Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2021 оны 03 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Бүх нутгаар цас орохгүй. Салхи нийт нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгороор 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 7-9 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 7-9 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 6-8 хэм дулаан байна.

2021 оны 03 дугаар сарын 24-нөөс 03 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртө
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Иргэн бүр хариуцлагатай байж, аюулгүй байдлаа хангана уу

Огноо:

,

Дорнод аймгийн Хэрлэн суманд гурав, Увс аймгийн Наранбулаг суманд нэг буюу нийт дөрвөн хүн өнгөрсөн хоногт /2024.07.13/ голын усанд эндэж, амь насаа алдлаа. Эдгээр амь насаа алдсан иргэдийн хувьд 34-60 насны эрэгтэйчүүд байсан бөгөөд усанд сэлэх гэж ороод болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу орж, амь насаа алдсан байна.

Аялал, зугаалгын цаг үргэлжилж байгаа энэ өдрүүдэд голын усанд осолдох иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа тул иргэн бүр хариуцлагатай байж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

- Гол, усны ойролцоо амарч, зугаалах үедээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх,

- Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцааранг нь тоглуулахгүй байх,

- Сэлж чаддаг гэж бардалгүй, аюулгүй байдлаа сайтар хангах,

- Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах,

- Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,

- Зориулалтын бус хийлдэг гудас, завьтай голь ус руу орохгүй байх,

- Баталгаат зам гүүрээр зорчих зэрэг зөвлөмжийг дагах нь таныг болзошгүй эрсдэлээс хамгаална.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

Огноо:

,

Даатгуулагч таны И-Монголиа аппликэйшнээр төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажиж, хэрэгцээтэй тусламж, үйлчилгээгээ цаг алдалгүй авах боломжтой болно.

Та шимтгэл төлөлтөө баталгаажсан эсэхийг http://www.emd.gov.mn/ сайтаас шалгаарай.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Баяр наадмын өдрүүдэд жилд дунджаар 17 хүн усны ослоор амь насаа алдаж байна

Огноо:

,

Онцгой байдлын байгууллагад 2024 он гарсаар нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 34 суманд нийт 79 усны ослын дуудлага мэдээлэл бүртгэгдснээс 65 иргэн амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна. Усны ослоос нийт 11 хүний амь насыг авран хамгаалжээ.

Баяр наадмын өдрүүд буюу долоодугаар сарын 10-15-ны хооронд нийслэлийн 2 дүүрэг, 7 аймгийн 10 суманд усны ослын 19 тохиолдол бүртгэгдэж нийт 24 хүн /том хүн 22, хүүхэд 2/ нас барж, хоёр хүнийг авран хамгаалав.

Өнөөдөр буюу 07.15-ны өдрийн байдлаар усны осолд өртсөн хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд наадмын баяр амралтын өдрүүдэд усны ослоор жилд дунджаар 17 хүн амь насаа алдсан байна.

Усны осолд өртөж амь насаа алдсан тохиолдлын шалтгаан нөхцөлийг судлахад усанд сэлэх гэж орох, тээврийн хэрэгсэл болон ердийн хөсөг морьтой гол гатлах, хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орсноос живж амь насаа эрсдүүлсэн байна. Иймд Онцгой байдлын байгууллагаас дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.

- Өөрийн сайн мэдэхгүй гол, нуур, усанд орохгүй, сэлэхгүй байх;

- Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг хүлээн авч аялах, амрах зугаалахдаа ашиглах;

- Тээврийн хэрэгсэл болон ердийн хөсгөөр баталгаагүй гүүр, гарц гарамгүй газраар ус гатлахгүй байх;

- Хүүхдийг гол усны эрэг дагуу тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, стандартын бус хийлдэг завь, гудас, тоглоом зэргийг ашиглахгүй байх;

- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх;

- Мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг хүлээн авч дагах, шаардлагыг биелүүлэх;

- Малчид, ард иргэд голын эрэг хөвөө дагуу бууж, суурьшихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох