Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан Элчин сайд Жалгас Адилбаевтай уулзлаа

Огноо:

,

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан өнөөдөр (2021.06.29) Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаевтай уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Жалгас Адилбаев Их Монгол Улс байгуулагдсаны 815, Тулгар төр байгуулагдсаны 2230, Ардын хувьсгал болон МАН-ын 100 жилийн ой тохиож байгаад баяр хүргэв.

Мөн Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч  У.Хүрэлсүх үнэмлэхүйн ялалт байгуулсанд баяр хүргээд  Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа 25 жилийн дараа Бүгд Найрамдах Казахстан Улсад түүхэн айлчлал хийх үеэрээ олон гэрээ, хэлэлцээр байгуулсан. Уг гэрээ, хэлэлцээрт тусгагдсан ажлуудыг урагшлуулж, хэрэгжүүлэхэд парламентын бүлгийн дарга хувьд онцгой анхаарч өгөхийг хүслээ.

Мөн Казахстаны улс төрийн нөхцөл байдал, өөрчлөлт шинэчлэлт, цар тахлын үед авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар товч мэдээлэл өгөв. Дэлхий нийтийг хамраад буй цар тахлын үед Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг өндрөөр үнэлж байгаагаа Элчин сайд онцоллоо. Казахстаны Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс КАЗВАК хэмээн ковидын эсрэг вакциныг гарган авсан бөгөөд энэхүү вакциныг Монгол Улсад хүмүүнлэг тусламжийн хэлбэрээр 15-20 мянган тунг хандивлах боломжтой гэдгийг Гадаад харилцааны яаманд мэдэгдсэн гэлээ.

Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан Бүгд Найрамдах Казахстан Улс тусгаар тогтносны 30,  хоёр танхимтай Парламенттай болсны 25 жийн ой тохиож байгаад баяр хүргэв.

2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаатайгаар 1 удаа сонгохоор хуульчилсан. Энэ хуулийн өөрчлөлт шинэчлэлтийн дагуу сонгуулиа амжилттай зохион байгуулж, шинэ Ерөнхийлөгч УИХ-д тангаргаа өргөсөн талаар мэдээлэл солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үүрэгт ажилтай байхдаа Нур-Султан хотод хийсэн айлчлалын үеэр  “Алт цэвэршүүлэх үйлдвэр”-ийн төслийг гэрээлсэн. Уг төслийн ажлыг хэрэгжүүлэх, эрчимжүүлэхэд анхаарч, хамтран ажиллахаа Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан илэрхийллээ.

Мөн Бүгд Найрамдах Казахстан Улсаас санаачилга гарган КАЗВАК хэмээн ковидын эсрэг вакциныг нийлүүлэх гэж буйд талархаж буйгаа илэрхийлэв. Хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлж шинэ шатанд гаргахад УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлэг чухал үүрэгтэй гэдгийг дурдаад цар тахалд баригдалгүй 2 талын бүлгийн гишүүдийн цахим уулзалт, хурал зөвлөгөөнийг цаг алдалгүй зохион байгуулах талаар талууд ярилцав.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно

Огноо:

,

2024 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн АНУ-руу бүх виз мэдүүлэгчид заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай болжээ. Үүнд 14-с доош насны хүүхдүүд хамаарна. Ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг Элчин сайдын яам хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.

Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох