Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Элчин сайд Д.Билэгдорж Вьетнамын Гадаад хэргийн дэд сайд Нгуен Минь Ву-тай уулзав

Огноо:

,

Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайд Д.Билэгдорж энэ сарын 19-ний өдөр Вьетнамын Гадаад хэргийн дэд сайд Нгуен Минь Ву-Тай уулзалт хийв.  

Талууд Монгол-Вьетнамын хоорондын харилцааны түвшинг ахиулах, 2 улсын хооронд зорчигч болон ачаа тээврийн шууд нислэгтэй болох, Вьетнамын зах зээлд Монголын хөлдөөсөн мах, коксжсон болон эрчим хүчний нүүрс нийлүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, дээрх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиров.

Түүнчлэн вьетнамын тал боломж гарсан даруй өндөр түвшний харилцан айлчлалыг сэргээх саналтай буйгаа илэрхийлэв.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

Төрийн өмчийн их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-оор орон нутагт үе шаттайгаар хөгжүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 15-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Олон улсын түвшинд сургалтын чанараар хүлээн зөвшөөрөгдөх, үндэсний хэмжээнд тэргүүлэх их сургуулиудыг бий болгох зорилгоор нэн тэргүүнд төрийн өмчийн их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт үе шаттайгаар хөгжүүлнэ.

Үүнтэй холбогдуулан,

-Дархан-Уул аймаг дахь төрийн өмчийн их сургуулиудыг сургалт- судалгааны үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх

-Орхон аймаг дахь технологийн сургуулийг инженер, технологийн чиглэлийн сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх

-Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах

-Дээрх гурван аймагт “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг орон нутгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн, ХААИС, ШУТИС, АШУҮИС-тай хамтран боловсруулж хэрэгжүүлэх,

-Орон нутаг дахь их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийн чанарыг дээшлүүлэх, цахим сургалтыг дэмжих хүрээнд орон нутгийн их сургуулийн багш нарыг зөөврийн компьютерээр хангах асуудлыг Сангийн яамтай хамтран шийдвэрлэх

-Орон нутагт суралцах оюутнуудад зориулсан сургалтын зээл, хөнгөлөлт, тэтгэлгийн хөтөлбөрийг их сургууль, орон нутгийн захиргаатай хамтран боловсруулж хэрэгжүүлэх

-Багш, ажилтны нийгмийн баталгааг хангаж, дэмжлэг үзүүлэх, оюутнуудын эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх

-Багш нарын орон сууц, оюутны байр шинээр барих, хичээлийн болон дотуур байрны урсгал засварын хөрөнгө оруулалтын асуудлыг Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яамтай хамтран шийдвэрлэх зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүхийн Баярсайхан, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржийн Баярхүү, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаяр нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, сахилга бат, дэг журамтай, нэг цонхоор харж ажиллахыг Элчин сайд нарт захилаа.

Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, ялангуяа гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутгийн хэмжээнд эх орноо сурталчилан таниулах, хөрөнгө оруулалт татахад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын явцын талаар танилцуулав

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 15-нд болж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Гашуунсухайт хилийн боомтын өнөөгийн нөхцөл байдал, шинээр байгуулж буй Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын явцын талаар танилцууллаа.

Терминалыг ашиглалтад оруулах ажлын хүрээнд нүүрс олборлогч аж ахуйн нэгжүүдийн шаардлагатай бэлтгэлийг хангуулах, худалдан авагч аж ахуйн нэгжүүдтэйгээ нүүрс тээврийн төлөвлөгөөг өдөр бүрээр нарийвчлан гаргаж, гаалийн урьдчилсан бүрдүүлэлт хийх зэрэг ажлыг энэ сарын 23-ны дотор багтаан хийж гүйцэтгэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгалаа. Терминал байгуулах ажлыг энэ оны долдугаар сарын 6-наас эхлүүлсэн юм.

Чингэлэг тээврийн терминал нь 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, өдөрт 8100 чингэлгээр тээвэр хийж, жилд найман сая тн нүүрс экспортолж эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм18 цаг 51 минут

Төрийн өмчийн их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-ү...

Улстөр нийгэм18 цаг 56 минут

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав

Улстөр нийгэм18 цаг 59 минут

Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуула...

Чөлөөт цаг19 цаг 3 минут

МҮОНРТ-ийн цуврал контент ОХУ-ын телевизээр тус улсын үзэгчдэд хүрнэ...

Улстөр нийгэм19 цаг 8 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Хил хамгаалах ерөнхий газарт ажиллалаа

Чөлөөт цаг19 цаг 15 минут

Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг дахин нээн...

Шударга мэдээ19 цаг 18 минут

Малын гаралтай хог хаягдлыг дахин боловсруулж, органик бордоо үйлдвэ...

Чөлөөт цаг20 цаг 16 минут

Нийслэлд өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана

Чөлөөт цаг20 цаг 26 минут

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Чөлөөт цаг20 цаг 34 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ

Санал болгох