Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Допинг илэрсэн бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгоно

Огноо:

,

Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэм барин амжилттай хуралдлаа. Тус хуралд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 46 гишүүн оролцов. Орон нутгийн төлөөлөгчид болон зарим төлөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас цахимаар хуралдаа оролцсон юм. Хурлыг нээж Цэцдийн зөвлөлийн дарга Г. Өсөхбаяр үг хэлж, хэлэлцэх асуудлаа батлуулав.

Цэцдийн зөвлөлийн гишүүдээс давхардсан, гадаад явсан, нас барсан гишүүдийн оронд нөхөн бүрдүүлэлт хийж,  улсын аварга Ч.Санжаадамба, Баян -Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, аймгийн арслан Х.Айдос, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын  харьяат, аймгийн начин  Ш.Баянбат нарыг гишүүнээр сонголоо.

Цэцдийн зөвлөлийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

1. МҮБХ-ны ээлжит бус Их эеийг 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулахаар товлолоо.

2. Их эе хурал 256 төлөөлөгч оролцох бөгөөд  улсын заан, гарьд, арслан,  аварга цолтонгууд, сонгуульт хугацаанд тэргүүлэгчдээр ажилласан гишүүд шууд оролцоно. Аймаг бүрээс харцага, начин, аймгийн цолтон, бөхийн зүтгэлтний  төлөөлөл 5, аймгуудын бөхийн холбооноос 2 төлөөлөл, жаяг дэгийн багийн гишүүдийн төлөөлөл заасан  тоогоор оролцоно.

3.  Их эед бэлдэх ажлын хэсэгт  Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын харцага Н.Батзаяа, Улсын начин А.Алтанхуяг, аймгийн арслан Х.Айдос нарыг сонгов.  Ажлын хэсгийн гишүүд МҮБХ-ны дүрмийн төслийг боловсруулах, хурлын ирц, орон нутгаас ирэх төлөөлөгчдийн  асуудлуудыг  хариуцан ажиллана.

4. Барилдааны дүрмээс "Барьц сонгох"  заалтыг хаслаа. Энэ заалт дүрэм батлагдсан өдрөөс  мөрдөгдөнө. Барьц сонгох заалтыг  хассан тул 2 бөхийн давах шийдлийн хамгийн зөв хувилбаруудыг судалж Ээлжит бус Их Эе хурлаас өмнө барилдааны дүрэмд оруулах ажлын хэсэг байгууллаа. Энэ ажлын хэсэгт Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын заан Б.Соронзонболд, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Улсын начин Н.Бүрэнбаатар нарыг сонгов.

5. Барилдааны дүрэмд камераар шүүх заалт оруулав.

6. Барилдааны дүрэмд  допингийн хариуцлагыг дараах байдлаар өөрчлөн  оруулав.

Үүнд:

а.  МҮБХ-ноос  барилдааны үеийн явцын шинжилгээг авна.

б. МҮБХ өөрийн зохион байгуулсан болон төрийн байгууллагуудтай  хамтран зохион байгуулалцсан барилдаанаас  допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан  бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл 8 ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасах.

в. Хэрэв эрх хассан хугацаанд ямар нэгэн барилдаанд барилдвал тэр хугацаанаас  шийтгэлийн хугацааг дахин үргэлжлүүлэн тооцох,

г. Допингийн шинжилгээ авах, хяналт тавихад бөхийн дэвжээдийг татан оролцуулах,

7. "Үндэсний их баяр наадмын тухай хууль"- д нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж  эцэслэн хууль санаачлагчддад өргөн барихад бэлэн боллоо гэж Монголын үндэсний бахийн холбооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Урлаг спорт

СПОРТ клубт нэг, нэг удаа ҮНЭГҮЙ хичээллэж үзэх үү?

Огноо:

,

Спорт клубуудын сарын дундаж төлбөр 150 мянган төгрөг гэж тооцвол төлбөрөө сараар нь бүтэн төлөөд 14 хоног яваад орхих нь хайран биш гэж үү?

Спортуудын талаар хангалттай мэдээлэлгүй, завгүй амьдралын хэв маяг, замын түгжрэл, цаг заваа зохицуулах гэх мэт олон асуудлаас гадна өөрийн биеийн онцлогт тохирсон, хобби болгох спортоо сонгож туршиж хичээллэх боломж хязгаарлагдмал байдгаас бүтэн сарын төлбөр төлөөд 14 хоног яваад больсон хүмүүс бидний эргэн тойронд олон байдаг.

Нөгөө талаас биеийн тамирын клуб, сургалтууд эхний 6 сарын дотор нийт шинэ гишүүдийн 60 орчим хувийг алддаг гэсэн тоон судалгаа ч бий.

Тийм учраас спорт клубүүд болон Msports хамтран Plus гишүүддээ жилийн туршид спортын байгууллагуудад нэг удаа үнэгүй болон байнгын хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжийг бий болголоо. Энэхүү цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлж буйтай холбоотойгоор https://www.facebook.com/msports.mn / бүх гишүүддээ дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 31-нийг дуустал "Plus" жилийн эрхийг ЕРДӨӨ 24 мянган төгрөг болгон хямдруулсан байна.

Монголын хамгийн том спортын нэгдсэн платформ Msports нь аппликейшний PLUS эрхийг идэвхжүүлсэн гишүүддээ бүтэн жилийн турш биллиард, теннис, таэквондо, кросфит, фитнес, иога, усан спорт гэх мэт 50 гаруй сургалтын төвүүд, үйлчилгээний газруудаар хүссэн цагтаа нэг нэг удаа үнэгүй үйлчлүүлж, өөрт тохирох спортоо олох, цагийг хөгжилтэй өнгөрөөх гайхалтай боломжийг санал болгож байна.

Msports app-ийн PLUS гишүүн болсноор танд:

  1. Msports аппликейшний тусламжтайгаар олон төрлийн спорт сургалтууд, 500 гаруй клубийн хаяг байршил, үнийн дэлгэрэнгүй мэдээллийг нэг дороос авч, өөрт сонирхолтой спортын төрлөөр танд ойрхон клубийг хайлт хийн цаг алдалгүй бүртгүүлэх боломжтой.
  2. Спортын дэлгүүр, лаунж, эмнэлэг зэрэг спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын бүх төрлийн мэдээллийг нэг дороос авна.
  3. Та Msports аппликейшний гишүүн болж бүртгүүлснээр зөвлөгөө, видео хичээл зэргийг үнэ төлбөргүй үзэж, гишүүн байгууллагуудаас 5-65% хүртэлх хөнгөлөлт, урамшуулалд хамрагдана
  4. Хэрвээ та клуб, сургалтын үйл ажиллагаа явуулдаг бол танд зориулсан гишүүдийн бүртгэлийн системийг бид санал болгож байна. Тус системээр үйлчлүүлэгчдийн ирцийн бүртгэл, дэлгэрэнгүй мэдээллийг авч, санхүүгийн тайлан болон явуулж буй үйл ажиллагааны мэдээлэл оруулах, хянах боломжтой.
  5. Та ямар нэгэн спорт тэмцээн уралдаан зохион байгуулах бол тэмцээний мэдүүлгийг Msports аппликейшнээр дамжуулан цахимаар түргэн шуурхай хайж, бүртгүүлэгчдийн төлбөр тооцоогоо саадгүй хүлээн авах боломжтой.
  6. Спортын ертөнц дэх цоо шинэ мэдээ мэдээлэл, спортын фактууд, сонирхолтой контентуудыг нэг дороос үзнэ.

Plus гишүүн болохыг хүсвэл https://onelink.to/wvgkqe энэхүү линкээр орж, апп татаж бүртгүүлээрэй.

Msports.mn хамт олны зүгээс гурван жил гаруйн хугацаанд Улаанбаатар хот дахь клубүүдийн хаяг, байршил датаг цуглуулж, спортоор хичээллэхийг хүссэн хүн бүрд нэг дороос мэдээлэл авах, хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжийг бий болгоод байна. Энэ ажлын хүрээнд Монголын анхны спортын аппликейшнийг хэрэглэгчдийн гарт 2022 оны 12 сард хүргэж, шинэчлэгдсэн VERSION-2 хувилбар 2023 оны 9-р сард цацагдсан. Одоогийн байдлаар msports.mn аппликейшн-д 500 орчим клуб, спортын дэлгүүр, эмнэлэг зэрэг байгууллагуудын мэдээлэл, гэрээт 200 орчим байгууллагууд бүртгэгдээд байна.

Өөрт таарах зүйлээ олсон хүний амьдрал өөрчлөгдөж, зорилго тэмүүлэл зөвөөр тодорхойлогдсон түүхүүдийг олон уншдаг. Та ч өөрийн түүхийг бүтээхэд оройтоогүй байна. Хичээллээд үзэхэд, оролдоод үзэхэд ердөө ганц алхам л хэрэгтэй. СПОРТЫН аппликейшнд бүртгүүлээд өөрт таарсан газраа олоорой.

Msports Спорт хэрэглэгчдийн группт нэгдэхийг хүсвэл: https://www.facebook.com/groups/402558735996474

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр олимпын эрхийн тэмцээнд оролцоно

Огноо:

,

Туркийн Станбул хотноо ирэх тавдугаар сарын 9-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах олимпын эрх олгох сүүлчийн буюу дэлхийн эрхийн тэмцээнд Монголын сонгомол бөхийн холбооны 2 тамирчин, дасгалжуулагчийн хамтаар оролцоно.
 
Тодруулбал, 60 кг-д Батхуягийн Мөнх-Эрдэнэ, 97 кг-д Балтмөнхийн Бадамдорж нар дасгалжуулагч С.Мөнхсүхийн удирдлага дор олимпын эрхийн төлөө өрсөлдөх гэж байна.
 
Б.Мөнх-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн бөхийн чөлөөт барилдааны олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээнд амжилттай оролцож хагас шигшээд шалгарсан бол Б.Бадамдоржийн хувьд сонгомол бөхийн ААШТ-д хүрэл медалийн төлөө барилдаж, V байрт шалгарч байсан гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Д.Цолмон пара туялзуур сэлэмний Ази тивийн хүрэл медалийн болзол хангалаа

Огноо:

,

Тайланд улсад ᠋пара туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрхийн оноо олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч М.Мөнхтулга, Б.Гэрэлмаа нарын удирдлага дор эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн ангилалд Дамбийбалжирын Цолмон хүрэл медалийн төлөөх тулаанд Хонгконгийн тамирчныг (13:10) буулган авснаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн болзол хангалаа.

Түүний энэ амжилт Монголын пара туялзуур сэлэмний спортын түүхэн дэх Ази тивийн анхны медаль. Тэрбээр удахгүй мөнгөн медалийн төлөө Тайландын домогт тамирчин, паралимп, ДАШТ, Азийн АШТ-ий алтан медальт Жианатай тулалдана.

Д.Цолмон өнгөрсөн онд БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны паралимпын наадамд ялалт байгуулсан анхны монгол тамирчин болж байсан ба туялзуур сэлэмний спортоор тав дахь жилдээ хичээллэж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох