Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны 06 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 20-22 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж  секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.


2021 оны 06 дугаар сарын 23-наас 06 дугаар сарын 27-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд Монгол Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,  24-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25, 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 23,26-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм, Нууруудын хөндий болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Хашаандаа мод тарих зай талбайтай юу?

Огноо:

,

🌳Хашаандаа мод тарих зай талбайтай юу?
🌳20, 50, 100 жилийн дараа таны тарьсан мод хэр өндөр болох, үндэс нь хэр их тэлдэг, талбай эзэлж ургах талаар тооцоолсон уу?
🌳Ямар болсон байх вэ, яаж харагдах вэ?
Таны хашаандаа тарих мод цонх, нарлах талбай зэргийг хаах магадлалтай юу?
🌳Доор нь болон ойр хавьд цахилгаан, сантехник, утасны кабел (инженерийн шугам сүлжээ) байхгүй биз? Дээшээ шонгийн утас тулахгүй биз? зэрэг асуултуудад хариулсны дараа модоо тариарай.
мод ба бичвэр нарын зураг байж магад
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Бордоо хэрхэн хийх вэ

Огноо:

,

Хогийн цэг рүү хаягдаж буй хог хаягдлын 50% нь бордоо болдог. Жимс, ногооны хальсыг хаяхын оронд бордоо болгоход хөрсөн дэх органик бодисыг нэмэгдүүлж, үндэс бүтцийг бий болгохооос гадна хүнсний бүтээгдэхүүний амин дэм, эрдэс бодисын хэмжээг нэмэгдүүлдэг ач тустай. Та бүхэнд бордоо бэлтгэх дараах зөвлөгөөг хүргэж байна.
"бордоо хэрхэн хийх вэ? з0варчилгаа 30B арчилгаа 1х1хэмжээтй модон сав бэлдэнэ. 2 жимс ногооны хальс болон херсийг уелж хийнэ. 3 оруулахын тулд за°дралд чийглэж ΘΓΗΘ.. унэр орохоос сэргийлж 5 ялзмаг дулаан температуртай 7хоногт болж задрах 1 удаа сэврээнэ. процесс эхэлнэ. 6 хунсний улдэгдэлгуй xap херс болсноор бордоо бэлэн болно. реисипхисаргирнаканнн цагдаагий" гэсэн бичвэр нарын зураг байж магад
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Залуус мод тарьж, арчлах тухай мэдлэгээ сорилоо

Огноо:

,

Залуус мод тарьж, арчлах тухай мэдлэгээ сорилоо
 
 
Дэлгэрэнгүй унших

Санал болгох