Цаг үе
Самбалхүндэвийн оршуулгын газарт “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн” байгуулахыг дэмжив

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Самбалхүндэвийн оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцлээ.
Самбалхүндэвийн буюу олны хэлж заншсанаар 70 давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдсан. 1987 онд хаагдсан боловч иргэд 2000-аад оны эхэн үе хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар ирсэн юм. Тус оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн 7, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянга, Зурагт зэрэг гэр хорооллын дунд оршдог. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 15 дугаар тогтоолд нийт 73.9 га талбайтай, нөөцгүй гэж тусгасан байна. 2015 онд Улаанбаатар хотын ЗАА-наас хийсэн тооллогоор тус оршуулгын газарт 47.3 мянган шарил байгаагийн 15.6 мянга нь эвдэрч муудсан, ухагдаж, тоногдсон байдалтай байсан. Харин 2021 оны тооллогоор нэр нь тодорхойгүй булш, бунхны тоо 20 орчим хувиар нэмэгджээ.
Газарт оршуулсан хүний цогцос 20 гаруй төрлийн хорт хийг дэгдээж, цогцос дахь хорт бодисууд хөрсөнд нэвчиж, олон жилийн хугацаанд өвчин үүсгэх чадвараа хадгалдаг. Мөн амьсгал болон ахуйн замаар тархаадаг нь байгаль экологи, хүн амын эрүүл ахуй, амьдрах орчинд аюул учруулж буй. Түүнээс гадна уламжлалт ёс заншил, соёлд үл нийцэх бусад сөрөг үр дагаврыг үүсгэсээр байна гэж үзэж байна. УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт тус оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тусгасан. Мөн Нийслэлийн ИТХ-ын 2014 оны тогтоолоор дээрх ажлыг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн боловч огт хэрэгжээгүй өнөөг хүрсэн байна.
Тэгвэл уг оршуулгын газарт бурхан болоочдыг дурсан хүндэтгэх иж бүрэн тохижилт, барилга, байгууламж бүхий “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн”-г холбогдох хууль, тогтоомжийн дагуу хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр байгуулах асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ЗАА-ны дарга Т.Гантөмөр мөн танилцууллаа.
Төслийн хүрээнд Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, 2021-2024 оны хугацаанд дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн байна.
Төсөлд нийт 10 га газрыг хамрах бөгөөд үүнд, дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн, цогцос хадгалах байр, оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв зэрэг багтах юм.
Тэргүүлэгчдийн хуралдаанаас уг тогтоолыг дэмжсэн бөгөөд Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 15дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан Самбалхүндэвийн оршуулгын газрыг жагсаалтаас хасагдсан тооцох заалтыг нь түр хойшлуулав. Мөн НИТХ-ын нэгдсэн хуралдаанд тус оршуулгын газарт цэцэрлэгт хүрээлэн баригдахаас бусад газрыг хэрхэн ашиглах талаарх хэсэгчилсэн төлөвлөгөөг оруулж ирэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.
Цаг үе
ҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурчээ
Төрийн улс төрийн удирдах түвшинд ажиллаж буй эмэгтэй албан хаагчдыг сонгуулийн жилээр авч үзвэл, 2020 онд эмэгтэй сайд 23.5 хувь, эмэгтэй дэд сайд 7.1 хувь, аймаг, нийслэлийн эмэгтэй засаг даргын орлогч 19.1 хувийг тус тус эзэлж байна.
2016 онтой харьцуулахад эмэгтэй сайдын эзлэх хувь 11 нэгж хувиар, эмэгтэй Засаг даргын орлогчийн эзлэх хувь 2 нэгж хувиар өссөн бол эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурчээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Цаг үе
Цахим виз олгох улсын жагсаалт шинэчлэгдэж, 99 орны иргэдэд цахим виз олгоно
Монгол Улсын Засгийн газраас “2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын виз олгох жагсаалтад багтаж байсан Европын улсууд болон Австрали, Шинэ Зеланд зэрэг 34 орны иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн. Тэгвэл үүнтэй холбогдуулан цахим виз олгох улсын жагсаалт шинэчлэгдэж, 99 орны иргэдэд цахим виз олгохоор боллоо.
Тодруулбал, тухайн орны иргэд нь аялал жуулчлалын “К2”, спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох “К4” ангиллын 30 хүртэл хоногийн виз, дамжин өнгөрөх буюу 10 хоногийн “K6” ангиллын визийг цахимаар мэдүүлэх боломжтой болж байна.
Цахим виз мэдүүлэхдээ https://evisa.mn/ системд хандаж визийн мэдүүлгийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөж, төлбөрөө төлснөөр виз мэдүүлсэн баримт бичиг хянагдах бөгөөд хүсэлт хянагдаж зөвшөөрсөн тохиолдолд тухайн иргэний мэдээллийг агуулсан QR код хэлбэртэй цахим визийг тухайн иргэний цахим шуудангаар 48 цагийн дотор илгээх юм.
Гадаадын иргэн, харьяатын газар 2021 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийн байдлаар 9000 гаруй гадаадын иргэнд цахим виз олгосон байна.
МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ВИЗ ОЛГОХ УЛСЫН ЖАГСААЛТ
1 |
Aлбани |
Albania |
2 |
Ангол |
Angola |
3 |
Андорра |
Andorra |
4 |
Антигуа ба Барбуда |
Antigua and Barbuda |
5 |
Армени |
Armenia |
6 |
Балба |
Nepal |
7 |
Барбадос |
Barbados |
8 |
Бахам |
Bahamas |
9 |
Белиз |
Belize |
10 |
Бенин |
Benin |
11 |
Боливи |
Bolivia (Plurinational State of) |
12 |
Босни-Херцеговин |
Bosnia and Herzegovina |
13 |
Ботсвана |
Botswana |
14 |
Бруней Даруссалам |
Brunei Darussalam |
15 |
Бурунди |
Burundi |
16 |
Бутан |
Bhutan |
17 |
Вануату |
Vanuatu |
18 |
Ватикан |
Vatican City State |
19 |
Венесуэл |
Venezuela, Bolivarian Republic of |
20 |
Вьетнам |
Vietnam |
21 |
Габон |
Gabon |
22 |
Гайана |
Guyana |
23 |
Гамби |
Gambia (Republic of The) |
24 |
Гана |
Ghana |
25 |
Гватемал |
Guatemala |
26 |
Гвиней |
Guinea |
27 |
Гвиней-Бисау |
Guinea Bissau |
28 |
Гренада |
Grenada |
29 |
Доминик |
Dominica |
30 |
Жибути |
Djibouti |
31 |
Замби |
Zambia |
32 |
Зимбабве |
Zimbabwe |
33 |
Зүүн Тимор |
Timor-Leste |
34 |
Кабо-Верде |
Cabo Verde |
35 |
Камбож |
Cambodia |
36 |
Кени |
Kenya |
37 |
Кирибати |
Kiribati |
38 |
Колумби |
Colombia |
39 |
Коморос |
Comoros |
40 |
Конго |
Congo |
41 |
Бүгд Найрамдах Ардчилсан Конго |
Democratic Republic of the Congo |
42 |
Коста-Рика |
Costa Rica |
43 |
Кот д’Ивуар |
Côte D'Ivoire |
44 |
Куба |
Cuba |
45 |
Кувейт |
Kuwait |
46 |
Лесото |
Lesotho |
47 |
Маврики |
Mauritius |
48 |
Мавритани |
Mauritania |
49 |
Мадагаскар |
Madagascar |
50 |
Малави |
Malawi |
51 |
Маршаллын Арлууд |
Marshall Islands |
52 |
Мексик |
Mexico |
53 |
Микронез |
Micronesia (Federated States of) |
54 |
Мозамбик |
Mozambique |
55 |
Молдова |
Moldova |
56 |
Монтенегро |
Montenegro |
57 |
Мьянмар |
Myanmar |
58 |
Намиби |
Namibia |
59 |
Науру |
Nauru |
60 |
Никарагуа |
Nicaragua |
61 |
Өмнөд Африк |
South Africa |
62 |
Өмнөд Судан |
South Sudan |
63 |
Палау |
Palau |
64 |
Панам |
Panama |
65 |
Папуа Шинэ Гвиней |
Papua New Guinea |
66 |
Парагвай |
Paraguay |
67 |
Руанда |
Rwanda |
68 |
Самоа |
Samoa |
69 |
Сан Марино |
San Marino |
70 |
Сан-Томе ба Принсипи |
Sao Tome and Principe |
71 |
Сейшелийн арлууд |
Seychelles |
72 |
Саудын Араб |
Saudi Arabia |
73 |
Сенегал |
Senegal |
74 |
Сент-Винсент ба Гренадин |
Saint Vincent and the Grenadines |
75 |
Сент Кристофер ба Невис |
Saint Kitts and Nevis |
76 |
Сент Люсиа |
Saint Lucia |
77 |
Соломоны Арлууд |
Solomon Islands |
78 |
Суринам |
Suriname |
79 |
Сьерра Леон |
Sierra Leone |
80 |
Тайвань |
Taiwan |
81 |
Танзани |
United Republic of Tanzania |
82 |
Того |
Togo |
83 |
Тонга |
Tonga |
84 |
Төв Африк |
Central African Republic |
85 |
Тринидад ба Тобаго |
Trinidad and Tobago |
86 |
Тувалу |
Tuvalu |
87 |
Уганда |
Uganda |
88 |
Умард Македон |
North Macedonia |
89 |
Фижи |
Fiji |
90 |
Хаити |
Haiti |
91 |
Хондурас |
Honduras |
92 |
Хятад |
China |
93 |
Экваторын Гвиней |
Equatorial Guinea |
94 |
Эль Сальвадор |
El Salvador |
95 |
Энэтхэг |
India |
96 |
Эритрей |
Eritrea |
97 |
Эсватини |
Eswatini |
98 |
Этиоп |
Ethiopia |
99 |
Ямайка |
Jamaica |
Цаг үе
Гэр хорооллыг барилгажуулах төслийг 19 байршилд хэрэгжүүлж байна
Улаанбаатар хотын хэмжээнд агаар, хөрсний бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй судалгаа байдаг.
Агаар, хөрс, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх, гэр хорооллын иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах үндсэн шийдэл, хамгийн оновчтой гарц нь гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах, дахин төлөвлөн барилгажуулах арга зам юм. Иймээс гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн явц, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү танилцууллаа.
НИТХ-ын тогтоолоор нийслэлийн найман дүүргийн нутаг дэвсгэрт 28 байршил, 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг газрыг дахин төлөвлөн барилгажуулахаар баталсан. Энэ нь 18,843 нэгж талбар буюу 1631 га газрыг эзлэх бөгөөд 148.323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг, 14 эмнэлгийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 19 байршил 58 хэсэгчилсэн талбайд 44 төсөл хэрэгжүүлэгч гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж байна. Энэ нь нийт 15,382 нэгж талбар, 1102.8 га талбайг хамарч байгаа юм.
Төслийн хүрээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар 2778 нэгж талбарт газар чөлөөлж, 16,671 айлын 153 блок орон сууц ашиглалтад оруулжээ. Харин энэ онд 46 блок 5076, 2024 онд 44 блок 5300, 2025 онд 53 блок 6400 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
-
Үзэл бодол2020/06/04
Хироко Хирахара: Монгол цэргүүд байгаагүй бол маш олон хүний амь нас эрсдэх байс...
-
Цаг үе2023/03/02
2023 онд арав орчим улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулна
-
Цаг үе2022/06/03
Соёл урлагийн үзвэр, үйлчилгээний орлогын нэг хувийг хүүхдийн хөгжил, хамгаалалд...
-
Улстөр нийгэм2021/03/05
У.Хүрэлсүх: 100 жилийн өмнө тээвэр хийх автомашингүй, 19-хөн чиглэлийн шороон з...
Сэтгэгдэл