Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ

Огноо:

,

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 29 дэх дугаар хэвлэгдлээ. Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлсэн. Тухайлбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдээр бүх орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” -тэй болохоор хуульчлав.

 

Мөн шинэ дугаарт Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолуудыг нийтэлсэн. Монгол Улсад коронавируст халдварын тархалт нэмэгдэж, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдал үүсч, ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн зайлшгүй шаардлагатай нэмэлт санхүүжилт хийх цаг үеийн шаардлага үүссэн тул эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай зардлыг цаг алдалгүй санхүүжүүлэх замаар иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах болон айл өрхүүдийг орлогын ядууралд өртөхөөс сэргийлэхэд чиглэсэн холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагын үүднээс Засгийн газраас төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал дэмжин баталлаа. 2021 оны төсвийн тодотголоор: 

- Эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтэд зориулж төсвөөс нийт 735.1 тэрбум төгрөг нэмж зарцуулах;

- Ковид-19 халдварт цар тахлын “улаан бүс”-д ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын албан хаагчдад нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоход зориулж 45.6 тэрбум төгрөг нэмж зарцуулах;

- Ковид-19 халдварт цар тахлын “улаан бүс”-д эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн ажилчдын цалин хөлсийг 50 хувиар нэмэгдүүлэн олгох;

- Эмнэлгийн 2000 ор дэлгэх ажлыг тоног төхөөрөмжийн хамт бэлтгэхэд зориулж нийт 121.9 тэрбум төгрөг нэмж зарцуулах;

- Резидент эмч нарыг дайчлан ажиллуулах цалингийн зардалд 3.7 тэрбум төгрөг нэмж зарцуулах;

- Вакцины үр нөлөө болон манай улсад тархсан вирусийн хэлбэрийг судлах судалгаанд 2.4 тэрбум төгрөг нэмж зарцуулах;

- Ард иргэдэд коронавирусийн талаарх мэдлэг, мэдээлэл олгох, халдвараас урьдчилан сэргийлэх болон халдвар авсан тохиолдолд гэрийн нөхцөлд эмчлэх талаар заавар зөвлөмжийг хүргүүлэхэд 6.6 тэрбум төгрөг нэмж зарцуулах;

- Эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулахад 3.0 тэрбум төгрөг нэмж зарцуулах;

- Эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад 8.0 тэрбум төгрөг, PCR шинжилгээ болон эмийн нөөц бүрдүүлэхэд 61.9 тэрбум төгрөг тус тус нэмж зарцуулах; 

- Засгийн газрын нөөц санг 60 тэрбум төгрөгөөр, аймгийн Засаг даргын нөөц санг 20 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх;

- Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 7 дугаар сарын 1-нээс 100 мянган төгрөгөөр он дуустал үргэжлүүлэн олгоход 576.0 тэрбум төгрөг нэмж зарцуулах;

- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өнчин хүүхдэд олгодог халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгодог амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг он дуустал сар бүр 288.0 мянган төгрөгөөр тооцож үргэлжлүүлэн олгоход 42.9 тэрбум төгрөг нэмж     зарцуулах;

- Айл, өрх, аж ахуйн нэгжүүдийн дулаан, цахилгаан, дулааны уур, ус, хогны төлбөрийг төрөөс хариуцах болон сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар цаашид хөнгөлөх арга хэмжээнд зарцуулах санхүүжилтийг нэмж тусгах;

- Төрийн байгууллагууд төсөв хэмнэх горимд ажиллах, төлөвлөсөн арга хэмжээг зайлшгүй хэрэгцээ шаардлага, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж хэрэгжилтийг нь хойшлуулах болон цуцлах зэргээр төсвийн урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээлийн ашиглалтын зардлыг 60 тэрбум төгрөгөөр, нийт 282.9 тэрбум төгрөгөөр зардал танах зэрэг өөрчлөлтүүдийг тусгажээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын тогтоол болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн саналыг үндэслэн 120 ба түүнээс дээш удаа цусаа хандивласан цусны “Хүндэт донор”-уудыг жил бүрийн  6 дугаар сарын 14-ний өдөр буюу “Цусны донорын Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнаж байхаар болсны зэрэгцээ гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж Монгол Улсаас Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол тус тус хүртээсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт ЗХШТ-т ажиллав

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнөөдөр (2024.07.25) Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллав.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтыг ЗХЖШ-т хүрэлцэн ирэхэд Төрийн хүндэт харуул жагсаж, хүндэтгэн угтсан юм.

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтод ЗХЖШ-ын удирдлага, төрлийн цэргийн командлагч нарыг танилцуулсан ба Даргын зөвлөлийн хуралдааны танхимд Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, мэдээлэл өглөө.

Дараа нь Батлан хамгаалахын сайд, албаны бүрэлдэхүүний хамт Зэвсэгт хүчний нэгдсэн ажиллагааны төвийн үйл ажиллагаатай нь танилцсан юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хасбаатарын гудамжны авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ

Огноо:

,

Баянгол дүүргийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34 дүгээр хороо, Хасбаатарын гудамж /Өргөө кино театрын хойд уулзвараас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны долоодугаар сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны долоодугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.

Тус ажлын хүрээнд: Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Нийслэлийн Замын хөгжлийн газар

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

БНСУ-ын Сөүл хотын Халамжийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Нийгмийн Халамжийн Зөвлөлийн дарга Ким Хён Хун болон Сөүл хотын халамжийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд нийгмийн халамжийн чиглэлээр тус хотын холбогдох байгууллагуудтай харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.   

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Нийслэл хотод халамж асрамжийн 17 байгууллагын 25 төв, 17 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Төрийн албаны хэрэгцээ шаардлагад тулгуурлан эрэлтэд нийцсэн, ур чадвартай төрийн албан хаагчийн хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд албан хаагчдаа чадавхижуулах, харилцан туршлага солилцох, гадаад улсад суралцуулах, туршлага судлуулахыг зорин ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, ахмад настны төрөлжсөн асрамжийн төвийг байгуулах, гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэхэд харилцан туршлага солилцон ажиллахад таатай байна” хэмээв. 

БНСУ-ын Сөүл хотын Нийгмийн Халамжийн Зөвлөлийн дарга Ким Хён Хун цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар хамтран ажиллаж, туршлага солилцохдоо таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох