Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Бинанс биржийн үйл ажиллагааг зарим улсад хоригложээ

Огноо:

,

Английн Санхүүгийн зохицуулагч байгууллагаас дэлхийн хамгийн томд тооцогддог Бинанс криптовалютын биржийн үйл ажиллагаа явуулахыг тус улсад хориглосон тухай мэдэгдэл-ийг өнгөрсөн зургадугаар сарын 26-ны өдөр цахим хуудаснаа нийтэлсэн байна. Уг мэдэгдэлд өндөр өгөөж амласан криптовалютын хөрөнгө оруулалтыг сурталчилсан аливаа үйл ажиллагаанаас болгоомжлохыг анхааруулжээ. Бинанс нь Англид үүсгэн байгуулагдаагүй ч тус улсын Санхүүгийн зохицуулагч байгууллагад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шаардлагад нийцээгүй учраас бүртгэгдээгүй байна.

Түүнчлэн дэлхийн бусад улс орны зохицуулагч байгууллагуудаас Бинансын талаар анхааруулга, мэдэгдлийг удаа дараа гаргасаар байна. Тухайлбал, Японы Санхүүгийн зохицуулагч байгууллагаас мэдэгдэл гаргаж, тус биржийг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй талаар олон нийтэд анхааруулжээ. Мөн Германы Санхүүгийн зохицуулагч байгууллагаас Бинанстай холбоотой мэдэгдэл-дээ хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулга гаргалгүйгээр дижитал токен гаргаж эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгосон талаар мэдээлсэн бол Канад Улсын Онтариогийн Үнэт цаасны тухай хуульд нийцээгүйн улмаас тус бирж Онтариод үйл ажиллагаагаа зогсоосон байна.

Үүнээс гадна тус биржийн охин компани болон “Бинанс холдингс” ХХК-ийг энэ оны тавдугаар сард АНУ-аас мөнгө угаасан байж болзошгүй, татвараас зайлсхийсэн зэрэг гэмт хэрэгт сэжиглэн шалгаж эхэлжээ. АНУ-ын “Chainalysis” буюу криптовалютын судалгаа шинжилгээ, мөрдөн шалгах үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас гэмт хэрэгтэй холбоотой хөрөнгө бусад биржээс илүү Бинансаар дамжсан тухай мэдээлсэн байна.

Иймд, Санхүүгийн зохицуулах хорооноос иргэд Та бүхнийг өндөр ашиг, үр өгөөж амласан криптовалют, виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаанаас болгоомжилж, өөрийгөө эрсдэлээс хамгаалахыг анхааруулж, эдгээр үйл ажиллагаа нь өндөр эрсдэлтэй, үнийн савалгаа ихтэй, баталгаагүй болохыг дахин сануулж  байна.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

АТГ: Яамны төрийн нарийн бичгийн даргад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэхээр болжээ

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

АТГ-аас мэдээлснээр, Н нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд техникийн нөхцөл олгохдоо холбогдох журмыг зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж байгаа аж. Мөн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс 281 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, 100 сая төгрөг, 30 мянган ам.долларын хахууль авсан байж болзошгүй гэж үзсэн байна.

Түүнчлэн түүний хөрөнгө, орлого 3.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй дөрвөн үл хөдлөх хөрөнгө, хоёр тээврийн хэрэгсэл, 80 мянган ам.доллараар нэмэгдсэнийг хууль ёсны эх үүсвэртэй болохыг тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон гэж АТГ мэдээлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 6.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 635.7 сая төгрөгийн үнэлгээтэй гурван тээврийн хэрэгслийг битүүмжлэн, шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарласан байна. Уг хэрэгт долоон хүн, нэг хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгаж, гэмт хэргийн шинжтэй 10 үйлдэлд 3.7 тэрбум төгрөгийн үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй нөхцөлийг тогтоосон гэжээ.

Мөн хэрэгт холбогдуулан 53 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 47 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 65 лавлагаа, арилжааны банкнаас 35 дансны хуулга гаргуулан авснаас гадна санхүүгийн мөрдөгчийн магадлагаа хийлгэсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна

Огноо:

,

Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн цэвэрлэгээний ажлын хүрээнд Геодези, усны барилга байгууламжийн газраас Сонгинохайрхан дүүргийн 5, 27 дугаар хороонд байрлах Намгийн сувгийг цэвэрлэж, суваг дээгүүрх гарц гаргалгааны доогуурх мөс, лагийг гар молдок ашиглан цэвэрлэлээ. Геодези, усны барилга байгууламжийн газар нийслэлийн хэмжээнд 165.7 км үерийн хамгаалалтын барилга байгууламжийн байнгын ашиглалтыг хариуцан ажилладаг. 2026 оны байдлаар 32 байршлын 34.8 км үерийн хамгаалалтын барилга байгууламжаас нийт 42.7 мянган шоо метр лаг хагшаас цэвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн тус газраас иргэдийг үерийн далан, сувагт ахуйн хог хаягдал хаяхгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“UB Robot - 2026” тэмцээн боллоо

Огноо:

,

Ерөнхий боловсролын сургуулийн 2-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг “UB Robot Challenge - 2026” тэмцээн боллоо. Өсвөр насны хүүхдүүдэд технологийн суурь мэдлэг олгох, инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, техник технологийн дэвшилтэй танилцах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилготой тус тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулсан юм.

Нийслэлийн Бизнес, инновацын газар, Боловсролын газар болон Монголын Роботын боловсролын нийгэмлэг хамтран зохион байгуулж буй уг тэмцээнд 83 сургуулийн 700 орчим сурагч оролцлоо. Тодруулбал, сурагчид үндсэн 14 төрөлд мэдлэг, ур чадвараа сорьсон юм.

  1. Уралдааны робот
  • Цагаан шугам дагадаг робот /ахисан түвшин/
  • Цагаан шугам дагадаг робот /6-12-р анги/
  • Lego шугам дагадаг /6-10-р анги/
  1. Тулааны робот
  • Сумо робот /радио удирдлагатай 3 кг/
  • Сумо робот /автомат удирдлагатай 3 кг/
  • Мини сумо робот /автомат удирдлагатай 500 гр/
  • Мини сумо робот /радио удирдлагатай 500 гр/
  • Лего сумо робот /автомат 1 кг, 6-10-р анги/
  • Микролион сумо робот /радио удирдлагатай, микролион сет, 2-5-р анги/
  • Микролион хөлбөмбөг тоглодог роботууд /радио удирдлагатай 2 робот, микролион сет, 2-5-р анги/
  • Америк хөлбөмбөг тоглодог роботууд /радио удирдлагатай 3 робот, 3 кг/
  1. Даалгавар гүйцэтгэх робот
  • Lego unknown /2-3 хүний бүрэлдэхүүнтэй баг, 6-10-р анги/
  • Дроны төрөл /радио удирдлагатай/
  • Дроны төрөл /автомат/

Тэмцээний үйл ажиллагааг нээн нийслэлийн Бизнес, инновацын газрын дарга Ж.Төгөлдөр “Өнөөдөр энд цугларсан оролцогчид бол маргаашийн инженер, зохион бүтээгч, технологийн манлайлагчид билээ. Та бүхний бүтээлч сэтгэлгээ, шинэ санаа бүхэн улс орны хөгжил дэвшлийн үндэс болно гэдэгт итгэл төгс байна. Иймд оролцогчид та бүхнийг мэдлэг, ур чадвараа дайчлан багаар үр дүнтэй хамтран ажиллаж, шинэ санаа, шилдэг шийдлүүдийг гарган амжилттай ажиллахыг хүсье” хэмээв.

Мөн нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин хүрэлцэн ирсэн оролцогч, шүүгч, зочдод талархал илэрхийлэн “Нийслэлээс шинжлэх ухаан, технологийн салбарыг дэмжиж, хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудад жил бүр роботын тоног төхөөрөмжийг үе шаттай нийлүүлж байна. Ингэснээр инженер, технологийн чиглэлд сонирхолтой сурагчид уг тэмцээнд оролцож, цаашид Ази тив болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломж нээгдэх юм” гэлээ. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе1 цаг 24 минут

АТГ: Яамны төрийн нарийн бичгийн даргад холбогдох хэргийг прокурорт ...

Цаг үе1 цаг 28 минут

Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна

Цаг үе1 цаг 30 минут

“UB Robot - 2026” тэмцээн боллоо

Цаг үе1 цаг 54 минут

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Шударга мэдээ2 цаг 12 минут

А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг ...

Улстөр нийгэм2 цаг 20 минут

Он гарснаас хойш нийслэл хотод шар өвсний 11 удаагийн шар өвсний түй...

Улстөр нийгэм2 цаг 24 минут

Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна

Улстөр нийгэм2 цаг 28 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна

Цаг үе2026/04/07

Швейцарт хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын хоёр ховор бичвэри...

Улстөр нийгэм2026/04/07

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзаж, цаг үеи...

Санал болгох