Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

"Аравт" морин цэргийн уралдаанд Монгол, ОХУ, Казахстан, Узбекистаны баг оролцож байна

Огноо:

,

Олон улсын "Аравт" морин цэргийн уралдаан болон “Цэргийн ралли” тэмцээний нээлтэд зориулсан ёслолын ажиллагааг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулжээ.  

"Олон улсын цэргийн наадам"-ын хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээний нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын багийн ахлагч, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга,  бригадын генерал С.Дашзэвэг хэлсэн үгэндээ “Дэлхий дахинд тархсан цар тахлыг үл харгалзан “Аравт” морин цэргийн уралдаан болон “Цэргийн ралли” тэмцээнийг ОХУ-ын Тува Улсад амжилттай зохион байгуулж буйд бид бүхэн туйлын баяртай байна. Хүн төрөлхтний мянга мянган жилийн түүхэнд морь гэдэг амьтан нь хэн бүхний дархлагдсан үнэнч нөхөр байсаар ирсэн бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үед ч морьт цэргүүд  байлдааны талбарт олон төрлийн үүргийг амжилттай гүйцэтгэж байсан агуу түүхтэй" гэдгийг онцолжээ.

Мөн энэ үеэр “Аравт” морин цэргийн уралдааны гарааны сугалааг сугалсан ба "Аравт”-ын салхийг Казахстан улсын баг тамирчид 2 дахь удаагаа хагалахаар болсон байна. Тодруулбал, “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдаан 2019 онд Монгол Улсад зохион байгуулагдсан ба тухайн үед нэгдүгээр сугалааг Казахстан улсын баг тамирчид сугалснаар тэрхүү тэмцээний салхийг нь хагалж байсан удаатай.

Ийнхүү "Аравт" олон улсын морин цэргийн уралдаан энэ сарын 23-ны өдөр эхэлж буй бөгөөд энэ удаагийн уралдаанд Монгол Улс, Оросын холбооны улс, Казахстан болон Узбекистан улсын Зэвсэгт хүчний баг тамирчид оролцож байна.    

Сугалааны дагуу 8 дугаар сарын 23-ны өдөр Казахстан, Узбекистан, 8 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улс, ОХУ-ын баг тамирчид 110 км-ийн алсын зайн маршид таван төрлийн даалгаврыг гүйцэтгэж барианд орох ажээ. Энэхүү алсын зайн марш нь хоёр өдөр, нэг шөнө үргэлжилдэг онцлогтой.

Тэрчлэн энэ удаагийн “Цэргийн ралли” тэмцээнд оролцож буй Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид өнөөдөр өглөө гараанаас гарсан тухай мэдээг хошууч З.Бат-Оргил ирүүллээ.

Зэвсэгт хүчний Жанжин штаб

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Урлаг спорт

Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна

Огноо:

,

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

"Улаанбаатар марафон"-ы бүртгэл үргэлжилж байна

Огноо:

,

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
 
Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
 
Марафонд гүйх иргэдийг https://ubmarathon.hipay.mn/ цахим хуудас болон “Hipay” аппликейшнаар тавдугаар сарын 20-ныг дуустал бүртгэнэ. 
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

ЗГ: Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 20-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

· Орон нутагт малын сэг, зэмийг цэвэрлэх зайлшгүй шаардлагыг харгалзан зарим сумын Тамгын газарт тээврийн хэрэгсэл, техникийг худалдан авахад шаардагдах нэг тэрбум 800 сая төгрөгийг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд даалгав.

· Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

· 2024 оны нэгдүгээр сарын 23-нд гарын үсэг зурсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.

· Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгууллаа.

· Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

· Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурлын бэлтгэлийг хангах чиг үүрэг бүхий Ажлын албыг Гадаад харилцааны яамны дэргэд байгууллаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох