Улстөр нийгэм
АН-ын ҮБХ-ны гишүүд “цаасан” дарга О.Цогтгэрэлийг эсэргүүцэв

АН-аас гишүүдийн 57 хувийн саналаар АН-ын дарга болсон гэх О.Цогтгэрэлийг батламжлах их хурлыг товлох ҮБХ-ны хурлыг эсэргүүцэж, шүүхэд хандахаа мэдэгдэв. Өнөөдөр 15.30-д Ц. Тувааны АН-ын Үндэсний бодлогыг хорооны /ҮБХ/ хурлыг зарлаж, гишүүдийн 57,6 хувийн саналаар сонгогдсон гэх О.Цогтгэрэлийг батламжлах Их хурлыг товлох гэж байсан юм. Харамсалтай нь ҮБХ-ны гишүүд О.Цогтгэрэлийг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлэн ҮЭ-ийн Соёлын ордны гадаа эсэргүүцлээ илэрхийллээ.
АН-ын ҮБХ нь 467 гишүүнтэй бөгөөд 250 гишүүнээр ирц бүрддэг аж. Гэвч энэ хуралд Ц.Туваан болон О.Цогтгэрэлийг дэмжигч 60 гаруй л гишүүн цуглаж өмнөх шигээ хуйвалдаан хийхийг оролджээ. Сануулбал, Ц.Туваан ҮБХ-г хууль бусаар хуралдуулан АН-ын дүрэмд өөрчлөлт оруулан, АН-ын хагарлын эхлэл, тамганы маргааныг үүсгэж байсан билээ. Харин энэ удаад Ц.Туваан УИХ-ын хэсэг гишүүдийн хамт дахин хуйвалдаж “цаасан дарга” О.Цогтгэрэлийг батламжлах Их хурлыг товлох гэж байсныг АН-ын гишүүд зогсоолоо.
Тэдний ярьснаар О.Цогтгэрэлийг АН-ын нийт гишүүдийн 57,6 хувиар сонгосон гэх нь АН-ын байтугай Монгол Улсын сонгуулийн түүхэнд байгаагүй хэрээс хэтэрсэн луйвар хуйвалдаан болсон гэнэ. Монголчууд анх удаа 1992 оны УИХ-ын сонгуульд саналаа өгөхдөө анхны бөгөөд сүүлчийн удаа 94 хувийн ирцтэй оролцож байжээ. Түүнээс хойшхи бүх сонгуульд сонгуулийн ирц 60 гаруй л хувьтай явагдсан статистик байдаг аж. Гэтэл О.Цогтгэрэлийг дарга болгох гэж зарим аймаг, сумын АН-ын гишүүд 100 хувийн ирцтэй санал өгснийг худал хэмээн хэллээ. Мөн АН орон нутгийн сонгуульд ялж, засаг барьж байгаа найман аймагт гишүүдийн өгсөн саналын 20 хувийг нь хүчингүй болгосныг Ан-ын мянга мянган гишүүдийг бичиг үсэггүй, ганц хүний нэр дугуйлах чадваргүй мэт басамжилсан явдал хэмээн баримтаар хэллээ.
– Дарханы 2745 санылн 549 нь хүчингүй
– Хэнтий аймагт 2462 саналын 428 нь хүчингүй хуудас болгожээ.
Мөн Архангайд энэ сарын 28-нд санал хураалтыг гэнэт явуулахаар болжээ. Гэтэл малчид шар усны үер, холбоо харилцаа муугаас болж санал хураалтад оролцоогүй аж. Гэтэл Баян-Өлгий зэрэг аймгийн гишүүдийн 98-100 хувь санал өгсөн хэмээн намын дарга нь гишүүдийн өмнөөс саналын хуудсыг бөглөжээ.
Мөн зарим сумын 70-80 хувь нь зөвхөн ганц хүнд санал өгч, үлдсэн гурван нэр дэвшигч дээр ганц ганц хүн санал өгсөн тохиолдол ч гарчээ.
Ялангуяа АН ялсан наймаг аймагт Засаг дарга болон намын дарга нар нь О.Цогтгэрэлийг намын дарга болгох Ерөнхийлөгч Х.Баттулгын хуйвалдаанд оройлон оролцож, гишүүдээ дарамталж, хайрцагласан нь ардчиллын гутамшиг боллоо хэмээн ҮБХ-ын гишүүд ярьж байна. Энэ нь АН-ын жирийн гишүүдийн сонгох эрхэнд халдсан АН-ын мөнгөнд дуртай хэсэг дарга нар ардчиллаасаа ухарсан увайгүй явдал хэмээн онцлов. Тиймээ АН-ын ҮБХ-ны гишүүд Улсын Дээд шүүх болон АН-ын холбогдох газарт гомдол шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ.
Улстөр нийгэм
"Шинэ сэргэлт- Ахмадын оролцоо" үндэсний чуулган зохион байгуулагдлаа
Улстөр нийгэм
Төмөр замын тээврийн тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ
Төмөр замын тээврийн тухай хууль нь анх 2007 онд батлагдсан. 16 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт олон өөрчлөлт бий болсонтой холбоотойгоор уг хуулийг шинэчлэх шаардлага үүссэн. Тухайлбал, төмөр замын салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо эрс өссөн юм.
Улстөр нийгэм
Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад оролцов
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Нью-Йорк хотноо есдүгээр сарын 26-ны өдөр болсон Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож, үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх, цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын хүч чармайлтад оруулж буй чухал хувь нэмэр болж байгааг онцолж, цөмийн зэвсэггүй бүсийг байгуулах нь цөмийн зэвсгийг бүрэн устгах хамгийн үр дүнтэй арга зам болохыг цохон тэмдэглэв.
Энэ удаагийн өндөр түвшний уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга Деннис Фрэнсис болон НҮБ-ын гишүүн улсын төлөөлөгчид оролцов.
Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг 2014 оноос жил бүрийн есдүгээр сарын 26-ны өдөр тэмдэглэдэг бөгөөд тус өдөр нь хүн төрөлхтөнд цөмийн зэвсгийн учруулж буй аюул занал, цөмийн зэвсгийг бүрэн устгах зайлшгүй шаардлагыг олон нийтэд таниулах зорилготойгоор тэмдэглэдэг өдөр юм.
-
Улстөр нийгэм2021/03/20
Цэцэд санаархсан “хараат” нэр дэвшигчид хэн нь хэн бэ
-
Шударга мэдээ2021/08/26
Ажлын байрыг дэмжих зээлийг 23.936 иргэн, ААН-д олгоод байна
-
Үзэл бодол2019/11/22
Батхаан уулын энгэрт мэндэлсэн бахархалт хүн
-
Улстөр нийгэм2023/06/28
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөв
Сэтгэгдэл