Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Нийслэлд нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл 34 хувьтай байна

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд хичээлийн шинэ жилийн элсэлт, бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцуулга хийлээ.

Коронавирусний цар тахал нь боловсролын салбарт хамгийн их нөлөөлж байгааг тэрбээр онцолсон. Энэ хичээлийн жилд нийслэлд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 286 сургуульд 341.500 сурагч суралцах тооцоо гарчээ.

Нэгдүгээр ангид элсэх 38.842 хүүхэд байна. Харин 694 цэцэрлэгт 114.908 хүүхэд хамрагдана. 2021-2022 оны хичээлийн жилийн төлөвлөгөөг баталсан бөгөөд хэрэгжилт 86 хувьтай яваа аж. Нэгдүгээр ангид элсэгчдийг www.parent.edu.mn  цахим хаягаар 24 цагаар бүртгэж байна. Өчигдрийн байдлаар нийслэлийн I ангийн сурагчдын 34 хувь нь бүртгүүлээд байгаа аж.

2016-2017 оны хичээлийн жилд 36 сургуулийн 9000 орчим сурагч гурван ээлжээр хичээллэж байсан бол энэ жилээс гурван ээлжээр хичээллэхгүй болжээ. Тодруулбал, гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн ойролцоох сургалтын зориулалттай байрыг түрээслэн, гурван ээлжээр хичээллэхгүй байх зохицуулалтыг хийсэн гэнэ. 2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт дөрвөн сургууль, бага сургууль, цэцэрлэгийн нэг цогцолбор, 10 цэцэрлэгийн барилга ашиглалтад оржээ.

12-17 насны хүүхдүүдийг коронавирусний эсрэг вакцинаар дархлаажуулж байгаа. Тэгвэл нийслэлийн 12-17 насны хүүхдүүдийн 81.4 хувь нь I, 51 хувь нь II тундаа хамрагдаад байна. Мөн элсэлтийн ерөнхий шалгалт өчигдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 22 хүртэл үргэлжилнэ. Энэ жил нийслэлд ерөнхий боловсролын сургуулийг 15213 хүүхэд төгсөж байгаагаас 13.134 хүүхэд шалгалт өгөх юм.

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

“Зөв мод-Зөв арчилгаа” уриатай "Ногоон дуу хоолой" аян үргэлжилж байна

Огноо:

,

“Зөв мод-Зөв арчилгаа” уриатай "Ногоон дуу хоолой" аян үргэлжилж байна. Ногоон дуу хоолой аянд нэгдэж мод тарихыг уриалж байна.
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчид чадавхыг бэхжүүлэх сургалтад хамрагдлаа

Огноо:

,

Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг өнөөдөр нийслэлд  зохион байгууллаа. Сүхбаатар аймгийн ИТХ нь 33  төлөөлөгчөөс бүрдэх бөгөөд өнөөдрийн сургалтад 25 төлөөлөгч оролцлоо.Сургалтыг нийслэлийн ИТХ-ын Ж.Батбаясгалан нээж үг хэлэв. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд дагаж өөрчлөгдсөн хуулиудын талаарх мэдээлэл, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэл, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг өглөө. 

Сургалтын эхэнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга С.Сүхбаатар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дэлгэрэнгүй  танилцуулгыг хийв. Мөн сургалтаар “Монгол Улсын хөгжлийн бодлого, Алсын хараа 2050” зорилтыг танилцуулж, Цахимын багц хуулийн шинэчлэл, хэрэглээний талаарх мэдээлэл өгсөн юм. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Марш-тусгай бэлтгэлийн тэмцээний аваргууд өнөөдөр тодорно

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж байна.

2007 оноос төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дунд уламжлал болгон зохион байгуулж ирсэн тэмцээний нээлтэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг болон албаны бусад хүн оролцов.

Улсынхаа тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлыг батлан хамгаалах, нийгмийг аюулаас сэргийлэх хариуцлагатай үүрэг хүлээсэн алба хаагчдын бие бялдрын бэлтгэл, бэлэн байдлын зэргийг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд энэ тэмцээн чухал ач холбогдолтойг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлэв.

Мөн Ерөнхийлөгчийн монгол хүний бие бялдрын хөгжлийг сайжруулах, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, нийтээрээ эрүүл чийрэг байх, хүүхэд, залуучуудыг биеийн тамир, спортоор дамжуулан хүмүүжүүлэх, хорт зуршлаас ангид байлгах зорилт бүхий “Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх тухай” зарлигийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид манлайлан хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.

Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 800 гаруй алба хаагч оролцож байна.

Баг тамирчид гарааны өмнөх ажиллагаа, гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт, норматив бэлтгэл зэргээ шалгуулах бөгөөд обьектыг чөлөөлөх, гранат шидэх, буудлагын шинэ төхөөрөмжүүдийг ашиглах төрлийг энэ удаагийн тэмцээнд нэмэлтээр оруулжээ.

Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аварга баг тамирчид 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тодорно.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох