Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын хөдөлгөөнийг энэ сарын 16-нд нээнэ

Огноо:

,

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Олимпийн гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон 4 эгнээ, 470 метрийн урттай, төмөрбетон гүүрийн хөдөлгөөнийг 09-р сарын 16-ны өдөр нээх гэж байна.

Нийслэлийн өнгө үзэмжийг нэмсэн томоохон бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” ажиллаж байгаа бөгөөд Хятад, Монголын 500 гаруй инженер техникийн ажилчид ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Шударга мэдээ

Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

Огноо:

,

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй  UNMISS  ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг энэ сарын 17-ны өдрийн морин цагт зохион байгууллаа.

Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулсан  энэхүү ёслолын ажиллагаанд БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ,  ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга,бригадын генерал С.Дашзэвэг, Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Т.Буянбат болон БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүн оролцсон юм.

ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг Зэвсэгт хүчний Жанжин тугийг залснаар энэхүү ёслол эхэлж, Цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлсэн юм.

Үүний дараа БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ "Монгол Улсын Зэвсэгт хүчин анхны цэргийн ажиглагч офицерыг үүрэг гүйцэтгүүлэхээр илгээснээс хойших 19 жилийн хугацаанд дэлхийн 13 улсад явагдсан 17 энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 19500 гаруй цэргийн алба хаагч, энхийг сахиулагч нар үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн юм. Өнөөдөр дэлхий нийтээр цар тахлын халдвар тархсан эрсдэлтэй цаг үед НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 900 орчим цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Та бүхэн төр, засгийн удирдлагаас хүлээлгэсэн өндөр нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг цэргийн хэргийн мэдлэг, дадлага, туршлагадаа тулгуурлан амжилттай гүйцэтгэж, Цэргийн багийн удирдлагаас гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлэн, бие биедээ анхаарал тавьж, үүргээ нэр төртэй гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байна" гэдгийг онцоллоо.

Тэрбээр үг хэлснийхээ дараа Цэргийн багийн захирагч, хурандаа О.Заяатад Монгол Улсын Төрийн далбааг гардуулж, ажиллагааны газар оронд үүргээ амжилттай гүйцэтгэн, "Дэлхийн цэрэг" хэмээн хүндлэгдсэн Монгол цэргийнхээ нэр хүндийг өндөрт өргөхийг ерөөлөө.

Мөн энэ үеэр БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх дайчин нөхдөдөө хандаж, цэргийн багийн захирагч, хурандаа О.Заяат үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ БНӨСУ-д явагдаж буй ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн өмнөх багуудын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр бий болсон ололт амжилтыг улам бүр бататгаж, энх тайван, тогтвортой байдлыг хангах ариун үйлсэд хувь нэмрээ оруулах гэж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Дэлхий дахинд болон манай оронд тархсан цар тахлын хүнд үед цэргийн багийн бие бүрэлдэхүүн "Түргэн сэтгэ, дасан зохиц, итгэлийг зүтгэлээр ялан дийл" гэсэн уриаг дэвшүүлэн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахисны үндсэн дээр ажиллагааны өмнөх сургалт бэлтгэлийг өндөр түвшинд чанартай, тасралтгүй, өндөр хариуцлагатайгаар зохион байгууллаа. Энэхүү сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн ЗХЖШ, Ажиллагааны удирдлагын газар, Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, Энхийг дэмжих сургалтын төвийн хамт олонд талархсанаа илэрхийлье гэдгийг тодотгов.

Ёслолын ажиллагааны үеэр ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ЦДУ-ын офицер, дэслэгч А.Оюунболдод албан тушаалын зэрэглэлийн ахлах дэслэгч цол, мөн 013 дугаар ангийн гэрээт цэргийн алба хаагч, түрүүч Б.Буянжаргал, Ө.Төрмөнх нарт дэд ахлагч цол олгосныг нь гардуулан өглөө.

Түүний дараа ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, СТА Н.Түвшинжаргал "Хэнгэрэг дэлхийн цэрэг" дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн бол Цэргийн баг, бүрэлдэхүүний сүлд дуу болгон шинээр зохиосон дэд хурандаа Б.Мөнх-Учралын үг, ая "Зүрхний эх орон" дууг дэд ахлагч Б.Энхжаргал, М.Энхбат нар дуулсан нь энэхүү ёслолын ажиллагааны ач холбогдлыг нь улам бүр өргөсөн юм.

Энэхүү Зэвсэгт хүчний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа Цэргийн багийн бие бүрэлдэхүүний Ёслолын жагсаалаар үргэлжлэн, Жанжин тугийг байнгын байрлалд эргүүлэн залснаар өндөрлөв.

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн Цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүнд улам их амжилтыг бэлгэдэн ерөөе гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Боловсролын дэд сайд асан Раковаг залилангийн хэрэгт буруутгажээ

Огноо:

,

Тавин сая рублийг шамшигдуулсан асуудалд Боловсролын дэд сайд асан Марина Раковад буруутгасан талаар РИА Новости мэдээлсэн байна.

Түүнийг 2019 онд төсвийн хөрөнгийг өөрийнхөө Боловсролын шинэ хөгжил санд шилжүүлэхээр лобби хийсэн, судалгаа шинжилгээний тайланг хуурамчаар үйлдсэн зэрэг асуудалд буруутгажээ.

Тус хэрэгт 10 хүртэл жилээр хорих ял ногдуулдаг байна. Өмнө нь түүний нөхрийг залилангийн асуудалд буруутгаж байсан.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

ЗГ: Төмөр замын улсын хил огтлолын цэгийн асуудлаар тохиролцоонд хүрчээ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болж, Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилтэй огтлолцох цэгийг тогтоох тухай протоколыг энэ сард багтаан Хятадын талтай байгуулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгалаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны зургадугаар сарын захирамжаар байгуулсан Ажлын хэсгээс  удирдамж, чиглэлээр хангаж “Тавантолгой төмөрзам” ХХК БНХАУ-ын “Улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпораци” компанитай Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолын цэгийн асуудлаар гурван удаа хэлэлцээ хийж, 2021 оны аравдугаар сарын 11-нд тохиролцоонд хүрчээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох