Арванхоёрдугаар сарын 01-30-ний өдрүүдэд авто замын боомтуудаар нийт 75.835 тонн АИ-92 автобензин, 4795 тонн АИ-95 автобензин, 197.767 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 11.267 тонн тус тус орж ирээд байна.
Шударга мэдээ
УОК-оос аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг, чиглэл хүргүүлжээ
Улсын Онцгой комиссоос аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах үүрэг чиглэлийг хүргүүлжээ. Үүнд:
Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 221 дүгээр тогтоол, Ургац хураалтын талаар авах арга хэмжээний тухай 08 дугаар сарын 11-ний өдрийн 235 дугаар тогтоол, Коронавируст халдвар тархалтаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлэх, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангах тухай Улсын Онцгой комиссын 06 дугаар албан даалгавар, бүх шатны сургалтын байгууллагын 2021-2022 оны хичээл, сургалтын үйл ажиллагааг 09 дүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттайгаар эхлүүлэх бэлтгэл хангах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах тухай Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны тэмдэглэл зэрэг тогтоол, шийдвэр гарч эдгээрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт даалгасан байна.
Энэ дагуу Дархан-Уул аймгийн Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, намрын ургац хураалт, хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой комисс
Шударга мэдээ
Инженерийн олон улсын сургууль байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд болов.
Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль хамтран Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар-Инженерийн олон улсын сургуулийг Хүннү хотод байгуулна.
Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборын бүсэд байгуулах Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар- Инженерийн олон улсын сургуулийн цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, эхний ээлжийн барилгажилтын төсөл болон инженерийн дэд бүтцийн зураг төслийг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг 2026 эхлүүлнэ.
Шударга мэдээ
Өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 241 хэргийг хүргүүлжээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 241 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:
Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 84, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, Өмчлөх эрхийн эсрэг 89, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 2, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 43, бусад 7 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 74,289 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 72,883 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Нийт шийдвэрлэсэн зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 935 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1450, Танхайрах 205, Хүний биед халдах 302, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 200, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 70.642, бусад 1019 зөрчил байна.
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 90 иргэнд 26,500,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 44 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

