Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монголын Залуучуудын Холбоо “Ангид бай” аян зарлалаа

Огноо:

,

Цар тахлын халдвар ихэсч, хатуу хөл хорионы дэглэмийн хугацааг 14 хоног сунгаад байгаа. Тэгвэл Монголын Залуучуудын Холбооноос энэхүү 14 хоногийг залуучууд өөрсдийгөө хөгжүүлэх, өөрсдийгөө боловсруулах, нийгэмд эерэг хандлага түгээх цаг хугацаа болгон ашиглая хэмээн залуучуудыг уриалж “Ангид бай” аян зарлаж байгаа талаараа өнөөдөр мэдээллээ. Тэд энэхүү аяны хүрээнд:

"Сошиалын зохисгүй хэрэглээнээс ангид бай

Хорт муу зуршлаас ангид бай

Халдвар, хамгааллын дэглэмээ зөрчихөөс ангид бай

Хайртай хүмүүсээ эрсдэлд оруулахаас ангид бай

Хууль зөрчсөн үйлдлээс ангид бай..." гэсэн уриалгыг гаргаж байгаа юм байна.

Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од халдварын тархалт ихэссэн энэ үеүдэд халдвар хамгааллын дэглэмээ зөрчихөөс ангид байх, аль болох олон хүн цуглахгүй байх, тэр тусмаа улс төрийн ямар нэгэн шахалт, дарамтанд орж, жагсаал цуглаанд оролцохгүй байх, улс төрийн бохир нөлөөллөөс ангид бай гэж залуучуудаа уриалж байгаа юм байна. Үүнээс гадна цахим орчин дахь зохисгүй хэрэглээ, хуулт зөрчсөн аливаа үйлдлээс ангид байхыг уриаллаа.

Ингээд тус аяныг дэмжин оролцож байгаа залуучуудын төлөөлөл мөн үгээ хэлж, уриалгаа дамжууллаа.

Тухалбал жүжигчин Ш.Мөнхбаяр тамхи архи, согтууруулах, мансууруулах ундаа гэх мэт хорт зуршлаас хол байхыг уриллаа.

“Татар” хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун сошиал орчинд соёлтой хандлагыг би болгохыг уриаллаа.  

Дуучин С.Гантогоогийн хувьд Хууль зөрчсөн үйлдлээс ангид байх уриалгыг дэвшүүллээ. Түүний хувьд дунд сургуулийн орчинд ялгаварлан гадуурхалт явуулахыг хүчтэй эсэргүүцэж байгаа. Тэр ч утгаар нийт  Z үеийнхнээ хууль зөрчсөн аливаа ямар нэгэн үйлдлээс ангид байгаарай гэж уриаллаа.

Жүжигчин Р.Отгонбаяр сошиал орчинд хараагүй, үзээгүй зүйлээ ч харсан юм шиг мэдэмхийрэн бичдэг, худлаа зүйлийг дэвэргэдэг бүхнээс татгалзаж, ухаалаг хэрэглээтэй байя гэж уриаллаа.

Оюутнуудын төлөөлөл болсон оюутан Д.Минжмаа оюутнуудын зүгээс үр холбогдлыг нь сайн ойлгоогүй мөртлөө улстөрчдийн үгэнд итгэх, үйл ажиллагаанд нь оролцох тохиолдол гардаг. Тийм учраас оюутнуудаа “Бохир улстөрөөс хол байя” гэж уриаллаа.  

Take Off хамтлагийн дуучин “Сумандаа сайхан амьдарья” хөдөлгөөний үүсгэн байгуулагч Д.Баясгалан Монгол орныхоо бүх сумдаар тойрж, судалгаа, сурвалжлага хийж байгаагийн хувьд Монголчууд Монголоороо байх нь чухлыг сануулж, гадны орны соёлд хэт автагдахгүй  байж, үндэснийхээ соёл, зан заншлыг дээдэлж байхыг уриаллаа.

Ингээд эерэг болгоныг дэлгэрүүлэх аяныг дэмжин оролцоорой гэж Монголын залуучуудын холбооноос уриалж, муу бүхнээс ангид байхыг хүсэн ерөөлөө.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

"Төрийн банк" ХК 2024 онд зарласан ногдол ашгаа тараалаа

Огноо:

,

“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор банкны 2023 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 66.20  төгрөг,  нийт 49.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн  жагсаалтыг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон тогтоосон болно.

Тус шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд  2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байршууллаа.

Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон ногдол ашгаа авахыг хүсвэл өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандана уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 7505-1881 /4199/


 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох