Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Засгийн газар төрийн 516 үйлчилгээг E-Mongolia системд нэгтгээд байна

Огноо:

,

Иргэд, олон нийтэд үйлчлэх “E-Mongolia” төв Төв шууданд ажиллаж эхэллээ. Төв нь төрийн 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг цахимаар үзүүлж заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлж байна. Иргэд мөн энэ төвд ирж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл зэргээ илэрхийлж болно. Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг ч энэ төвд нэгтгэн ажиллуулж эхэллээ. Ингэснээр иргэд үйлчилгээ авах гэж хүнд суртал, чирэгдэлд өртөх, цаг хугацаа их зарцуулах, төрийн нэг байгууллага нь бусад байгууллагад байгаа мэдээлэл, баримт бичиг бүрдүүлж ирэхийг шаарддаг зэрэг нь үгүй болж байна.

Төвийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Тэрээр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа 100 хоногт багтаан иргэдээ цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулах, төрийн 500-аас доошгүй үйлчилгээг  цахимжуулж E-Mongolia системд нэгтгэх, Цахим үндэстэн болох зорилт дэвшүүлснээ мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалт нийслэлд 93, орон нутагт 70 орчим хувьтай байна.

Ерөнхий сайд “Төр иргэндээ нээлттэй байх ёстой. Төрийн үйлчилгээг цахимжуулснаар хүнд суртал, чирэгдэл, авлига үгүй болно. Энэ нь сайн засаглал руу шилжиж байгаа нэг алхам. Авлигын индексийг хоёр оронтой тоонд оруулах суурь нь “E-Mongolia” иргэд, олон нийтэд үйлчлэх төв. Цаашид төрийн бүх үйлчилгээг энэ системд нэгтгэж, Цахим хөгжлийн яам байгуулна. Ирэх гурван жилд хийж хэрэгжүүлэх үр дүнтэй, хамгийн том өв болж үлдэх ажлуудын нэг нь цахим шилжилт.  Засгийн газар үүний төлөө иргэдтэйгээ хамтарч шаардлагатай бүхнийг хийх болно. Урьд нь авлигын хөрсөнд ургасан шарилжтай тэмцдэг байсан бол одооноос хөрсийг нь үгүй болгох шинэчлэл эхэллээ” гэв.

Нийслэлийн хувьд 12 байгууллагын 113 төрлийн үйлчилгээг E-Mongolia системд  бүрэн шилжүүлээд байна. Цаашид Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн санхүүжилтээр найман байгууллагын 20 үйлчилгээнээс гадна 34 төрлийн тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулахаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэллээ. Өнөөдрийн байдлаар иргэд E-Mongolia системээс давхардсан тоогоор 1,6 сая үйлчилгээг цахимаар авчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Шороон шуурга шуурна

Огноо:

,

Өнөөдөр буюу тавдугаар сарын 8-нд хангайн уулархаг нутгаар, тавдугаар сарын 9-нд нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2024 оны тавдугаар сарын 8-нд нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Шинэ хоршоо” хөдөлгөөний санхүүжилт шийдвэрлэгдлээ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо- Чинээлэг малчин” арга хэмжээний санхүүжилт шийдвэрлэгдлээ. Тавдугаар сарын 07-нд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар хамтын ажиллагааны гэрээг үзэглэв.

Таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Шинэ хоршоо- Чинээлэг малчин” арга хэмжээний 5 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилтийг Монголбанк болон арилжааны 7 банк хоршоогоор дамжуулан малчдад 6 хувийн хүүтэй олгох юм.

“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь мал аж ахуйн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулах, байгалийн бэрхшээлийг хамтын хүчээр хохирол багатай даван туулах улмаар мал аж ахуйн салбар ба малчдын ажил амьдралыг шинэ шатанд гаргахад чиглэгдсэн урт хугацааны бодлогын хөтөлбөр юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2024.05.08/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

3

Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо

Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн талаарх холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Хууль зүйн байнгын хороо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

Дэлгэрэнгүй унших

Санал болгох