Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Дайчдын хөшөөнд мөнхийн галыг асаалаа

Огноо:

,

Халхын голын түүхэн ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд энэ сарын 23-ны өдөр Дорнод аймагт дайчдын хөшөөнд мөнхийн гал асаах үйл ажиллагаа болж, Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг зохион байгуулах комиссоос эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө эрэлхэгээр тулалдаж Японы түрэмгийлэгчдийг бут цохисон дайны түүхэн ялалтад амь үрэгдсэн энгийн ард, эрэлхэг зоригт цэрэг эрс, ахмад дайчдаа эргэн санан дурсаж хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү ёслолын арга хэмжээнд аймгийн Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Засаг дарга бөгөөд аймгийн Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Командлалын ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа О.Эрдэнэбаатар, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, ОХУ-ын талын сургуулийн удирдагч дэслэгч генерал М.Я.Носулев ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Монгол улсын төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, аймгийн аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг зохион байгуулах комиссын дарга Ш.Ёл, аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, болон аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн удирдлагууд, нутгийн иргэд ахмад дайчид оролцлоо.



Энэхүү үйл ажиллагааны эхэнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Мөнхийн галыг бүтээхэд бид бүхэнтэй хамтран ажиллаж гардан гүйцэтгэсэн “Дорнод тээх” компанийн захирал Ц.Даваахүү, мөн энэхүү хөшөөг өөрийн хөрөнгөөр засварласан аймгийн ИХТ тэргүүлэгч М.Гэрэлбаатар, гадна талбай зогсоол жагсаалын индэрийг засварлах ажлыг гүйцэтгэсэн дэд хурандаа Т.Тогмиддүүмий захирагчтай ЗХ-ний 327-р ангийн бие бүрэлдэхүүнд баярласан талархсанаа илэрхийлье” гэж онцоллоо.

Мөнхийн галыг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Командлалын ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа О.Эрдэнэбаатар, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, ОХУ-ын талын сургуулийн удирдагч дэслэгч генерал М.Я.Носулев нар асаалаа. Халхын голын дайны ялалтын баярын өдрүүдэд мөнхийн галын дэргэд Монголын хүндэт харуул байрлах юм.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын "Нээлттэй өдөрлөг" маргааш болно

Огноо:

,

Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, төрийн үйлчилгээний талаарх ойлголт, мэдээллийг нийтэд хүртээмжтэй байдлаар олгох, хүргэх "Нээлттэй өдөрлөг" энэ өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд явагдаж байна.

Энэ хүрээнд маргааш буюу энэ сарын 21-ний Бямба гарагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас  сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ болон залуучуудад төрийн үйлчилгээг хэрхэн хүргэж байгаа талаар болон Өнөр бүл төв, хүүхдийн тусламжийн 108 утасны талаар мэдээлэл хүргэх, Олон улсын "Найрамдал" зуслангийн эрхийн бичиг олгох бүртгэл хийх зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлэх гэж байна.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Мөрдэстэй 1000 бүсгүйн чуулга уулзалт өнөөдөр болно

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй цэргийн алба хаагчдын анхдугаар чуулга уулзалт өнөөдөр Соёлын төв өргөөнд болно. Ерөнхий сайдын ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Жендэрийн үндэсний хороо, Монгол цэргийн нэгдсэн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй энэ анхдугаар чуулга уулзалтаар эмэгтэй цэргийн алба хаагчдын тулгамдаж буй асуудлыг сонсож, төрийн бодлого шийдвэрт тусгуулах зорилготой ажээ.

Уг чуулга уулзалтад БХЯ, ЗХЖШ, ХХЕГ,ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын 1000 гаруй мөрдэстэй бүсгүй оролцоно. Мөрдэстөн бүсгүйчүүд энэ уулзалтаар  “Энхийг сахиулах ажиллагаанд-эмэгтэйчүүдийн оролцоо” гэрэл зургийн үзэсгэлэн болон өөрсдийн урласан гар урлалын бүтээлээ дэлгэх юм байна.

Ташрамд дуулгахад, дээрх арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат нар болон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцож, цэргийн эмэгтэй алба хаагчдын тулгамдсан асуудлыг сонсоно. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооноос цэргийн шилдэг 10 эмэгтэй алба хаагчид  шагнал гардуулахаар төлөвлөжээ.



Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр болж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Төсөлд төрийн байгууллагуудын хяналт шалгалт, чиг үүргийн давхардлыг арилгаж, хэрэглэгчийн эрх, үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүрэг, хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус байгууллагын эрх зэргийг нарийвчлан тусгажээ.

Мөн цахим худалдааны улмаас хэрэглэгчид хохирохоос сэргийлэх талаар хуульчлах шаардлагатай гэж үзсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох