Цаг үе
Улаанбаатарт дархлаажуулалтын явуулын 7, суурин 28 цэг ажиллана

Өчигдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нийслэлийн хэмжээнд дархлажуулалтын I тунд 1395, II тунд 2369, нийт 3764 иргэнийг хамруулжээ. Мөн өдрийн байдлаар вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101 хувь буюу 966.083 нь I тунд, 89.2 хувь буюу 850.921 нь II тунд хамрагдаад байгаа аж.
Үүнээс нийт 345 жирэмсэн эх дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байна. Өнөөдөр Улаанбаатарт хотод хотод явуулын 7, суурин 28 цэгт 52 багийн 298 эмч, ажилтан ажиллаж, 7570 иргэнийг дархлаажуулна. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Цаг үе
БНХАУ-ын ӨМӨЗО-нд монгол залуусыг суралцуулах хэлэлцээрт гарын үсэг зурав
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн 2023 оны 10 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.
Хэлэлцээний үеэр Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Оронтой хөгжүүлж буй хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрчим хүч, аялал жуулчлал, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарт цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар хоёр тал дэлгэрэнгүй ярилцав.
Айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны зарим баримт бичиг байгуулсны дотор “Монгол Улсын оюутнуудыг БНХАУ-ын ӨМӨЗО-д суралцуулах тухай Монгол Улсын БШУЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын хэлэлцээр”-т БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ш.Нарантуяа, ӨМӨЗО-ны Боловсролын танхимын дэд дарга Жан Жүньши нар гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээр 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хүчин төгөлдөр болж БНХАУ-ын ӨМӨЗО-ны их дээд сургуулиудад бакалаврт 200, магистр 40, докторт 20 монгол залуус суралцах боломж нээгдэж байгаа юм.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочен айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзана гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Цаг үе
Узбекистаны экс ерөнхийлөгчийн охиныг авлигын хэрэгт буруутгажээ
Швейцарын прокурорууд Узбекистаны экс ерөнхийлөгчийн охин Гульнара Каримоваг олон зуун сая долларын мөнгө угаасан гэмт хэргийн бүлэглэлийг удирдаж байсан гэж буруутгажээ. Эрх баригчид 2005-2013 оныг хамарсан шалгалтын явцад 780 сая SFr (700 сая фунт стерлинг; 857 сая доллар) үнэтэй хөрөнгийг хураан авчээ.
Каримова 2014 оноос хойш Узбекистаны шоронд хоригдож байгаа бөгөөд хөрөнгө шамшигдуулсан хэргээр ял эдэлж байгаа юм. Тэрбээр өөрт нь холбогдуулан шалгаж байгаа ашигтай харилцаа холбооны гэрээ байгуулсантай холбоотой хахуулийн хэргүүдийг үгүйсгэж байна.
Каримова өөрийн гэсэн үнэт эдлэлийн компанитай бөгөөд энтертайнмент телевизийн суваг ажиллуулдаг. Мөн түүний тайзны буюу уран бүтээлчийн нэр нь Гоогооша бөгөөд өөрийн гэсэн хэд хэдэн дуу гаргасан байдаг.
Швейцар яллах дүгнэлтдээ Оросын харилцаа холбооны компанийн Узбекистаны салбарыг удирдаж байсан нэрээ нууцалсан бизнесменийг мөн онилсон байна. Каримоваг Узбекистаны харилцаа холбооны салбарт нэвтрэхийн тулд хахууль авсан, Швейцарийн банкны данс болон бусад улс дахь нарийн тооцооны сүлжээгээр дамжуулан мөнгө угаасан хэрэгт буруутгаж байгаа юм.
Түүний уг үйл ажиллагаагаа явуулдаг хуурамч байгууллагыг Оффис гэж нэрлэдэг байв. Тус бүлэглэл үйл ажиллагаа явуулахдаа залилангаас гадна хүчирхийлэл, айлган сүрдүүлэх зэрэг үйлдэл гаргадаг байсан тухай мэдэгджээ. Наймдугаар сард Их Британийн Онц хүнд залилангийн алба Каримовагийн эзэмшиж байсан 20 сая фунт стерлингээс өндөр үнэтэй гурван тансаг үл хөдлөх хөрөнгийг хяналтдаа авчээ.
Швейцарын холбооны прокурорын яллах дүгнэлтэд тухайн дансны нэр бүхий ашиг хүртэгч эзэд нь Каримоваг жинхэнэ ашиг хүртэгч гэдгийг нуун дарагдуулсан "хуурамч нэрс" байсан гэжээ.
Каримова Узбекистанаас Женев дэх НҮБ-д суугаа элчин сайдаар ажиллаж байхдаа хамгаалалтад байсан ч 2013 онд халдашгүй, дархан эрхээ алдсанаар Швейцар улсаас түүний санхүүгийн талаарх мөрдөн байцаалтаа өргөжүүлж чадсан юм.
Мөн түүний байгууллагын үйл ажиллагааг Швед, Франц, Норвег, Нидерланд, АНУ, Их Британи улсууд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: https://www.bbc.com
Цаг үе
ЦЕГ: Эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна
Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны "Админ" эрхтэй алба хаагч “У” нь тус албаны цахим хуудаст ташаа мэдээлэл оруулсанд цахим хэрэглэгч та бүхнээс хүлцэл өчье.
Цагдаагийн байгууллагаас сураггүй алга болсон хүүхдийг эрэн хайх ажиллагааг бүхий л түвшинд төрийн болон төрийн бус байгууллагын дэмжлэгтэй үргэлжлүүлж байгаа юм.
Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсч байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.
-
Урлаг спорт2019/06/01
Нэрт кино найруулагч Д.Жигжидийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэ
-
Цаг үе2020/10/06
Булган сумын шинэ эмнэлэг
-
Үзэл бодол2023/09/04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар олон ...
-
Улстөр нийгэм2020/04/10
АН-ын ҮБХ-ны гишүүдийн 51 хувийг С.Эрдэнийн хамаатан садан, найз нөхөд бүрдүүлдэ...
Сэтгэгдэл