Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичгийг 61 сэдвийн хүрээнд боловсрууллаа

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал өнөөдөр болж, Хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичгийг мөрдүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хот байгуулалт, хот нийтийн аж ахуйн төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажилд стандарт мөрдүүлж, бүтээн байгуулалтыг чанартай, үр ашигтай байх талаар удирдамж, арга зүйгээр хангах “Хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичгийг 61 сэдвийн хүрээнд боловсруулсан. Үүнээс 14 нэр төрлийн баримт бичгийг 2020 онд мөрдүүлж эхэлсэн бол үлдсэн 47 баримт бичгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд хийх хот байгуулалт, нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээнд мөрдүүлэх, стандартын хэрэгжилтэд хяналт тавих замаар тэдгээрт чанар стандартын шаардлагыг хангуулж байна.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “Нийслэлийн есөн дүүргийн орчны аюулгүй байдлыг 14 хоногийн хугацаанд судалж үзэхэд 5423 байршилд  стандарт хангагдахгүй байгаа үр дүн гарсан. Бид ерөнхий боловсролын 230 сургуулийн гадна орчин, хүүхдийн тоглоомын 976 талбай, 470 барилгын гадны орчны аюулгүй байдал, зорчих хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэхээр 83 байршил, 71  авто зогсоолын стандартын шаардлагад нийцсэн эсэхэд судалгаа хийгээд байна. Хүүхдийн тоглоомын 976 талбайн ердөө 13 хувь нь стандартын шаардлага хангаж байгаа бол 637 буюу 65 хувь нь аюулгүй байдал төлөвлөлтийн норм дүрэм, стандарт хангаагүй. 2021 онд 119 байршлын барилгын гаднах хашааг шинэчлүүлэхээр Ажлыг хэсэг гарсан” гэсэн юм. Хотын дарга бүх зүйл стандартын дагуу байх ёстой. 103 агентлаг, харьяа байгууллага, 35 мянган төрийн албан хаагч үүнийг ягштал мөрдөх ёстой гэдгийг онцоллоо.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гээгдүүлсэн тохиолдолд хэрхэн нөхөн авах вэ

Огноо:

,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн авахын тулд дараах шаардлагыг хангаж, баримт бичгийг бүрдүүлнэ.

Техникийн хяналтын үзлэгт тэнцсэн байх

Хуулиар ногдуулсан торгууль, татвар болон зам ашигласны төлбөрөө төлсөн байх

Үйлчилгээний үнэ болон тэмдэгтийн хураамж төлсөн байх

Хуучин гэрчилгээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулж, хүчингүй болгосон тухай баримт

Хуулийн этгээдийн албан хүсэлт

Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах цахим лавлагаа

Иргэн өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ. 

Иргэд та бүхэн шаардлагатай материалаа урьдчилан бүрдүүлснээр үйлчилгээгээ түргэн шуурхай авах боломжтой.

Эх сурвалж: Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана

Огноо:

,

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт хэсэгчлэн хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ.

Тодруулбал, тавдугаар сарын 15-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар хааж, засварлана.

Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт авто зогсоолын журам болон бүсчлэл, үнэ тарифын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Огноо:

,

"Улаанбаатар авто зогсоолын менежмент" ХХК нийслэлийн төвийн зургаан дүүрэгт иргэдээс авто зогсоолын журмын төсөлтэй холбоотой санал авах нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
 
Хэлэлцүүлэгт нийт 400 гаруй иргэн оролцож, авто зогсоолын хүртээмж, төлбөрийн тогтолцоо, нэгдсэн менежмент, бүсчлэлтэй холбоотой санал бодлоо илэрхийлсэн юм. Иргэд авто зогсоолын тариф харилцан адилгүй, зогсоолын хүрэлцээ хангалтгүй, шөнийн тарифыг тэглэх буюу хөнгөлөх, мөн иргэдэд ойлгомжтой, нэгдсэн зохицуулалт шаардлагатай байгаа талаар олон санал дэвшүүлэв.
 
Хэлэлцүүлгийн үеэр "Улаанбаатар авто зогсоолын менежмент" ХХК-ийн Авто зогсоолын удирдлага, хяналтын хэлтсийн захирал Э.Цэенрэгзэн, Авто зогсоолын төлөвлөлт, хөгжүүлэлтийн хэлтсийн захирал Б.Батзаяа нар авто зогсоолын өнөөгийн эрх зүйн орчин, шинэчилж буй журмын төсөл, цахим төлбөрийн систем болон нэгдсэн менежментийн тогтолцооны талаар мэдээлэл өглөө.
 
Мөн авто зогсоолын асуудлыг зөвхөн төлбөрийн зохицуулалтаар бус хотын хөдөлгөөн, төлөвлөлт, хүртээмж, технологид суурилсан цогц менежментийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар танилцууллаа.
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох