Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Түгжрэл ихтэй үед уулзвар нэвтрэхгүй байх дүрмийг 1304 жолооч зөрчжээ

Огноо:

,

Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-р зүйлд “Уулзварыг бүрэн гүйцэт нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл,саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглоно” гэж заасан байдаг. “Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ нь замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх, дүрэм зөрчсөн жолоочид торгууль оногдуулах, уулзварт түрүүлж ороод түгжрэл үүсгэдэг асуудлыг цэгцлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийн олонх улс орон "Yellow box junctions" буюу шар дөрвөлжин тэмдэглэгээгээр уулзваруудынаа нэвтрүүлэх чадварыг сайжруулсан байдаг. Харин манайд Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор ажлын болон ажлын бус цагаар байнгын ачаалалтай уулзварууд болох Цэцэг төв,Үндэсний төв музей, МУБИС зэрэг байршлын уулзварт шар тэмдэглэгээ болон хянах камер байрлуулаад тодорхой хугацаа өнгөрөөд буй.

Энэ хугацаанд дээрх заалтыг зөрчсөн буюу шар тэмдэглэгээг харсаар байж “Зогс” шугамын ард зогсолгүй уулзварт орж хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж түгжрэл саатлыг механикаар үүсгэсэн жолооч нарыг торгох арга хэмжээг авсаар ирсэн. Энэ оны 2 сарын 18-аас өнөөдрийг хүртэлх хугацаанд л гэхэд дээрх дөрвөн уулзварын программ хангамжид 21216 машин бүртгэгдснээс 1304 жолооч дээрх заалтыг зөрчиж торгууль хүлээсэн байна гэж Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын "Нээлттэй өдөрлөг" маргааш болно

Огноо:

,

Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, төрийн үйлчилгээний талаарх ойлголт, мэдээллийг нийтэд хүртээмжтэй байдлаар олгох, хүргэх "Нээлттэй өдөрлөг" энэ өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд явагдаж байна.

Энэ хүрээнд маргааш буюу энэ сарын 21-ний Бямба гарагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас  сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ болон залуучуудад төрийн үйлчилгээг хэрхэн хүргэж байгаа талаар болон Өнөр бүл төв, хүүхдийн тусламжийн 108 утасны талаар мэдээлэл хүргэх, Олон улсын "Найрамдал" зуслангийн эрхийн бичиг олгох бүртгэл хийх зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлэх гэж байна.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Мөрдэстэй 1000 бүсгүйн чуулга уулзалт өнөөдөр болно

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй цэргийн алба хаагчдын анхдугаар чуулга уулзалт өнөөдөр Соёлын төв өргөөнд болно. Ерөнхий сайдын ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Жендэрийн үндэсний хороо, Монгол цэргийн нэгдсэн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй энэ анхдугаар чуулга уулзалтаар эмэгтэй цэргийн алба хаагчдын тулгамдаж буй асуудлыг сонсож, төрийн бодлого шийдвэрт тусгуулах зорилготой ажээ.

Уг чуулга уулзалтад БХЯ, ЗХЖШ, ХХЕГ,ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын 1000 гаруй мөрдэстэй бүсгүй оролцоно. Мөрдэстөн бүсгүйчүүд энэ уулзалтаар  “Энхийг сахиулах ажиллагаанд-эмэгтэйчүүдийн оролцоо” гэрэл зургийн үзэсгэлэн болон өөрсдийн урласан гар урлалын бүтээлээ дэлгэх юм байна.

Ташрамд дуулгахад, дээрх арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат нар болон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцож, цэргийн эмэгтэй алба хаагчдын тулгамдсан асуудлыг сонсоно. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооноос цэргийн шилдэг 10 эмэгтэй алба хаагчид  шагнал гардуулахаар төлөвлөжээ.



Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр болж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Төсөлд төрийн байгууллагуудын хяналт шалгалт, чиг үүргийн давхардлыг арилгаж, хэрэглэгчийн эрх, үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүрэг, хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус байгууллагын эрх зэргийг нарийвчлан тусгажээ.

Мөн цахим худалдааны улмаас хэрэглэгчид хохирохоос сэргийлэх талаар хуульчлах шаардлагатай гэж үзсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох