Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Үзэг нэгт найзад минь таны бидний тусламж хэрэгтэй байна

Огноо:

,

Өчигдөрхөн үнэний төлөө, ядарсан зовсон бусдын төлөө үзэг барин тэмцэж явсан ETV телевизийн мэдээний албаны сэтгүүлч Мягмарын Уянга маань өнөөдөр үхэл амьдралтай тэмцэж байна.

М.Уянгаа маань бөөрний архаг дутагдлаар сүүлийн жилүүдэд өвдөж, өвчинтэйгээ уйгагүй тэмцэж ирсэн юм. Жил гаруй хугацаанд хэвлийн диализтэй явж  өдөр болгон түүнийгээ сольж ажлаа тасралтгүй хийсээр л ирсэн. Гэвч өвчин нь улам хүндэрч дотор эрхтэндээ нөлөөлжээ. Одоо сүүлийн боломж нь бөөр шилжүүлэн суулгах мэс засал болоод байна. Ид хийж бүтээх насандаа хүнд өвчний өмнө өвдөг сөхрөн унахдаа ч тэр хатуужилтай байсан. Одоо ч гэсэн эдгэнэ гэсэн итгэлтэй байгаа ч сайхан сэтгэлт монголчууд та бүхний минь дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна. Салбарын нөхөд нь хамт олон, найз нар нь хандивын аян өрнүүлж сэтгүүлч найзыгаа хөл дээр нь босгож нэгэн бяцхан хүүг ээжтэй нь үлдээж, нэгэн сайхан гэр бүлийг элэг бүтэн болгохын төлөө нэгдсэн. Та ч бас нэгдээрэй.

М.Уянгаагийн төрсөн ах нь донор болохоор болсон ч цусны бүлэг нь өөр учраас Монголдоо хагалгаанд орох боломжгүй. Цусны бүлэг ижилсүүлэх эмчилгээ, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-д хийлгэхийн тулд 120 сая төгрөг хэрэгтэй.  Ц.Ариунболдынх нэг хүүтэй залуу гэр бүл. Зураглаач найруулагч мэргэжилтэй нөхөр нь эхнэрийнхээ өвчнийг эдгээж амь насыг нь аврахын тулд ажлаа ч хийж чадахгүй эмнэлэг гэр хоёрын хооронд явсаар өнөөдрийг хүрлээ. Эхнэрийгээ халуунд халж, хүйтэнд хөрчихвий, хамт олонтойгоо байж, хүссэн ажлаа хийг гэсэндээ ажил руу нь өглөө бүр хүргэж орой бүр авдаг тийм л халамжтай сайн залуу.

Байрны зээлтэй, цалингаараа амьдардаг залуу гэр бүлд 120 сая төгрөг гэдэг их  мөнгө. Тийм ч учраас сэтгүүл зүйн салбарынхаа нэгэн гэр бүлийг элэг бүтэн болгож, нэгэн сэтгүүлчийнхээ амь насыг аварч эргээд салбартаа ажиллах боломжийг бий болгохын тулд хандивын аян зарлаад байна. Таны сэтгэлийн тус багадахгүй ээ! Таны илгээсэн хандив тусламж мянга түмээр арвижин буян нь эргээд ирэх болно.

Хандивын данс: 5429322222 /ХААН БАНК/ М.УЯНГА

Утас: 9469 9363, 9912 2471
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын "Нээлттэй өдөрлөг" маргааш болно

Огноо:

,

Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, төрийн үйлчилгээний талаарх ойлголт, мэдээллийг нийтэд хүртээмжтэй байдлаар олгох, хүргэх "Нээлттэй өдөрлөг" энэ өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд явагдаж байна.

Энэ хүрээнд маргааш буюу энэ сарын 21-ний Бямба гарагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас  сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ болон залуучуудад төрийн үйлчилгээг хэрхэн хүргэж байгаа талаар болон Өнөр бүл төв, хүүхдийн тусламжийн 108 утасны талаар мэдээлэл хүргэх, Олон улсын "Найрамдал" зуслангийн эрхийн бичиг олгох бүртгэл хийх зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлэх гэж байна.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Мөрдэстэй 1000 бүсгүйн чуулга уулзалт өнөөдөр болно

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй цэргийн алба хаагчдын анхдугаар чуулга уулзалт өнөөдөр Соёлын төв өргөөнд болно. Ерөнхий сайдын ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Жендэрийн үндэсний хороо, Монгол цэргийн нэгдсэн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй энэ анхдугаар чуулга уулзалтаар эмэгтэй цэргийн алба хаагчдын тулгамдаж буй асуудлыг сонсож, төрийн бодлого шийдвэрт тусгуулах зорилготой ажээ.

Уг чуулга уулзалтад БХЯ, ЗХЖШ, ХХЕГ,ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын 1000 гаруй мөрдэстэй бүсгүй оролцоно. Мөрдэстөн бүсгүйчүүд энэ уулзалтаар  “Энхийг сахиулах ажиллагаанд-эмэгтэйчүүдийн оролцоо” гэрэл зургийн үзэсгэлэн болон өөрсдийн урласан гар урлалын бүтээлээ дэлгэх юм байна.

Ташрамд дуулгахад, дээрх арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат нар болон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцож, цэргийн эмэгтэй алба хаагчдын тулгамдсан асуудлыг сонсоно. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооноос цэргийн шилдэг 10 эмэгтэй алба хаагчид  шагнал гардуулахаар төлөвлөжээ.



Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр болж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Төсөлд төрийн байгууллагуудын хяналт шалгалт, чиг үүргийн давхардлыг арилгаж, хэрэглэгчийн эрх, үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүрэг, хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус байгууллагын эрх зэргийг нарийвчлан тусгажээ.

Мөн цахим худалдааны улмаас хэрэглэгчид хохирохоос сэргийлэх талаар хуульчлах шаардлагатай гэж үзсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох