Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Эмнэлгийн ажилчдын цалинг нэмж эхэллээ

Огноо:

,

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс эмнэлгийн удирдлагуудыг хүлээн авч уулзан эмч ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх, урамшууллыг нь цаг тухай бүрт нь олгохыг үүрэг болгосон. Эрүүл мэндийн багц хуулийн дагуу эмнэлэг нь гүйцэтгэлээр санхүүждэг болсон. Уг санхүүжилт нь эмнэлгийн удирдлага урсгал зардлаа өөрөө дотроо зохицуулж, ажилчдынхаа цалин хангамжийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн гэсэн үг юм.

Гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн зүгээс хагас жилийн гүйцэтгэлийн тайлангаар төсөвлөсөн мөнгөнөөсөө илүү гүйцэтгэл хийж даатгалын ерөнхий газраас санхүүжилтээ авсан. Ихэнх эмнэлэг нь цалингаа тавьж, урсгал зардлаа төлөөд тодорхой хэмжээний үлдэгдэл байхаар тооцоолол гарчээ. Иймээс нэн тэргүүнд эмнэлгийн дарга нар ажилчдынхаа цалинг нэмэх нь зөв гэдэг үүднээс Эрүүл мэндийн сайд С.Энхболд дарга нарт чиглэл өгсөн юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах тушаал гаргаж нийт ажилчдынхаа цалинг 7 сарын нэгнээс эхлэн 20 хувиар нэмэгдүүлээд байна.

Мөн Улсын гуравдугаар төв  эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очирын зүгээс Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос өгсөн үүргийн дагуу улаан бүсийн ажилчдын илүү цагийг 7 сарын нэгнээс эхлэн гурав дахин нэмж олгож эхлэх шийдвэр гаргажээ. Мөн улаан бүст ажиллаж байгаа эмч ажилчдынхаа цалинг 50 хувиар нэмэгдүүлсэн гэнэ. 7 сарын нэгнээс эхлэн гуравдугаар эмнэлгийн зүгээс нийт ажилчдынхаа цалинг 10-20 хувиар нэмэхээр болжээ. Улирал тутам олгодог үр дүнгийн урамшууллыг бүрэн олгох ажлыг сайдаас өгсөн чиглэлийн дагуу э
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Улаанбаатар хотод олон түвшинт гүүр байгуулахад “ЖАЙКА”-тай хамтарна

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Япон улсад айлчилж байна.

Энэ хүрээнд "ЖАЙКА" олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ж.Ямадатай уулзан, цаашдын хамтын ажиллагаа болон Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус байгууллагаас олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирснээс Улаанбаатар хотын авто замын дэд бүтцийг хөгжүүлэх, замын сүлжээг өргөтгөх, замын хөдөлгөөнд иргэд аюулгүй тухтай зорчих нөхцөл бүрдүүлэх хүрээнд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

"ЖАЙКА" олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ж.Ямада “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг өргөтгөх судалгаа болон Улаанбаатар хотын тодорхой байршилд олон түвшинт гүүр байгуулах чиглэлээр судалгаа хийж байна. Цаашид Улаанбаатар хоттой дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдэд хамтарч ажиллана” гэв.

Түүнчлэн дэд бүтэц, зам гүүрний мэргэжилтэн, ус, дулаан хангамж, хот төлөвлөлтийн чиглэлд хүний нөөц бэлтгэх чиглэлээр "ЖАЙКА" олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллана.  

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Хануйн голын 109.15 у/метр гүүрийг ашиглалтад оруулахад бэлэн боллоо

Огноо:

,

2024 онд авто замын салбарт улсын төсөв, гадаадын зээл, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар нийт 1100 км авто зам, 243 у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Архангай аймгийн Хайрхан сумын Хануйн голын 109.15 у/м төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажил 96 хувиийн гүйцэтгэлтэй байна.

Тухайн гүүрийн барилга угсралтын ажлыг гэрээт хугацаанаасаа өмнө хүлээлгэн өгөхөөр төлөвлөлөө.

Гүүрийн захиалагчаар Зам, тээврийн хөгжлийн яам, өдөр тутмын техник технологийн хяналтыг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, гүйцэтгэгчээр “Эвт-Уул” ХХК ажиллаж байна хэмээн Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Шалбарсан, гэмтэлтэй цахилгааны утас ашиглахгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн нийт дуудлагын 26 хувийг цахилгаан ашиглалтын аюулгүй байдал хангаагүйн улмаас гарсан гал түймрийн дуудлага эзэлсэн байна. Иймд дараах зөвлөмжийг дагаж галын аюулгүй байдлаа хангаарай.

-Стандартын шаардлага хангасан кабель утас, цахилгаан хэрэгслийг ашиглах

-Цахилгааны хэт ачаалал үүсгэхээс сэргийлэх, цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах

-Шалбарсан, зарим хэсгээрээ гэмтэлтэй цахилгаан утас ашиглахгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох