Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ЭТТ бондын арилжаа эхэллээ

Огноо:

,

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ЭТТ бондын анхдагч зах зээлийн захиалгыг албан ёсоор эхлүүлж, цан цохих арга хэмжээ өнөөдөр /2021.03.30/ Монголын Хөрөнгийн Биржид боллоо. ЭТТ бондын хувьд Санхүүгийн Зохицуулах Хорооны 2021.03.26-ны өдрийн 96 тоот тогтоолоор “Үнэт цаасыг бүртгэх”, 2021.03.29-ний өдрийн 1/1181 тоот зөвшөөрлөөр “Анхдагч зах зээл дээр арилжаалах” албан ёсны зөвшөөрлүүдийг тус тус олгоод байна.

ЭТТ бонд нь Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний нэг хэсэг бөгөөд Засгийн Газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монгол Банкны зүгээс тус үнэт цаасыг олон нийтэд санал болгон хөрөнгө оруулалт татах  ажлыг дэмжиж байна. Мөн уг бонд нь дотоодын хөрөнгийн бирж дээр анх удаагаа гадаад валютаар буюу ам.доллараар гарч байгаа учраас ханшийн уналтаас хамгаалагдсанаараа давуу талтай юм.

Бондын санхүүжилт нь Тавантолгой дулааны цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтад зарцуулагдана. Дээрх бүтээн байгуулалтууд хийгдсэнээр компанийн үр ашиг илүү нэмэгдэж, 2025 он хүртэл нийт 11.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөж байна.

Иргэд, аж ахуйн нэгжүүд энэхүү бондын санхүүжилтэд хөрөнгө оруулснаар  Монголын хөрөнгийн зах зээлд томоохон эерэг нөлөө үзүүлж, өөрийн хөрөнгийг тогтмол үр өгөөжтэй өсгөхийн сацуу эх орны тусын тулд томоохон бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. Банкны хадгаламжаас харьцангуй өндөр хүүтэй, үйл ажиллагаа нь тогтвортой, ашигтай ажиллаж байгаа, нээлттэй, итгэлтэй компанийн бондыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд гурван үе шаттайгаар санал болгоно.

Эхний захиалга 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эхэлж, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хаах бөгөөд гадаад, дотоодын иргэд, аж ахуй нэгжүүд, арилжааны банкууд, даатгалын компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд худалдан авах боломжтой. Мөн Бонд худалдан авагчид нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авахдаа нээлгэсэн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Үнэт цаасны компаниар дамжуулан бондыг худалдан авч болно.

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

"Solarcity" болон "Hyperloop" төслүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо

Огноо:

,

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр SpaceX компанийн ерөнхийлөгч Гвинн Шотвил болон Элон Маскийн багийнхантай цахим уулзалт хийлээ.

Уулзалтаар Старлинк төслөөс гадна Элон Маскийн сэргээгдэх эрчим хүчний төсөл болох "Solarcity" болон "Hyperloop" төслүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Тус яам нь 2022 оны 05 дугаар сард “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”-ийг баталсан бөгөөд энэхүү бодлогын баримт бичиг нь Старлинкийн үйл ажиллагааны стратегитай хэрхэн уялдах, тус компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад тулгарч буй саад бэрхшээлийн талаар ярилцлаа.

Түүнчлэн SpaceX компанитай хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. SpaceX компани нь сэргээгдэх эрчим хүчний "Solarcity" болон хотын түгжрэлийг бууруулах Hyperloop төслүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой талаар мэдэгдсэн юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс дээрх төслүүдийн мэдээллийг сонсож, холбогдох албаны хүмүүстэй нь холбож, ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

"E-mongolia"-с авсан баримт бичгийг хүлээн зөвшөөрөх асуудлаар банкнуудын төлөөлөлтэй уулзлаа

Огноо:

,

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр арилжааны банкнуудын төлөөллүүдтэй уулзлаа.

Цахим хөгжлийг дэмжих багц хуулиуд энэ оны 05 дугаар сараас мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд банкны үйлчилгээг цахимаар авах, үйлчлүүлэх, банк нь e-mongolia-с олгож буй баримт бичгийг хүлээн зөвшөөрөн гүйлгээ хийх зэрэг тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц, боломжийн талаар талууд санал солилцлоо.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар цахим бичиг баримтыг цаасан бичиг баримтыг нэгэн адил үзнэ хэмээн заасан байдаг ч бусад хууль тогтоомжид энэхүү зохицуулалт ороогүй байдгаас үүдэн, арилжааны банкнууд заавал иргэний бичиг баримтыг шаардах тохиолдол байдаг гэсэн юм. Иймд цаашид холбогдох хууль эрх зүйн баримт бичигт нэмэлт өөрчлөх оруулах нь чухал болоод буйг банкнуудын төлөөлөл онцолсон юм.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс Хууль зүйн яамтай хамтран банкны салбар дахь цахим шилжилттэй холбоотой үүсээд буй буй хүндрэл гацаа болсон хууль эрх зүйн асуудлыг ирэх намрын чуулганаар шийдвэрлүүлэх тал дээр хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Иргэдэд түргэн шуурхай, хүндрэлгүй үйлчлэх, цахим шилжилтийг түүчээлэхэд хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болов

Огноо:

,

Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн их суудлын хуралдаанаар  Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар дахин хянан хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн Удиртгал, Нэгдүгээр зүйлийн 2, Хорин есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй байх тул хүчингүй болгож 02 дугаар тогтоол гаргасан байна.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд үүнээс өмнө оруулж байсан нэмэлт, өөрчлөлтийг хянан шийдвэрлэсэн хоорондоо зөрчилтэй Үндсэн хуулийн цэцийн өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгожээ гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох