Цаг үе
Өнөөдөр модон хохимой өдөр

Өнөөдөр аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 10. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн адаг шарагчин үхэр сарын шинийн 29. Буд гараг. Булаагч одтой, Гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр.
Өдрийн наран 8 цаг 07 минутад мандан, 18 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.
Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Цаг үе
Томоохон зам, даваануудад хүчтэй цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэл Солонготын даваа, А1102 дугаартай Мөрөн-Улиастай чиглэл Загастайн даваа, А18 дугаартай Нөмрөг-Сонгино-Наранбулаг чиглэл Цагаан дөрөлж/Ялаат/ зэрэг томоохон зам даваанууд болон нийт чиглэлүүдэд хүчтэй цасан шуурга шуурч замын зорчих хэсэгт цасан бүрхүүл тогтож үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.
Шуурхай ажлын хэсгүүд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа тул авто замын хөдөлгөөнд оролцогч жолооч, тээвэрлэгчид анхаарал болгоомжтой зорчино уу.
Онцын шаардлагагүй бол холын замд гаралгүй цаг агаарын нөхцөл байдлын мэдээ мэдээллийг авч замын хөдөлгөөнд оролцоорой гэж ЗАВХАН АЗЗА ТӨХК-иас мэдээллээ.
Цаг үе
Аюулгүй байдлаа хангаагүй 3928 зөрчил илрүүлэн, 545 зөрчлийг арилгууллаа
Нийслэлийн Онцгой байдлын газраас болзошгүй гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа “Эрсдэлгүй Улаанбаатар” аяны хүрээнд өчигдөр ”Хамтдаа шалгаж-Өнтэй өвөлжье” нэгдсэн арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Нэгдсэн арга хэмжээгээр Чингэлтэй дүүргийн 12, 16 дугаар хорооны 3300 айл өрхийн аюулгүй байдлыг шалгаж, 3928 зөрчил илрүүлэн, 545 зөрчлийг арилгууллаа.
Үзлэг шалгалтаар илэрсэн зөрчлийг ангилвал:
- Гэр хоорондын зай хэмжээ зөрчигдсөн- 324
- Мухар гудамж- 98
- Өндөрлөг газар буусан- 154
- Хаяг тодорхой бус- 52
- Өндөр хүчдэлийн доор буусан- 101
- Цахилгаан дамжуулах утасны - 318
- Розетка болон олон залгуурын - 273
- Цахилгаан дамжуулах утас олон төрлийн утас холбосон-382
- Пийшин зуух гэмтэлтэй-148
- Яндангийн залгааг буруу хийсэн-184
- Цонолт өгөх магадлалтай-228
- Пийшин зуухны амны доор 700х500мм хэмжээтэй металл хамгаалалт байрлуулаагүй -322
- Түүхий нүүрс хэрэглэж байсан –65
- Яндангаа хөөлөөгүй-165
- Үнс нурмаа, төмөр таглаа бүхий саванд хадгалаагүй- 397
- Угаар мэдрэгч ажиллагаагүй- 242
- Шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй байдал хангагдаагүй- 96
- Цахилгаан халаагуурын аюулгүй байдал хангагдсан эсэх-84
- Цахилгаан дамжуулах утасны чанар муудсан-295 зөрчил илэрсэн байна.
Иргэдэд болзошгүй гал түймэр, цахилгааны ашиглалт угсралтын аюулгүй байдлаа хэрхэн хангах, сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгож, 2700 санамж, сэрэмжлүүлгийн материал тарааж мэргэжил арга зүйн заавар, зөвлөмж өгч ажиллалаа.
Нийслэлийн Онцгой байдлын газар, төвийн 6 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Цагдаагийн газар, “Таван толгой түлш” ХХК-ийн хяналтын алба, дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс, дүүргийн Эрүүл мэндийн төв, дүүргийн Улаан загалмайн хороо, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, Цахилгаан түгээх сүлжээ Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нийт 470 гаруй ажилтан, алба хаагч хамтран хяналт шалгалтыг зохион байгуулсан юм.
Эх сурвалж: НОБГ
Цаг үе
Монгол Улсад боловсролын чанарын ялгаа хаана хамгийн их байна вэ


Сэтгэгдэл