Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Сэтгүүлч Батдорж” сангийн 8 дахь уралдааны шилдгүүд тодорлоо

Огноо:

,

“Сэтгүүлч Батдорж” сангаас жил бүр сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа их, дээд сургуулийн хоёр, гуравдугаар дамжааны оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарладаг. Тус сангийн 8 дахь удаагийн шалгаруулалтыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр онлайнаар зохион байгууллаа. Уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулж тусгай байрт шалгарсан таван оюутанд мөнгөн шагнал, батламж гардуулав.

МУИС-ийн 2-р курсын оюутан У.Элбэгзаяа, тус сургуулийн 3-р курсын оюутан М. Ариунзаяа, МУБИС-ийн оюутан Г.Мягмарсоль, Отгонтэнгэр их сургууийн 3-р курсын оюутан М.Ариунзул, Монгол Улсын их сургуулийн 3-р курсын оюутан Б.Бадамзул нар өөрсдийн бүтээлээр тусгай байр шалгарчээ. “Сэтгүүлч Батдорж”-гийн найм дахь удаагийн уралдааны тэргүүн байрт МУИС-ийн 3-р курсын оюутан Б.Цэнгэлмаа шалгарч, энэ жилийн сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг гардлаа.

“Сэтгүүлч Батдорж” сан энэ жил “Тахал” сэдвийг онцолсон бөгөөд өнөөгийн нөхцөл байдалд уялдуулан шалгаруулалтаа анх удаа цахимаар зохион байгууллаа. Тус сангийн Тэргүүн Д.Мягмаржав “Хөнөөлт цар тахал дэгдэж, улс орон даяар гамшгийн байдалд шилжсэн цаг үед “Сэтгүүлч Батдорж” сан үйл ажиллагаагаа тасалдуулсангүй. Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан энэ уралдаан тэдний боловсрол, оюунд хөрөнгө оруулалт хийдгээрээ онцлогтой. Энэ жилийн шалгаруулалтад бүтээлээ ирүүлсэн бүх оюутанд талархал илэрхийлж, сайн сэтгүүлч болохыг ерөөе” гэлээ. “Сэтгүүлч Батдорж” сан өнгөрсөн 8 жилийн хугацаанд сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад 23 орчим сая төгрөгийн оюуны хөрөнгө оруулалт хийсэн байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Соронзон орны хувьслыг бүртгэх өндөр нарийвчлал бүхий станцыг байрлууллаа

Огноо:

,

Ази, Номхон далайн орнуудын сансрын хамтын ажиллагааны байгууллагын 2018 оны удирдах зөвлөлийн XII хурлаар “Газар дээрх геофизикийн судалгааны багаж төхөөрөмжийн өгөгдөл болон сансрын хиймэл дагуулын мэдээллийг нэгтгэн, болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн урьтал үзэгдлийг тандах” төслийн хүрээнд гишүүн орнууддаа соронзон орны өөрчлөлтийг бүртгэх магнитометр төхөөрөмжийг суурилуулахаар баталсан.
 
Энэхүү төслийн хүрээнд 2023 онд БНХАУ-ын ШУА-ийн “Сансар судлалын үндэсний төв”-ийн инженер, техникийн ажилтнууд Монгол Улсад хүрэлцэн ирж, “Соронзон орны хувьслыг бүртгэх өндөр нарийвчлал бүхий станц”-ыг Улаанбаатар хотоос баруун тийш Шинжлэх Ухааны Академийн харьяа Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Таван толгой дахь станцад байрлуулах газрыг сонгосон.
 
Болзошгүй хүчтэй газар хөдлөлийн дунд болон богино хугацааны урьтал шинжийг илрүүлэх, газар хөдлөлтийг урьдчилан таамаглах, соронзон орны өөрчлөлтийг бүртгэх энэхүү төхөөрөмжийг Ази, Номхон далайн орнуудын сансрын хамтын ажиллагааны байгууллагын тус төслийг хариуцсан мэргэжилтнүүд, БНХАУ-ын ШУА-ийн “Сансар судлалын үндэсний төв”-ийн инженерүүд болон Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн судлаачид хамтран суурилуулав гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 
 
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилна

Огноо:

,

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна.

Ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох ажлыг нийслэлд шилжүүлж байна

Огноо:

,

Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр НИТХ-аас 18 дугаар тогтоолыг баталж,  нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлд буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан юм.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Харин сэргээгдэх магадлалтай 55.400 тээврийн хэрэгслийн улсын дугаар бүртгэлтэй байгаа юм.  Тодруулбал,  дээр дурдсан 55.400 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй таваас дээш жил  болсон гэсэн үг юм. Техникийн хяналтын үзлэг, оношилгоонд тэнцсэн тохиолдолд эдгээр авто машин хөдөлгөөнд оролцоно. Ингэснээр Улаанбаатар хотод өдөрт 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.

Тиймээс тэг зогсолтоос урьдчилан сэргийлж, Зам, тээврийн сайдын тушаалын дагуу ажил хүлээлцэж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг өнөөдрөөс түр зогсоогоод байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох