Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Улаанбаатар капитал ББСБ” компанийн эзэмших эрхийг цуцаллаа

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрыг эзэмшиж буй “Улаанбаатар капитал ББСБ” компанийн эзэмших эрхийг цуцлах захирамж  гаргалаа. 

Захирамжид “Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрын “Улаанбаатар хотын банк” ХХК-д эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн  33.1.1-д заасныг мөн нийтээр ашиглах зам, талбай бүхий тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Улаанбаатар капитал ББСБ” ХХК-д шилжүүлэхдээ  Газрын тухай хуулийн 35 дугаар 35.2, 38 дугаар зүйлийн 38.2-т заасан журмыг зөрчсөн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” гэжээ.

Мөн  тус нутаг дэвсгэрт байрлах 700 метр газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж, тохижуулах, хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарт даалгасан байна. 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжив

Огноо:

,

Засгийн газрын хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Засгийн газрын хуралдаан 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжив. Хөрөнгийг дэд бүтэц, хотын усан хангамж, бохир ус, хаягдал, төмөр замын болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт зарцуулахаар төлөвлөсөн байна.

Төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороо дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайд захирамж гарган хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох юм.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг дэмжив

Огноо:

,

Засгийн газрын хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг дэмжив.

Тус ноот бичигт гарын үсэг зурах эрхийг сайд Д.Цогтбаатарт олгов.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнг сайшаав

Огноо:

,

Засгийн газрын хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар 2019 оны 06 дугаар сарын 28-30-ны өдөр Улаанбаатар хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 22 дугаар хуралдааны дүнг сайшаав.

Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд, комиссын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшинд даалгав.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм25 минутын өмнө

Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжив

Улстөр нийгэм38 минутын өмнө

Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг дэмжив

Шударга мэдээ44 минутын өмнө

“Өнөр бүл” төвийн барилгын засварт шаардагдах хөрөнгийг ...

Улстөр нийгэм55 минутын өмнө

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнг сайш...

Улстөр нийгэм58 минутын өмнө

Төрийн албан хаагчийн богино, дунд хугацааны сургалтын агуулга, сург...

Шударга мэдээ1 цаг 50 минут

Налайхын 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэлх авто замын ажил ирэх...

Чөлөөт цаг1 цаг 54 минут

"Гаатуу"-гийн гараас мултрахгүй

Улстөр нийгэм2 цагын өмнө

Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиар өргөтгөсөн ажлын х...

Үзэл бодол2 цаг 6 минут

Улаанбаатар-Дарханы замын засвартай холбоотойгоор авто болон төмөр з...

Шударга мэдээ2 цаг 12 минут

БНСУ-ын Хууль зүйн яамнаас 35 иргэнд Е-9 ангиллын Цахим визийн зөвшө...

Санал болгох