойг “Блю Скай” зочид буудалд энэ сарын 14-нд тэмдэглэлээ.

Энэтхэгийн Засгийн газраас ITEC хөтөлбөрийг 1964 оны 9-р сарын 15-нд эхлүүлсэн. Сүүлийн 55 жилийн хугацаанд ITEC нь Энэтхэгийн өсөлт, хөгжлийн асар том, өвөрмөц туршлагыг 160 орны 200 мянга гаруй төрийн албан хаагч, мэргэжилтнийг тус улсын тэргүүлэх байгууллагад сургажээ. ITEC нь жил бүр мэдээллийн технологи, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, засаглал, аж ахуй, эрчим хүч, парламентын судалгаа гэх мэт өргөн хүрээний мэргэжилтнүүдэд 12 мянга орчим тэтгэлэг олгодог бөгөөд үүнийг цаашид өргөжүүлэх шаардлага тулгардаг байна.

Энэтхэгээс Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх хэлэхдээ, “Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Энэтхэг улс мэдээлэл технологи, санхүү, эрүүл мэнд, хүний нөөц, тогтвортой хөгжил, засаглал, дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр асар их туршлага хуримтлуулсан бөгөөд бидний стратегийн түнш, оюун санааны болон гуравдагч хөрш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ITEC хөтөлбөрөөр дамжуулан туслахдаа бид баяртай байна. Ингэснээр бидний өнө эртний найрсаг харилцаа улам бэхжих нь дамжиггүй. Ирж буй цаг үе, өргөжин тэлж буй чиг хандлагыг дагаж, ITEC хөтөлбөрүүд ч хиймэл оюун ухаан, интернэт төхөөрөмж, нано технологи, нарны болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр дэх технологийн дэвшлийг ашигласан сургалтад хамруулж чадавхыг бэхжүүлсээр байна. Монгол Улс нь ITEC болон ICCR-ийн 250 орчим буюу их тооны тэтгэлэг авдаг улсын нэг юм.

Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд 200 мянга гаруй мэргэжилтэн, түүний дотор 3500 гаруй монгол хүн ITEC-д хамрагдаад байна. Хамгийн нэр хүндтэй төгсөгчдөөс дурдвал, Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/-ийн даргаар Д.Одбаяр, ҮХЦ-ийн гишүүнээр Г.Баясгалан нар ажиллаж байна.

Энэ жилээс Энэтхэг улс газрын тос боловсруулах үйлдвэрийн ашиглалт, засварын монгол инженер, техникч болон бусад ажилчдыг сургахад зориулан 40 тэтгэлэг хуваарилж, 2023 онд үйлдвэр ашиглалтад ороход бэлтгэж байгааг дуулгахад таатай байна” хэмээв. 2019-2020 оны хичээлийн жилд Энэтхэгийн 100 орчим нэр хүндтэй дээд сургуульд 160 түнш орны иргэний болон батлан хамгаалахын мэргэжилтнийг 350 орчим богино болон урт хугацааны хөтөлбөрт хамрагдах 14 мянга орчим тэтгэлэг санал болгож байгаа аж. Монгол бол Энэтхэгийн хамгийн анхны ITEC түншийн нэг юм.

Энэтхэгийн Засгийн газар жил бүр иргэний сургалтад зориулж 200, төрийн албаны чиглэлээр 15 сургалтын төлбөрийг зөвхөн ITEC хөтөлбөрийн хүрээнд батлан хамгаалахын чиглэлээр, дээд боловсролын сургалтын 50 оюутан, хинди хэлийг сурах 4 тэтгэлэгт олгодог. Монголын 3500 гаруй ажилтан ITEC хөтөлбөрт хамрагдсанаар үр шимийг нь хүртээд байна.

Тэд англи хэлний мэдлэг олгох сургалтад хамрагдаад зогсохгүй томоохон мэдээллийн дүн шинжилгээ хийх, сонгуулийн менежментийн чадавхыг хөгжүүлэх, иогийн сургалт, шинжлэх ухаан, технологийн инновацын бодлого, банк санхүү, менежмент гэх мэт чиглэлээр мэргэшсэн хөтөлбөрт хамрагджээ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

“Эрүүл иргэн” аяны явцтай танилцаж, Сүхбаатар дүүрэгт ажиллалаа

Огноо:

,

Нийслэлийн иргэдийг эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд хамруулах зорилготой “Эрүүл иргэн” аяныг энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн 142 Өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулж буй билээ.

Энэхүү аяны хүрээнд дотор, мэдрэл, зүрх судас, ахмад настан, хүүхэд, нүд, чих хамар хоолой, хавдар, сүрьеэ, эмэгтэйчүүдийн үзлэг болон ЭХО, рентген, зүрхний бичлэг зэрэг багажийн шинжилгээ хийх, мөн түргэвчилсэн оношлуураар чихрийн шижин, хөх умайн хүзүүний өмөн, хавдар, БЗДХ зэргийг илрүүлэх цусны шинжилгээнд иргэдийг хамруулж байна.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд хэрэгжиж буй “Эрүүл иргэн” аяны явцтай танилцаж, иргэдийн хамрагдалт болон санал сэтгэгдлийг сонслоо. Аяны үйл ажиллагаанд тус хорооны Засаг дарга М.Эрдэнэчимэг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү, нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ болон “Дотны туслагч” ӨЭМТ-ийн дарга Ч.Цэрэндолгор нар хяналт тавин ажиллаж байна.

Иргэдийн хувьд ихэвчлэн нүд, чих хамар хоолой, сүрьеэ, зүрх судас, дотор, сэтгэц, хавдрын үзлэгт хамрагдаж, ЭХО болон зүрхний бичлэг хийлгэх, хепатитийн В, С вирус, БЗДХ илрүүлэх цусны шинжилгээ өгч байгаа аж.

Тухайлбал тус хорооны иргэн Ч.Долгорсүрэн “Би гурван жилийн өмнө хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээ өгч байсан. Тэрнээс хойш эмнэлэгт бараг үзүүлээгүй. Харин өнөөдөр “Эрүүл иргэн” аянаар дамжуулан энэ төрлийн шинжилгээг дахин өгч, сэтгэц болон нүд, чих хамар хоолойн үзлэгт хамрагдлаа. Одоо ЭХО, зүрхний бичлэг хийлгэх гээд хүлээж сууна. Ахмад настнуудын хувьд, эмнэлгийн олон төрлийн үзлэг, оношилгоог ойртуулж өгсөнд үнэхээр талархмаар байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Мөн хорооны оршин суугч Б.Уранчимэг “Сая хепатитийн В, С вирус, БЗДХ илрүүлэх цусны шинжилгээ өглөө. Бусад төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд нь заавал хамрагдана. Энд байгаа хүмүүсийн ихэнх нь ахмад настнууд байна. Өсвөр үеийнхэн, залуучууд маань тун ховор харагдах юм. Төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоог Өрхийн эмнэлэгт үнэ төлбөргүй хийж байгаа учраас хорооны иргэд маань маш идэвхитэй хамрагдаж байгаа” хэмээн ярилаа.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй тус аян нь хүн амын дундах өвчлөл, эндэгдлийг бууруулах, ялангуяа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр дамжуулан халдварт болон халдварт бус өвчлөлөөс сэргийлэх, өвчнийг эрт үед нь илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм1 цаг 59 минут

38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг ebarimt ашиглан төлдөг бо...

Улстөр нийгэм2 цаг 4 минут

Эмнэлгүүдэд угаарын хий хэмжигч, илрүүлэгч багаж суурилуулна

Улстөр нийгэм2 цаг 17 минут

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Шударга мэдээ2 цаг 20 минут

Үндэсний геологийн алба байгуулах тухай асуудлыг УИХ-д өргөн мэдүүлн...

Чөлөөт цаг2 цаг 23 минут

“Хагибис” хар шуурганы гамшигт өртөгсдөд хүмүүнлэгийн ту...

Чөлөөт цаг4 цаг 31 минут

Энэтхэгийн “ITEC" хөтөлбөрт Монголоос 3500 гаруй ажилтан ...

Улстөр нийгэм5 цаг 28 минут

БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин мэндчилгээ дэвшүүллээ

Урлаг спорт7 цаг 53 минут

“Улаанбаатар” олон улсын кино наадам эхэллээ

Чөлөөт цаг7 цаг 57 минут

“Эрүүл иргэн” аяны явцтай танилцаж, Сүхбаатар дүүрэгт аж...

Улстөр нийгэм8 цагын өмнө

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцлээ

Санал болгох