Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ЗГ: Гурван их наяд төгрөгийн зээл олгоод байна

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны долдугаар сарын 20-ны өдөр болж, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийн гүйцэтгэлийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Өнгөрөгч гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн энэ хөтөлбөрийн хүрээнд долоодугаар сарын 19-ний байдлаар гурван их наяд 183,4 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Одоогийн байдлаар 204,209 ажлын байрыг хамгаалж чадаж байна гэж Сангийн сайд хэллээ.
 
Нийт экспорт 2019 оны мөн үетэй харьцуулахад 4.4 хувиар, 2020 оны мөн үетэй харицуулахад 45.1 хувиар тус тус өссөн байна. Нийт импорт 2019 оны мөн үеэс 8.5 хувиар, 2020 оны мөн үеэс 29.6 хувиар тус тус өссөн байна.

Засгийн газрын хуралдааны үеэр цар тахлын үеийн эдийн засгийг дэмжих ажлын хэсэг байгуулах, Экспорт болон Үндэсний орон сууцжуулалтыг дэмжих хууль боловсруулахыг Ерөнхий сайд танхимын гишүүддээ үүрэг болголоо. Мөн намрын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулах чиглэл өгөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

Өөр албан тушаалд шилжин томилогдож буй Р.Чингисийг чөлөөлөх талаар зөвшилцөв

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис өөр албан тушаалд шилжин томилогдож байгаатай холбоотойгоор ажлаас нь чөлөөлөх асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанд зөвшилцөхөөр танилцуулав.

Р.Чингис нь 2021 оны хоёрдугаар сард Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын даргаар томилогдсон бөгөөд өөр албан тушаалд шилжин ажиллахаар болсон тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын дунд зохион байгуулсан мэтгэлцээний тэмцээний ялагчид тодорлоо

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойг тохиолдуулан НЗДТГ-ын Сургалт, судалгааны төвөөс нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын дунд аравдугаар сарын 23-нд мэтгэлцээний тэмцээн зохион байгуулсан. Тус тэмцээний ялагчдыг тодруулж, өнөөдөр шагналыг нь гардуулан өглөө. Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нар гардуулсан юм.

Уг мэтгэлцээнийг нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, албан хаагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ санал, санаачилгыг нээн илрүүлэх зорилгоор зохион байгуулжээ. Тэмцээнд нийслэлийн нутгийн захиргааны 23 байгууллагын 21 баг оролцсон байна.

Мэтгэлцээний тэмцээний тэргүүн байранд Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын баг орсон бол дэд байранд Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын баг шалгарчээ. Харин гутгаар байранд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны баг шалгаран өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Тэргүүн байранд шалгарсан Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын багийн гишүүн Ш.Золбаяр “Юуны өмнө мэтгэлцээнийг өндөр түвшинд чанартай зохион байгуулсан НЗДТГ-ын Сургалт, судалгааны төв болоод үнэн бодитой шүүсэн JCI байгууллагын шүүгч нарт талархлаа илэрхийлье. Уг тэмцээн нь нийслэлийн өмнө тулгамдаж буй олон асуудлын шийдлийг хэлэлцэхэд чиглэсэн. Төр, захиргааны байгууллагуудын албан хаагчидтай өрсөлдөн, салбар, салбарын онцлогийг таньж, олон талын мэдээлэл олж авснаараа тун үр өгөөжтэй байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Боловсролын салбарын хүүхдийн эрх, хамгааллын хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт” салбар дундын хэлэлцүүлэг болов

Огноо:

,

Боловсролын салбар дахь хүүхдийн эрх, хамгааллын талаарх хууль тогтоомж, Хүүхдийн эрхийн тухай конвенц, НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны 5 дугаар зөвлөмжийн хэрэгжилтийг хэлэлцлээ.
 
Хэлэлцүүлгээр эрүүл мэндийн боловсролын агуулга, хэлбэрийг сайжруулах, хүүхдийн боловсролд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт хүүхдийн боловсролыг дэмжих, сургуулийн орчны эрсдэлийн үнэлгээг цаашид өргөжүүлэх, сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, салбарын ажилтнууд, сурган хүмүүжүүлэгчдийн хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын агуулгад хос хэлний асуудлыг тусгах, зан заншил, уламжлал, дорнын соёлыг түгээх, шилжилт хөдөлгөөн, засаг захиргааны байгууллага дахь бүртгэл хангалтгүйн улмаас хүүхэд хамгааллын зарим үйлчилгээнд хамрагдах боломж хязгаарлагдмал байгааг анхаарах, хүүхэд хамгааллын асуудлыг тухайн тохиолдол, кэйст хандах байдлаар бус зорилго, ажлын гүйцэтгэл, үр дүн, санхүүжилтийг хянахад анхаарах, ковидын үеийн хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл өгөх талаар хэлэлцлээ.
 
Мөн уулзалт хэлэлцүүлгийн дүгнэлт, зөвлөмжийг албан бичгээр хүргүүлж хамтран ажиллахаар төлөвлөв.
 
 
Эх сурвалж: ХНХЯ
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм4 минутын өмнө

Өөр албан тушаалд шилжин томилогдож буй Р.Чингисийг чөлөөлөх талаар ...

Улстөр нийгэм3 цаг 3 минут

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын дунд зохио...

Улстөр нийгэм3 цаг 27 минут

“Боловсролын салбарын хүүхдийн эрх, хамгааллын хууль тогтоомж,...

Улстөр нийгэм3 цаг 38 минут

Иргэдийн дундах хөл хөдөлгөөнийг бууруулах нь цар тахлыг хумих гол а...

Улстөр нийгэм5 цаг 38 минут

УИХ-ын байнгын болон дэд хороодын хуралдаан болно

Чөлөөт цаг5 цаг 54 минут

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд

Шударга мэдээ5 цаг 59 минут

Засгийн газрын Ажлын хэсэг Рио Тинто компанийн төлөөлөлтэй уулзалт х...

Чөлөөт цаг6 цаг 12 минут

Дархлаажуулалтын цэгүүд 17 цаг хүртэл ажиллана

Үзэл бодол6 цаг 24 минут

УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ

Чөлөөт цаг6 цаг 29 минут

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

Санал болгох