Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг 2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд, Элчин сайд нар Монгол, Оросын харилцааны зарим асуудлаар санал солилцож, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааны эрчийг сулруулахгүй хэвийн явуулах талаар ярилцав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас “Спутник-V” вакцины 1 сая тунг худалдан авах гэрээ байгуулсныг үндэслэн вакцин нийлүүлэлтийн хуваарийг тодорхой болгох, нийлүүлэлтийн үйл ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх нь чухал байгааг онцлов.
Элчин сайд вакцин нийлүүлэлтийг эрчимжүүлэх талаар онцгой анхаарахаа илэрхийлж, Азид цар тахлын дөрөв дэх давалгаа эхэлсэн энэ үед Монгол Улсын Засгийн газар цар тахлын эсрэг хариу арга хэмжээг оновчтой хэрэгжүүлж байна. Иргэдээ богино хугацаанд эрчимтэй дархлаажуулж, хүн амынхаа тоонд харьцуулахад Азийн улс орнуудын дунд тэргүүлж байгааг тоон үзүүлэлтүүд харуулж байна гээд Ерөнхий сайдад болон Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэв.
Мөн Ерөнхий сайд, Элчин сайд нар Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, энэ хүрээнд зохион байгуулах өндөр дээд хэмжээний айлчлал, уулзалтуудыг товлоход талууд анхаарахаар тохиролцов.Улстөр нийгэм
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана
Улстөр нийгэм
Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.
Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.
Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Улстөр нийгэм
Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно
14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.
Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
Сэтгэгдэл