Улстөр нийгэм
Имарт худалдааны төв худалдаалж буй мах, махан бүтээгдэхүүнээ цахим бүртгэлд нэгтгэлээ
Имарт хүнсний аюулгүй байдалдаа онцгойлон анхаарч ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Төр засаг ч үүнд анхаарч томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсний нэг нь Швецарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Мал эмнэлэг гэрчилгээ”-г цахимжуулан, хянах системийг орон даяар хэрэгжүүлсэн явдал юм. Мал эмнэлэгийн ерөнхий газар нь энэхүү цахим сиситемийг хамгийн түрүүнд Имартын мах махан бүтээгдэхүүнд ашиглаж эхлээд байна.
“Мал эмнэлэгийн гэрчилгээ”-г цахимжуулснаар Имартын хэрэглэгч, үйлчлүүлэгчид худалдан авч буй мах махан бүтээгдэхүүн аль нутгийн гарал үүсэлтэй болох гэдгээс гадна хэрхэн хүнсэнд бэлтгэгдэж, ямар шат дамжлагаар тээвэрлэгдэж, Имартын лангуун дээр ирсэн болох бүх мэдээллийг харж худалдана авах давуу тал үүсч байгаа юм. МОНГОЛ ХҮН ТА 100 НАСЛАГ уриан доор ажилладаг Emart-чуудын бахархалт ажлын нэгээхэн хэсэгтэй бид танилцлаа.
Улстөр нийгэм
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана
Улстөр нийгэм
Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.
Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.
Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Улстөр нийгэм
Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно
14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.
Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
-
Шударга мэдээ2020/07/16
Хэсгийн мөрдөгч, цагдаа нар дөрвөн хүүхдийн амь насыг аварлаа
-
Цаг үе2023/04/28
Монголд анх удаа “Лабораторийн мэргэжилтний долоо хоног”-ийг зохион ...
-
Улстөр нийгэм2023/10/23
Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Улстөр нийгэм2021/05/05
ШӨХТГ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хяналт тавьж байна
Сэтгэгдэл