Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй 1720 хүүхэд тусгай сургуульд, 5986 хүүхэд энгийн сургуульд суралцаж байна

Огноо:

,

Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11606 хүүхэд байна. Тэдний 7142 нь боловсрол эзэмшиж байгаа бол 3000 орчим хүүхэд гэртээ аав ээжийнхээ асаргаанд байна. Боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүдийн 1720 нь тусгай сургуульд, 402 хүүхэд тусгай цэцэрлэгт хамрагдаж байгаа юм. Бусад хүүхдүүд энгийн сургуульд суралцдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг 584 багш ажилтан байна. Тэдний төлөөлөл болох 300 орчим хүнтэй цахим уулзалт хийлээ.

Боловсролын багц хуулийн төслийг боловсруулах ажил үргэлжилж байна. Хуулийн төсөлд тэгш хамран сургах, боловсролын тусгай хэрэгцээг хангах гэсэн хоёр агуулгыг зэрэгцүүлэн тусгасан. Цахим хурлын үеэр багш нар эцэг эхчүүдэд сургууль сонгох боломжийг нь үлдээх ёстой гэсэн санал хэлж байв.

Мөн энэ уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш ажилчдын цалингийн сүлжээ шатлалыг эргэж харах, сургалтын хэрэглэгдэхүүний судалгааг шинэчлэх, цахим хичээлийн хүртээмжийг сайжруулах, багш нарыг давтан сургах, мэргэшүүлэх, эцэг эхчүүдэд зөвлөгөө дэмжлэг үзүүлэх зэрэг саналууд гарч байлаа. БШУЯ-ны газрын дарга нар ирэх долоо хоногт тусгай сургууль цэцэрлэгүүдэд ажиллахаар болов.

Шинээр барьж байгаа сургууль цэцэрлэгийн барилгуудыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй байх шаардлага тавьж дэд бүтцийг бүрдүүлж байна. Үүнээс гадна орц гарцнаас эхлээд хуучин барилга объектийг ч тоноглох шаардлага тулгарч байгаа юм. Мөн ЕБС бүрд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хэрэглэгдэхүүн бүхий танхим тохижуулах байдлаар тэгш хамран сургах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Гэртээ асаргаанд байдаг хүүхдүүд ч энэ танхимаар үйлчлүүлэх боломжтой юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Уур амьсгалын санхүүжилтийн асуудлаар сайд нарын түвшний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Огноо:

,

Арабын Нэгдсэн Эмират Улсад болж буй НҮБ-ын Уур амьсгалын суурь конвенцын талуудын 28 дугаар бага хурлын үеэр 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шинэ хамтын зорилтыг дэвшүүлэх зорилгоор Дээд түвшний Сайд нарын яриа хэлэлцээр уур амьсгалын санхүүжилтийн асуудлаар боллоо.

Тус уулзалт, хэлэлцээр уур амьсгалын санхүүжилтийн эх үүсвэр, сувгийг хэрхэн, ямар хугацаанд тэлэх талаар Улс орнуудын саналыг сонсож, хүлэмжийн хийг бууруулах олон Улсын хамтын ажиллагааны механизмуудын үр дүнтэй аргыг дүгнэн хэлэлцлээ.

 Талууд хүлэмжийн хийн татвартай байх асуудлыг хөндлөө

Тухайлбал 40 тэрбум тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд 200 тэрбум евро хэрэгтэй гэсэн тооцоолол гарчээ. Иймд уур амьсгалын үндэсний бодлогод нөлөө үзүүлж чадах, хүлэмжийн хийг бууруулж чадах чухал арга бол хүлэмжийн хийн татвар гэдгийг хуралд оролцогчид онцолж байв.

Мөн Улс орнууд уур амьсгалын тэгш байдал, шударга ёсыг тогтоох арга хэрэгсэл нь хүлэмжийн хийн татвар гэж үзэж байгаа ба энэ нь уур амьсгалын өөрчлөлтөөс учирч буй гарз хохирлыг бууруулах, нөхөн төлбөр төлөх, түүнд дасан зохицох арга хэмжээнд хамгийн чухал арга хэрэгслүүдийн нэг гэж дүгнэж байна.

Түүнчлэн дэлхийн уур амьсгалыг бууруулах, санхүүжилтийн зөв тогтолцоог бүрдүүлэх нэгдсэн бодлого Улс орнуудад хэрэгтэй байгааг тодотгож байлаа. Одоогийн байдлаар зуу зуун тэрбум ам долларыг уур амьсгалын санхүүжилтэд зарцуулж байгаа хэдий ч уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа болон хөгжиж буй 82 оронд уур амьсгалын санхүүжилт хамгийн их тулгамдсан асуудал болж буйг онцолж байв.

Эх сурвалж: БОАЖЯ

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороод

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын Байнгын болон түр хороодын өнөөдрийн /2023.12.05/ хуралдаан, сонсгол, хэлэлцүүлгийн тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай/

09.30

“Их засаг”

2

Төсвийн байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсантай холбогдуулан боловсруулсан, эцсийн хэлэлцүүлэг/

·      Уул уурхайн салбарын төсвийн орлогын бүрдүүлэлт, гүйцэтгэлийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлан  

·  Татварын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт,  түүний үр нөлөөний талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлан

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулах журам батлах тухай/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Гурилын үнийн өсөлтийн талаарх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын мэдээлэл сонсох

11.00

“Их засаг”

4

Эдийн засгийн байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Хувийн нэмэлт тэтгэврийн тухай  болон  Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 5 гишүүн 2020.05.13-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

5

Хянан шалгах түр хороо /Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах/

·      Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол

09.00-

18.00

“Их Эзэн Чингис хаан”,

“Үндсэн хууль”

 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэ Нэйче Консерванси” байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррисийг хүлээн авч уулзав

Огноо:

,

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Дэ Нэйче Консерванси” байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррисийг 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус байгууллагаас байгаль орчны чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, говь, хээрийн экологийн бүс нутгийн үнэлгээ болон хамгаалах шаардлагатай газар нутгийг тогтоох судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх зэргээр манай улсын төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай ойр ажиллаж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

“Дэ Нэйче Консерванси” байгууллагын гүйцэтгэх захирал Ж.Моррис Монгол Улсын Ерөнхийлөгчийн байгаль орчны чиглэлийн бодлого, улс төрийн манлайллыг дэмжиж байгаагаа илэрхийлж, хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх сонирхолтой байна гэв.

Тус байгууллага нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хөрс, ус хамгаалах, хүнс, усны зохистой хэрэглээг бий болгох, эрүүл хотуудыг байгуулах гэсэн тэргүүлэх чиглэлийн хүрээнд дэлхийн 74 улсад үйл ажиллагаа явуулж байна.

“Дэ Нэйче Консерванси” байгууллага нь Монгол Улс дахь төлөөлөгчийн газраа Улаанбаатар хотноо 2008 онд байгуулж, газар нутгийн 30 орчим хувийг 2030 он хүртэл хамгаалах зорилтыг хангах хүрээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох