Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

"Гүний уснаас эрэн хайх аврах ажиллагаа"-ны дадлага сургууль боллоо

Огноо:

,

"Гүний уснаас эрэн хайх аврах ажиллагаа"-ны дадлага сургуульд 45 албан хаагч хамрагдаж байна. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын А/52 дугаар тушаалын дагуу Дархан сумын "Түшиг-Уул" ХХК-ийн тогтмол усанд Эрэн хайх аврах бүлэг, Гал түймэр унтраах, аврах 22,54,55 дугаар ангийн усчин, аврагчид "Гүний уснаас эрэн хайх аврах ажиллагаа"-ны дадлага сургуульд хамрагдаж байна.

Дээрх дадлага, сургалт нь 2019 оны 08 дугаар сарын 28-наас 30-ны өдрийг дуустал 3 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд 15 усчин аврагч, 30 алба хаагч нийт 45 алба хаагч хамрагдаж байна.

Сургалтын эхний өдөр Мэлхий сэлэлт, 5 метрийн гүнд ачаа хаяж шумбалт хийх, 2 дахь өдөр усанд живсэн иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, Усны гүнд даралтаа тэнцвэржүүлэх, зогсолт хийж сурах, 3 дахь өдөр усны мандлаас аврах ажиллагаа зохион байгуулах, 15 метрийн гүнд ачаа хаяж шумбалт хийх зэрэг дадлага сургууль хийгдэхээр төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Баянбүрдийн тойргийн замыг хэсэгчилэн түр хаана

Огноо:

,

Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх HDPE ф900мм-ийн цэвэр усны шугамын ажил эхлэхтэй холбоотойгоор хэсэгчилэн зам хаах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Бүс хариуцсан ахлах инженер Б.Намсрайжав, нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Инженерчлэл, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Насанжаргал, "Грийн ресурс констракшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Амарбаясгалан, "Грийн ресурс констракшн" ХХК-ийн инженер н.Уламбаяр нар мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн “Баянбүрдийн тойргийн уулзварыг өнөөдөр орой буюу 23:00 цагаас эхлэн маргааш 06:00 цаг хүртэл хааж, амралтын өдрүүдэд мөн тус цагт хэсэгчлэн хааж засварын ажлыг хийнэ. Засварын ажлыг авто замын хөдөлгөөнд хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулна” гэв.

“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Бүс хариуцсан ахлах инженер Б.Намсрайжав “Нийслэл хотод хийгдэж буй авто замын томоохон бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгье. Зайсангийн дулааны болон хүйтэн усны шугамын ажлыг "Бумба-Од" ХХК гүйцэтгэж байна. Ажлын явц 70-80 хувьтай. Гэр хорооллын цэвэр усны шугамын ажлууд мөн хийгдэж байгаа.

Дулааны шугам сүлжээний 600мм-ийн диаметртэй шугамын ажлыг “Хасу мегат” компани хийж байгаа бөгөөд нэгдүгээр хорооллын ард талыг 3, 4 дүгээр хорооллын хойд талтай холбох шугам сүлжээний ажил хийгдэж байна. Баянбүрдийн тойргийн замыг үе шаттайгаар хаахаар болсон. Өнөө орой 23:00 цагаас Баянбүрдийн тойргоос 3, 4 дүгээр хороолол руу өгсдөг хэсгийн замын хөдөлгөөнийг маргааш өглөөний 06:00 цаг хүртэл хаана. Бямба, Ням гарагийн орой дараагийн зурвас хэсгийн хөдөлгөөнийг хаана. Ингэснээр Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх HDPE ф900мм-ийн цэвэр усны шугамын ажил хийгдэнэ” хэмээлээ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

БНХАУ-д төрийн албан тушаалтанд авлигын хэргээр ял оногдуулжээ

Огноо:

,

БНХАУ-ын төвийн бүсэд байрлалтай Хунань мужийн Чэнчжоу хотын Ардын шүүхээс тус улсын чанарын хяналт шалгалт, хорио цээр хариуцсан төрийн төв байгууллагын дэд дарга асан Вэй Чуаньчжунуг авлигын хэргээр бүх насаар нь хорих шийтгэл оногдуулсан талаар 6 дугаар сарын 19-нд “Синьхуа” агентлагаас мэдээлсэн байна.

Шүүхээс түүний бүх эд хөрөнгө, олсон орлогыг хураан авч улсыг хохиролгүй болгох шийдвэр гарсан. Тэрээр уг албан тушаалыг хашиж байхдаа хууль зөрчин тусгай зөвшөөрөл олгосон, худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтад оролцсон мөн хууль бус томилгоо хийж байсан үйлдлийнхээ төлөө нэг биш удаа бэлэн мөнгө, бэлэг авч байжээ. Ардын шүүхээс Вэй Чуаньчжуну нь нийт 123 сая юань /17,3 сая гаруй ам.доллар/-ийг авлигын замаар олсныг тогтоожээ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Долдугаар сарын цаг агаарын төлөв

Огноо:

,

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ долдугаар сард агаарын температур Архангай, Булган, Увс, Завхан, Хэнтий, Дорнод аймгийн хойд хэсэг, Сэлэнгэ аймгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсэг, Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5–20С дулаан байна.

Харин хур тунадасны хувьд Сэлэнгэ аймгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсэг, Дорнод аймгийн ихэнх нутаг, Хэнтий аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Ховд аймгийн өмнөд хэсэг, Өмнөговь аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Түүнчлэн агаарын температур нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджын орчим байх боловч ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, үе үе хэт халах, үүнтэй холбоотойгоор гол, мөрөн, нуурын эрэг орчмоор амарч, зугаалах иргэдийн тоо ихсэх хандалгатай байгаа тул болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.   

Мөн сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг агаарын гамшигт үзэгдлийн давтагдал, эрч хүч нэмэгдэж, зурвас газраар үе үе ширүүн аадар бороо, мөндөр орж, үер буух, салхины түр зуурын хүчтэй ширүүсэлт ажиглаглагдах магадлал өндөр байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших

Санал болгох