Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Зах, худалдааны төвүүд хүчин чадлынхаа 50 хүртэлх хувиар ажиллаж байна

Огноо:

,

Засгийн газар болон УОК-ын тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга А/246 дугаар захирамж гаргаж, хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-20:00 цаг хүртэл хугацаагаар тогтоосон. Мөн Улсын Онцгой комиссын даргын 18 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-д заасан тусгай нөхцөл, шаардлагыг чанд мөрдөн, үйл ажиллагаандаа өдөр, цагийн зохицуулалт хийж, хүчин чадлынхаа 50 хүртэлх хувиар ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм.

Энэ дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай штабын баг зарим томоохон зах, худалдааны төвд ажиллалаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн "Баянзүрх-2" зах нь 150 түрээслэгчтэй. Үүнээс өнөөдөр 60 түрээслэгч буюу 45 хувь нь үйл ажиллагаа явуулж байна. Хүний бөөгнөрөл багатай, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг узелээр  зарлан мэдээлж, үүдэнд иргэдийн халуун үзэж байв. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас QR бүртгэлээ улам сайжруулж ажиллах зөвлөмж өглөө.

Мөн "Баялаг-Ундраа" зах нь 660 түрээслэгчтэй. Үүнээс 300 түрээслэгч буюу 45 хувиар, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөн ажиллаж байна. Түүнчлэн "Нарантуул" захын барааны хэсэг нь 488 түрээслэгчтэйгээс 220 нь өнөөдөр үйл ажиллагаа явуулж байлаа. Захын захиргаа лангуунуудыг сэлгэж ажиллуулах зарчмаар 14 хоногийн хуваарь гаргажээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөн туслах байдлаар зөвлөмж өгч, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж ажиллах чиглэл өгч ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

“K-Смарт” авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжиж эхэллээ

Огноо:

,

Зам, тээврийн яам болон БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам, Олон улсын хөгжлийн тусламжийн байгууллагын (ODA) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “K-Смарт авто замын менежментийн системд суурилсан улсын чанартай авто замын цахим удирдлагын нэгдсэн тогтолцоог бий болгох төсөл” хэрэгжиж эхэллээ.
 
Төслийн зорилго нь "К-Смарт" авто замын менежментийн системд суурилсан улсын чанартай авто замын цахим удирдлагын нэгдсэн,тогтолцоог бий болгож, авто замын удирдлагын тогтолцоог үр дүнтэй тогтвортой ажиллуулахад чиглэгдэх юм.
 
Төслийг 2024-2028 он хүртэл буюу 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр зорьж байна.
 
Төслийг БНСУ-аас Барилгын технологийн судалгааны хүрээлэн (KICT), Монгол Улсаас хүлээн авагч байгууллагаар “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ хамтран хэрэгжүүлнэ гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

ЭХЭМҮТ-ийн авто замыг хааж, шинэчилнэ

Огноо:

,

Баянгол дүүргийн Хасбаатарын гудамж буюу ЭХЭМҮТ-ийн авто замыг есдүгээр сарын 6-ны өдрийн 23:00 цагаас есдүгээр сарын 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэлийг өнөөдөр E-Mongolia системээр авч эхэлнэ

Огноо:

,

2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд байна.

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг  төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан хүлээн авч байгаа бөгөөд хоёр үе шаттай зохион байгуулж байна. Нэгдүгээр шатны цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 1-нээс эхлэн 18-ны өдөр хүртэл E-Mongolia системээр хүлээн авч нийт 105,044 хүүхэд хүсэлтээ ирүүлжээ.  

Хоёрдугаар шатны бүртгэлийг 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 15-ныг хүртэл E-Mongolia системээр хүлээн авах юм. Хоёрдугаар шатны бүртгэлд цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд болон 1 дүгээр шатанд хүсэлтээ илгээж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчид, түр оршин сууж буй иргэд хүсэлтээ цахимаар илгээн нийслэлийн цэцэрлэгт хамрагдах боломжтой.

Түр оршин сууж буй иргэд амьдарч буй дүүргийнхээ хороон дээр Хүн ам өрхийн мэдээллийн систем ХАӨМС-д бүртгүүлсэн байх шаардлагатай.

Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй байгаа тохиолдолд харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас зөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох