Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Д.Амарбаясгалан: АН эрх мэдэл, албан тушаалын төлөө өлсгөлөн зарлахаасаа ичих хэрэгтэй

Огноо:

,

Хоёр хуваагдсан Ардчилсан нам сонгуульд хоёр нэр дэвшигч тодруулснаас үүдсэн  дотоодын хэрүүл тэмцлийн бурууг эрх баригч нам руу  чихэж эхэлсэнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан  өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Энэ бол Монголын ард түмний асуудал биш, МАН-ын ч асуудал биш. Дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй байж төрийн сонгуульд орж өрсөлдөх  тухай ярьж байгаа нь эдгээр  эрхмүүдийг  ичгэвтэр харагдуулж байна. Дарангуйлал тогтох нь гэж  улс төр хийж байгааг  гайхаж байна.   Монгол Улс ардчилсан парламентын засаглалд шилжээд 31 дэх жилдээ орлоо. Төв Азийн цээжинд ардчилсан орон  гэж гайхагдаж яваа Монгол Улс эргээд нэг хүний болон нэг намын дарангуйлалд шилжих ямар ч боломжгүй  гэдгийг өнөөгийн залуучууд, ард иргэд маань илүү сайн ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. 2012-2016 онд АН, АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АН олонхыг бүрдүүлсэн УИХ, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар ажиллаж байсныг Монголын ард түмэн мэднэ.

Тэр үеийг дарангуйллын нийгэм гэж үзэх юм уу. Уучлаарай, Н.Алтанхуяг гуай тийм   зүйл байхгүй. Ардчилсан оронд сонгуулиараа цэвэр өрсөлдөөд, ялалт байгуулаад ард иргэдээсээ мандатаа авсан улс төрийн нам бодлогоо хэрэгжүүлж, улс орноо хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхийн  төлөө явдаг юм. 30 жилийн өмнө та бүхэн талбай дээр өлсгөлөн зарлаж байсан шигээ, тэр технологиороо өнөөдөр улс төр хийнэ гэвэл худлаа. Бид ч бас жагсаж, өлсөж чадна  гэдгийг танд хэлье. АН-ын залуучуудад уриалъя. Та бүхэн минь намаа цэвэрлээч ээ, АН-ын ахмадууд залуучууддаа зайгаа тавьж өгөөч ээ.  Бид шинэ үеийн улс төрчид, шинэ бодлого, арга барилаар өрсөлддөг баймаар байна. Монголд өнөөдөр улс төрийн намын хөгжил, төлөвшил юу юунаас чухал байна. Энэ төлөвшлийг бий болгохын төлөө  МАН манлайлан ажиллаж байна. АН ч гэсэн хөгжиж дэвших ёстой. Залуучууд нь намынхаа эрх мэдлийг авч, шинэ түвшинд гарах  зайлшгүй шаардлага гарсан нь   сүүлийн өдрүүдэд харагдаж  байна.

Өнөөдөр ковидын нөхцөл байдал хүндрэлтэй байна. 150 гаруй иргэн маань алтан амиа алдчихаад байна. Цар тахлыг хяналтад авах, засч  залруулахын төлөө Засгийн газар чадах чинээгээрээ ажиллаж байгааг Монголын ард түмэн харж байна. 26 хоногийн хөл хориог үр дүнгүй болгох ёсгүй. Хэн нэгэн улс төрчийн эрх ашиг үүнээс дээгүүр байж болохгүй. Ард иргэд маань 26 хоног хөл хорионд байж  ард иргэдэд төдийгүй улс оронд ихээхэн хохирол учирсныг та бүхэн мэдэхийн дээдээр  мэдэж байгаа. Ерөнхийлөгч болох та бүхний хүсэл үүнээс дээгүүр байж болохгүй. Ямар  их хэмжээний хөрөнгө хүч,чадлаа дайчлан ажиллаж байгааг хэн хүнгүй харж байна.

Цагдаа, онцгой, эрүүл мэндийн салбарынхан Монголын ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө, цар тахлын эсрэг өдөр шөнөгүй ажиллаж байна. Гэтэл та бүхэн эрх мэдлийн төлөө нэг хүнийг албан тушаалд  очуулахын төлөө өлсгөлөн зарлаад хэвтэж байгаагаасаа ичээч. МАН аль ч намаас нэр дэвшээд ирсэн, хэнбугайтай ч өрсөлдөхөд бэлэн байна. Гагцхүү монгол Төрийн тэргүүнийг сонгох сонгууль эрүүл, шударга, орчин үеийн дэвшилтэт сонгууль болох учиртай. МАН үүний төлөө манлайлан ажиллана. Бид төрийн байгууллагад хүндэтгэлтэй  хандана. Монгол Улсынхаа хуулийг хүндэтгэж ажиллана гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Та бүхэнд хууль, дүрэм журам хамаагүй байж болно. Гэхдээ та бүхэнд нэг ч болов монгол хүний алтан амь хамаатай шүү” гэлээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах арга хэмжээний үндэсний төлөвлөгөөг баталж танилцууллаа

Огноо:

,

Төлөвлөгөө танилцуулах арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукала, Монгол дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон төрийн байгууллага, эрүүл мэндийн салбар, олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.

Монгол Улсад зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин зэрэг халдварт бус өвчин нь нийт нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа бөгөөд нийт нас баралтын 81 орчим хувийг эзэлж байна.

Мөн халдварт бус өвчний шалтгаант цаг бусын нас баралтын эрсдэл 29 хувь орчим байгаа нь дэлхийн болон бүс нутгийн дундаж үзүүлэлтээс өндөр байна.

Иймээс Эрүүл мэндийн яамнаас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2026–2028 оны арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тус төлөвлөгөө нь:

-халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх

-тандалт, мэдээллийн тогтолцоог сайжруулах

-нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих

-эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг өргөжүүлэх

-анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх

эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн зургаан стратегийн чиглэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Мөн тамхи, архины хэрэглээ, эрүүл бус хооллолт, хөдөлгөөний хомсдол, таргалалт зэрэг халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг эрчимжүүлж, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрүүл орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах юм.

Энэхүү арга хэмжээний төлөвлөгөө нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан бөгөөд 2030 он гэхэд халдварт бус өвчний шалтгаант цаг бусын нас баралтыг гуравны нэгээр бууруулах үндэсний зорилтыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

Нийслэлийн дөрвөн байршилд “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих” төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээний шилжүүлэлт болон барилга угсралтын ажлыг үе шаттай гүйцэтгэж байгаа юм.

Үүнээс нэгдүгээр байршил болох “Таван шарын  төмөр зам доогуурх нүхэн гарц”-ын барилга угсралтын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Уг байршил дахь явган болон дугуйн замын ажил дууссан. Найрамдлын авто зам, төмөр зам дээгүүр барих 90 метр урт явган хүний гүүрэн байгууламжийн шон суурийн ажил 39 хувийн гүйцэтгэлтэй, металл гүүрийн үндсэн хийцийг үйлдвэрлэж байна.

Хоёрдугаар байршил Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын ажлын хүрээнд 28 метр урт, 5 метр өндөр туннел бүхий нүхэн гарц, 1.48 км авто зам, явган болон дугуйн замыг цогцоор нь байгуулахаар төлөвлөсөн. Төсөл хэрэгжүүлэхэд нийт 21 нэгж талбарыг холбогдох хууль, журмын дагуу чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаад байна.

Гуравдугаар байршил “Гермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцын барилга угсралтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Зураг төслийг магадлалаар батлуулж, төмөр замын доогуур нүхэн гарцын их биеийн төмөр бетон хийцийг түлхэх технологиор (Box Jacking) байршуулсан. Авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Тус нүхэн гарц нь Нарны замыг Дунд гол буюу Тээвэрчдийн гудамжны авто замтай холбох бөгөөд 38 метр урт, 12 метр өргөн, 3.5 метр өндөр байгууламж байх юм.

Уг бүтээн байгуулалт хэрэгжсэнээр гол болон туслах замын сүлжээний уялдаа холбоо сайжирч, хоногт 31 мянган авто машин нэвтэрнэ. Авто замын огтлолцлын зөрчил буурч, хөдөлгөөний урсгал тасралтгүй болох нөхцөл бүрдэж, шинээр авто замын сүлжээг бий болгох юм. Үүний үр дүнд замын саатал багасаж, тээврийн хэрэгслийн дундаж хурд нэмэгдэн, хөдөлгөөний аюулгүй байдал сайжирна гэж төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

Огноо:

,

“Тэрбум” мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүрэгт энэ онд дараах ажлуудыг хийж байна.

Үүнд:
    Нийт 30 хорооны 430 байршилд 9.3 га талбайг зүлэгжүүлэх,
    Нийтийн эзэмшлийн 11 байршилд 44000 ширхэг нэг наст цэцгээр цэцгийн мандал байгуулах,
    Нийтийн эзэмшлийн 10 гудамжинд 5194 ширхэг модыг нөхөн тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж байна.

Мөн "Баянгол хүүхдийн зуслан"-д харьяа хэлтэс албад 1000 ширхэг мод тарьсан. Түүнчлэн 20 дугаар хороо, үйлдвэрийн бүс дэх өндөр хүчдэлийн шугам дагуу 35 га талбайг хашсан ургамлан хашлага байгуулахаар ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн гол гудамж дагуух бортоготой модыг шинэчлэх, нийтийн эзэмшилд байгаа мод бутыг хэлбэржүүлэн тайрч байна.

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох