Цаг үе
Ухаалаг гар утсаа Скайтелаас аваад 90GB хүртэлх дататай болоорой

Сайн гар утсаар юу хийж болох вэ? Өндөр чанартай зураг авч, интернэтийн өндөр хурдаар файл татаж, и-мэйл илгээж, багтаамж ихтэй хэрэгцээт файлын сан бүрдүүлж, хурдан хугацаанд чанартай бичлэг үзэж, бусадтай харилцаж, өөр бусад технологийн хийж чадах бүхий л зүйлсийг хийж болно. Товчхондоо сайн гар утас бол маш сайн хөрөнгө оруулалт мөн юм. Та өөртөө сайн хөрөнгө оруулалт хийж амжсан уу?
Сайн гар утсыг хаанаас, хамгийн хэмнэлттэй үнээр, өөртөө санхүүгийн эрсдэл үүрэхгүйгээр авч дээрээс нь хэрхэн 90GB хүртэлх дататай болохыг танд хэлж өгье. Баталгааны хуудастай брэндийн гар утсаа СКАЙтелаас авах боломжтой.
СКАЙтелаас гар утас худалдан авах давуу тал:
- Та санхүүгийн ямар нэг эрсдэл үүрэхгүйгээр сар бүр тэнцүү төлөлтөөр хүссэн гар утсаа өөрийн болгох боломжтой.
- Гар утас худалдан авснаараа сар бүр 12GB-90GB дататай болно.
- Ямар ч хүү төлөх шаардлагагүй.
- Зээлийн уян хатан нөхцөлтэй буюу 6, 9, 12 сар гэх мэт хугацаагаар төлбөр төлөх боломждоо тааруулан гар утсаа авна.
- Бэлэн мөнгөөр авах боломжтой бөгөөд бэлэн мөнгөөр гар утас авах тохиолдолд 9 сарын турш сар бүр 10GB дата нийт 90GB дататай болох боломжтой.
Гар утасны дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах:
Цаг үе
Мал, тэжээвэр амьтдын тооллого ирэх сарын 7-оос орон даяар зохион байгуулагдана
2023 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-оос 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.
Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг Үндэсний Статистикийн Хорооноос уриалж байна.
Цаг үе
Лох Сиен Чи-д холбогдох хэргийг хянан хэлэлцэв
Цаг үе
Охайо мужид цасан шуурга шуурч, Их нууруудын бүс нутагт олон автомашин осолджээ
АНУ-ын Охайо, Пенсильвани, Нью-Йорк муж дахь Эри, Онтарио нууруудын зүүн эрэг дагуу даваа гарагаас эхэлсэн цасан шуурга лхагва гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
Цасан шуурганы сэрэмжлүүлэг Пенсильванийн Кливленд, Эри, Нью-Йоркийн Жеймстаун, Сиракуз, Освего, Уотертаун зэрэг хотуудад идэвхжсэн байна.
Их хэмжээний цас орсны улмаас тус бүс нутгийн сургуулиудыг хааж, оршин суугчдыг энэ шуурганы сөрөг нөлөөлөлд бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг уриалжээ.
“Цаг агаарын хамгийн аюултай нөхцөл байдал үүсэж байгаа энэ үед богино хугацаанд их хэмжээний цас орох төлөвтэй байгаа учир зарим авто замын зорчих хөдөлгөөнд багагүй хүндрэл учрах төлөвтэй байна” гэж мэдээлсэн байна.
Тиймээс иргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо онцгой анхаарал хандуулж, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч сонор сэрэмжтэй байхыг уриалжээ.
Канад улсад ч мөн адил цасан шуурга болж, Онтарио мужийн цагдаагийн албанаас Торонто орчмын замуудыг хаахад хүрчээ.
Мөн улбар шар түвшний сэрэмжлүүлэг зарлаж, хэд, хэдэн авто ослын дуудлагад хариу арга хэмжээ авчээ.
Тус улсын хурдны зам дээр олон автомашины осол гарч, олон хүн хүнд бэртэж, эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн байна.
Их хэмжээний цасан шуурганы урсгал Онтарио нуураас зүүн тийш, Нью-Йоркийн төв хэсэгт орших Туг Хилл өндөрлөг газраар орж, баруун чиглэсэн 50-60 км/цагийн хурдтай хүчтэй салхины урсгал дайран өнгөрч, агаар чийгийг хуримтлуулан маш их хэмжээний хур тунадас бий болгохоор байгааг цаг агаарын байгууллагаас нь анхааруулжээ.
Цасны хэмжээ цагт 3 мм-ээс давж, зарим хэсэгт цагт 19-20 мм хүртэл хур тунадас орох төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл