Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 6-ны Баасан гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

⏱10:30-20:00 цагт: ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор,

СҮХБААТАР ДҮҮРЭГ

⏱11:00-20:00 цагт: СБД 5-р хороо Доктор авто сүлжээ, Орбита эмнэлэг болон эдгээрийн ойр орчмоор,

ТӨВ АЙМАГ

⏱09:30-18:00 цагт: Синво, Алтан оршихуй, ТЭДЭӨ ХХК, Сэргэлэн сумын 1-р баг болон ойр орчмоор.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Дүүрэг бүрт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулж байна

Огноо:

,

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу төвийн зургаан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, аймгуудын Эрүүл мэндийн төв болон коронавирусын эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй зарим эмнэлгүүдийн дэргэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах ажил дуусах шатандаа оржээ.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Яармаг дахь Хотын захиргааны шинэ байранд байгуулсан “Яаралтай тусламжийн төв”-ийн дэргэдэх хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрт хяналт тавин ажиллалаа.

Бэсрэг үйлдвэр нь  тус төв рүү газар доогуурх шугамаар хүчилтөрөгчийг шууд дамжуулна. Мөн бусад эмнэлгээс хүчилтөрөгчийн баллонуудыг цэнэглэх зориулалттай хоёр байгууламжийг стандарт, аюулгүй байдлын горимын дагуу байршуулжээ. Яаралтай тусламжийн төвд 145 ор дэлгэсэн бөгөөд 86 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.

 Төвийн зургаан дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд ч мөн хүчилтөрөгчийг шууд дамжуулах байдлаар холбосон байна. Энэ нь баллон цэнэглэж зөөвөрлөхгүй байх давуу талтай бөгөөд эмнэлгүүд тасаг бүртээ хананаасаа хүчилтөрөгч авах боломжтой юм.

Хүчилтөрөгчийн үйлдвэрүүдийн аюулгүй байдлыг Онцгой байдлын газрын албан хаагчид, “Мэдигас газ" компанийн инжeнeр техникийн ажилчид хариуцан 24 цагаар ажиллаж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулахгүй байх үүднээс эдгээр бэсрэг үйлдвэрүүдийн аюулгүй байдлыг хангаж, эрсдэлгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарахыг Шадар сайд холбогдох албаныханд санууллаа.
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Өнөөдөр Улаанбаатарт дархлаажуулалтын 22 цэг ажиллана

Огноо:

,

Энэ сарын 22-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 3385, II тунд 6115, нийт 9500 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1056403 иргэн I тунд, 950554 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 3370 жирэмсэн эх, 12-15 насны 41927, 16-17 насны 20828 хүүхдийг тус тус дархлаажуулсан байна.

Харин өнөөдөр /2021.07.23/ Улаанбаатар хотод суурин 22 цэгт 35 багийн 241 эмч, ажилтан ажиллаж, 10305 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр уулархаг нутаг болон Халх голын сав газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан,үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны 07 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн баруун хагаст өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 25-27 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноо секундэд 6-11 метр. 26-28 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ.  Бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 хэм дулаан байна.


2021 оны 07 дугаар сарын 24-нөөс 07 дугаар сарын 28-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26, 27-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 25-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох