Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 26. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 26. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, зургаан цагаан мэнгэтэйхөхөгчин хонь өдөр.

Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Огторгуй

Өдрийн наран 6 цаг 01 минутад мандан, 19 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Монгол Ардын намаас Төвийн бүсэд нэр дэвшигчид Дархан-Уул аймагт ажиллалаа

Огноо:

,

УИХ-ын сонгуулийн V тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигчид Дархан-Уул аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. УИХ-ын сонгуулийн V тойрог  төвийн бүсэд Монгол Ардын намаас Б.Жавхлан, Б.Тулга, Ж.Энхбаяр, Д.Өнөрболор, Г.Дамдинням, Ч.Ундрам, Ж.Батжаргал, Н.Лхагвадорж, С.Лүндэг, Б.Цогтгэрэл нар дэвшиж байна. 

Дархан-Уул аймаг эрчим хүч, дулааныхаа 60 хувийг ашиглаж, 40 хувийн нөөцтэй байгаа юм. Гэхдээ бүсчилсэн хөгжилд дээрх нөөц хангалтгүй. Төвийн бүсийг аж үйлдвэржилтийн бүс болгоход эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Үүнээс гадна уулзалтын үеэр Төрийн албанд олон асуудал байгааг иргэд санууллаа. Энэ чиглэлд анхаарлаа хандуулж ажиллахыг иргэд хүсч байв. 

Орон нутагт ажиллах хүчнийг татахын тулд тэдний амьдрах таатай орчныг бүрдүүлнэ

Төрийн байгууллага болон бусад бүх салбарт боловсон хүчин дутагдаж байна. Төвийн бүсийг хүнд хөнгөн үйлдвэрлэлийн бүс нутаг болгоход яах аргагүй ажиллах хүч чухал. Тиймээс орон нутагт  мэргэшсэн мэргэжлийн хүмүүсийг татахын тулд тэдний амьдрах таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэйг нэр дэвшигчид онцоллоо. Мөн хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчин дутмаг байгаа учир бодлогоор бэлтгэх шаардлагатай байгааг хэлж байлаа. 

Төвийн бүсэд жижиг, дунд бизнес эрхлэхэд татварын бодлогоор дэмжинэ

Иргэд өөрсдийн орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэхийн тулд жижиг дунд бизнес эрхлэх сонирхол их байна. Гэтэл тэдэнд татвар дарамт болж байна. Тэгвэл дээрх асуудлын гарц шийдлийг Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Өөрөөр хэлбэл, төвийн бүсэд бизнес эрхлэхэд татварын бодлогоор дэмжин ажиллана гэв.

Дархан, Сэлэнгэ, Төв аймагт өөр аль ч бүсэд байхгүй эдийн засгийн олон тулгуур бий. Энэ нөөц боломжоо ашиглан төвийн бүсээ хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө МАН-д байгаа учраас энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ гэдгээ иргэд илэрхийлж байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг үерийн хамгийн өндөр эрсдэлтэй байна

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд хийсэн үерийн эрсдэлийн үнэлгээгээр эрсдэлийн индекс 10.6 буюу маш их байна.

Мөн дүүргүүдийн үерийн эрсдэлийн индексийн дундаж 8.1 буюу “маш их” гэсэн дүгнэлт гарлаа.

Тодруулбал, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн хувьд хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдож байна.

Нийслэлийн хэмжээнд үерт өртөх байдлын үнэлгээгээр 25.000 орчим хүн ам өртөх магадлалтай гэсэн дүгнэлтийг гаргаад байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдлээ

Огноо:

,

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны зургаадугаар сарын 20-ны өдөр нийт 2123 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1647, гэмт хэргийн шинжтэй 104 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 79 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 26 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм12 цаг 37 минут

Сүүлийн 30 жилийн алдааг засах гэж системийн авлигатай тэмцэж байгаа...

Улстөр нийгэм14 цаг 45 минут

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар зоригтой, хурд...

Улстөр нийгэм17 цаг 37 минут

Т.Мөнхсайхан, Л.Нинжжамц, Ж.Алдаржавхлан нарын иргэд, сонгогчидтой х...

Улстөр нийгэм2024/06/22

Халхголчууд Засгийн газрын бодлогыг тогтвортой үргэлжлүүлж, МАН-ыг б...

Цаг үе2024/06/22

Монгол Ардын намаас Төвийн бүсэд нэр дэвшигчид Дархан-Уул аймагт ажи...

Улстөр нийгэм2024/06/22

Баянзүрх дүүргийн 13, 14, 42 дугаар хорооны иргэд МАН-ын нэр дэвшигч...

Улстөр нийгэм2024/06/22

Ерөнхий сайдын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхийн тулд Монгол Ардын нам...

Улстөр нийгэм2024/06/22

Налайх, Багануур, Багахангай дүүргийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүл...

Улстөр нийгэм2024/06/22

Говьсүмбэрчүүд хийсэн ажил, хэлэх үгтэй нэр дэвшигчдэд итгэл хүлээлг...

Улстөр нийгэм2024/06/22

Монгол Ардын намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчид “Улаа...

Санал болгох