Улстөр нийгэм
Энэ 7 хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...

УИХ-ын 2021 оны Хаврын ээлжит чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
05 дугаар сарын 13, 14-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана.
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүн 2021.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 5 гишүүнээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын Их Хурлын 2019 оны “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариу сонсох.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл урлагийн салбарынхантай уулзаж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 12 дахь өглөөний уулзалтаа Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарын хамт соёл урлагийн салбарынхантай хийж байна.
Уулзалтад Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Монгол Улсын филармони, Чойжин ламын сүм музей, Үндэсний номын сан, Хүүхдийн номын сан, Архангай аймгийн хөгжимт драмын театр зэрэг байгууллагын удирдлага, уран бүтээлчдийн төлөөлөл оролцож, Засгийн газрын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, соёл урлагийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцан, санал солилцож байна.
Улстөр нийгэм
"Төгсөлт" тусгай арга хэмжээ зохион байгуулагдаж байна
Ерөнхий боловсролын болон Их, дээд сургуулийн 2022-2023 оны хичээлийн жил дуусч байгаатай холбогдуулан хүүхэд, залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Төгсөлт" тусгай арга хэмжээ зохион байгуулж байна.
Энэ арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалын бааз, амралтын газруудад 21 насанд хүрээгүй иргэнд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, зохион байгуулалттайгаар архидан согтуурах улмаар хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх "Зөвлөмж" хүргэн ажиллаж байна.
“Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн 21.1.1. "21 насанд хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх", мөн хуулийн 27.1, 27.2, 28.1.2 зэрэг хууль тогтоомжийн заалтыг хэрэгжүүлж, хамтран ажиллана уу.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар
Сэтгэгдэл