Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Нийтийн тээврийн 500-600 автобусыг шинэчилнэ

Огноо:

,

НИТХ-ын ээлжит VII хуралдаан цахимаар болж, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Монгол Улсын Засгийн газрын “Нийслэл Улаанбаатар хотын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2021 оны 146 дугаар тогтоолыг танилцууллаа. Тус тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд жилд 420 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Замын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулахын тулд авто зам, гүүрэн гарц, гэрлэн дохио, авто замын ухаалаг систем, камержуулалт зэрэг олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцолж байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа 960 автобусны 70-80 хувийг шинэчлэх шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Тиймээс эхний ээлжид 106 автобусыг шинэчилж, 2022 онд 350, 2023 онд 150 автобус шинэчлэх, нийтийн тээврийн зорчилтыг өдөрт 800 мянгаас нэг сая хүн хүртэл нэмэгдүүлэх, нийслэлийн авто замын даацыг өдөрт 650 мянган автомашин нэвтрэх сүлжээний даацтай болгох, төвийн бүсээс ажлын байрыг тараан байрлуулах зэрэг олон ажлыг төлөвлөж байгааг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцууллаа.

Түгжрэлээс үүссэн хохирол нэг жилд 947 сая ам.доллар буюу дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувийг түгжрэлд зарцуулж байна гэсэн мэдээлэл бий. Үүнээс 116 сая ам.доллар нь зөвхөн түгжрэлээс үүдсэн  шатахууны  шаталтад зарцуулагдаж байгаа аж. Авто замын сүлжээг сайжруулсан ч авто зогсоол дутмаг байдгаас жолооч нар зогсоол хайж дунджаар 26 минут зарцуулж байна. Иймээс ил, далд, давхар зогсоолыг 5000-аар нэмэгдүүлж, төлбөртэй зогсоолын систем нэвтрүүлэхээр ажиллаж байгааг Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг хэллээ. LRT явах чиглэлийг Энхтайваны өргөн чөлөө, Долоон буудлаас Яармаг, Сонгинохайрхан дүүргээс Баянзүрх дүүрэг гэсэн гурван чиглэлд төлөвлөж байгааг мөн танилцуулсан юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох