Урлаг спорт
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од олимпын наадамд оролцох эрхээ авлаа

Монгол Улсын гавьяат тамирчин марафонч Бат-Очирын Сэр-Од Токиогийн марафонд 2:09:26 амжилттай гүйж, 5 дахь удаагаа олимпын наадамд оролцох эрхээ авлаа. Японы "Lake Biwa Mainichi" 76 дахь удаагийн марафонд 400 гүйгч уралдсанаас Монголын тамирчин Б.Сэр-Од 33 дугаар байрт орсон байна.
Эх сурвалж: МҮОХ
Урлаг спорт
“Хотын түүхийг хоёр минутад” хүргэнэ
Улаанбаатар хотын музейгээс Улаанбаатар хотын түүхийн чиглэлээр танин мэдэхүйн богино хэмжээний подкаст, бичлэг хийж, олон нийтэд хүргэж байгаа. Энэ хүрээнд хүүхэд, залуус, иргэдэд хотын түүх, соёлыг сурталчлан таниулах, нийслэл хотоороо бахархах үзэл санааг төлөвшүүлэх зорилгоор “ХОТЫН ТҮҮХИЙГ ХОЁР МИНУТАД” танин мэдэхүйн цуврал видеог бэлтгэн, хүргэж эхэлсэн. Энэхүү цувралын эхний гурван дугаар Улаанбаатар хотын музейн цахим хуудас, юүтүб суваг, фэйсбүүк хуудас, инстаграмаар олон нийтийн хүртээл болоод байна.
Та дараах холбоосоор “ХОТЫН ТҮҮХИЙГ ХОЁР МИНУТАД” танин мэдэхүйн цуврал видеог үзээрэй.
Цуврал 1: “УЛААНБААТАР ХОТЫН ҮҮСЭЛ”
Улаанбаатар хот хэрхэн үүссэн тухай
https://www.youtube.com/watch?v=KASi_HH76gQ
Цуврал 2: “НҮҮДЭГ ХОТ”
“Их хүрээ”-ний нүүж, суусан газруудын тухай
https://www.youtube.com/watch?v=jv1F8wN-9XU
Цуврал 3: "ИХ ХҮРЭЭ"-НИЙ НҮҮДЛИЙН ШАЛТГААН
“Их хүрээ” яагаад нүүдэллэдэг байсан шалтгааны тухай
https://www.youtube.com/watch?v=qd-Z2lWCkkw
Улаанбаатар хотын музейн цахим сувгууд:
http:/www.ubmuseum.mn
https://www.youtube.com/channel/UC9W2TxriBhW2xg3Ta1LGADQ
https://www.facebook.com/UlaanbaatarCityMuseum
https://www.instagram.com/ulaanbaatarcitymuseum_1956
УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙ
Урлаг спорт
П.Буяндэлгэр Азийн бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов
Азийн бөхийн нэгдсэн холбооны хурал Казахстаны Алматы хотод болж байна. Энэхүү хурлаар Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад харилцааны албаны дарга Пэлжээгийн Буяндэлгэр Азийн бөхийн холбооны гүйцэтгэх зөвлөлд багтсан төдийгүй ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов.
П.Буяндэлгэр нь Азийн бөхийн холбооны удирдах зөвлөлд сонгогдсон анхны монгол хүн болсон юм. Тус зөвлөлд Монгол, БНСУ, Япон, Кыргызстан, Казахстан, Йемен зэрэг долоон орны төлөөлөгч багтсан бөгөөд ерөнхийлөгчөөр Казахстаны Даулет Турлыханов, дэд ерөнхийлөгчөөр БНСУ-ын Кеннет Ли нар сонгогджээ.
Тэрбээр сүүлийн 20-иод жилийн хугацаанд Биеийн тамир, спортын газар, Монголын чөлөөт бөхийн холбоо, “Улаанбаатар спорт менежмент" компани зэрэг газарт гадаад харилцаа хариуцан ажиллаж байна. Алматыд манай чөлөөт бөхийн баг тамирчид нийт 5 /эрэгтэй 1, эмэгтэй 4/ олимпийн эрх авсан бөгөөд 15-нд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно гэж Монголын Үндэсний Олимпийн Хорооноос мэдээллээ.
Урлаг спорт
Хүндийг өргөлтийн тамирчид олимпын эрхийн төлөө өрсөлдөнө
Монголын хүндийг өргөлтийн тамирчид Узбекистаны нийслэл Ташкент хотноо болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд олимпын эрхийн төлөө өрсөлдөнө. Энэ сарын 19-27-ны хооронд зохион байгуулагдах тус тэмцээний 59 кг-д Э.Энхтамир, 71 кг-д Г.Ануужин, -87 кг М.Анхцэцэг, Б.Оюунбаяр, +87 кг Э.Билэгсайхан, эрэгтэйчүүдийн 67 кг Э.Мөнхдөл, 96 кг Б.Цэнд-Аюуш нар ОУХМ Ц.Хосбаярын удирдлага дор оролцох юм.
Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн нь олимпын эрх олгох гол тэмцээн бөгөөд виртуал хэлбэрээр зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа аж. Хэдийгээр Олон улсын хүндийг өргөлтийн холбоо Токио-2020 олимпийн эрхийг дөрвөн тэмцээнээр олгохоор төлөвлөж байсан ч короновирусийн улмаас хоёр тэмцээн нь цуцлагдаад байгаа юм.