Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

С.Батболд: Надад төрөөс хулгай хийх шаардлага байхгүй

Огноо:

,

УИХ-ын гишүүн С.Батболд УИХ-ын чуулганы үеэр өөрийг нь гүтгэсэн асуудлаар тун удахгүй баримт нотолгоотой залруулгыг гаргана гэдгээ мэдээллээ.

Ерөнхий сайдын өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Ингэхдээ “ Тусгаар Монгол Улсын эзэгнэн дарлах гэсэн бүлэглэл бүр тодорхой хэлэх юм бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна.  Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ” гэсэн юм.

Үүний хариуд УИХ-ын гишүүн С.Батболд “Би харин үг хэлье гэж бодоогүй байсан. Тийм нэг байдал үүсчихлээ. Сая МОнгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч, шударга ёсны дуу хоолой болох хүн УИХ-ын индэр дээрээс Оюу толгойтой холбоотой асуудлаар намайг гүтгэлээ. Манай Засгийн газар Монгол Улсын эрх ашгийг сайжруулсан өөрчлөлт хийсэн. Би төрийн ажил хийж байхдаа төсөв, төрийн ажилд нөлөөлж, төмөр замын замхруулж байгаагүй. Үнэхээр нүгэлтэй хүн бол нүглээ үүрдэг байх тогтолцоо ус агаар шиг хэрэг болоод байгааг сүүлийн үйлдлүүд гэрчилж байна. Миний хувьд төрөөс хулгай хийх шаардлага байхгүй. Би 30 гаруй жил өөрийн бизнесээ босгож, төрд зүтгэж байна. Өөрийн толгой дээрх өвсийг харахгүй байж, хүний толгой дээрх бухлыг харна гэдэг. Өөрийнхөө алдааг хүлээхгүй байж, хүнийг ингэж гүтгэж болохгүй” гэлээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувиар болон УИХ дахь Монгол, Италийн найрамдлын бүлгийн гишүүний хувьд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий Итали Улсын Элчин сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж буй Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт хөгжүүлэх тэр дундаа хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн чиглэлд түлхүү анхаарах сонирхолтой буйгаа талууд илэрхийллээ.

Засгийн газар хоорондын холимог комиссын гуравдугаар хуралдааныг энэ онд багтаан хийж худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах талаар үр дүнтэй яриа хэлэлцээрт хүрнэ гэж итгэж байгаагаа мөн тэмдэглэв. Түүнчлэн амжилттай хөгжиж буй хоёр талын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх, хамтарсан арга хэмжээг зохион байгуулан туршлага хуваалцахад анхаарал хандуулахаа талууд илэрхийлэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНЧУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг /2021.02.хүлээн авч уулзав.

Манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл ханамжтай байна. Хамтын ажиллагааг ялангуяа эдийн засгийн салбарт өргөжүүлэхэд бид чухал ач холбогдол өгдөг. Чехословак Улс 1990-ээд оныг хүртэл манай улсын бүтээн байгуулалтад томоохон хувь нэмэр оруулсан төдийгүй, 1990 оноос хойш Чех Улс манай улсад хөгжлийн тусламж үзүүлж, нийгэм эдийн засгийн чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр ирснийг дурдах ёстой гэсэн юм.

Цаашид хоёр орны Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхох, Олон Улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийн талаарх саналын хариуг уламжилж, хэлэлцээрийг байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг Элчин сайдаас хүссэн юм.

Элчин сайд Ийржи Бродский шинээр томилогдсонд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэж, БНЧУ-ын Ерөнхий сайдын баярын захидлыг гардуулан өгөв.

Цар тахлын аюул БНЧУ-д ихээхэн хүндрэл учруулж, нэг сая гаруй иргэн нь өвчилсөн учир онц байдал зарласныг дуулгав. Мөн "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлахаар бэлтгэжээ. Өнгөрөгч долоо хоногт хоёр орны парламентын бүлэг хоорондын цахим уулзалтыг амжилттай зохион байгуулсандаа сэтгэл хангалуун байна гэв.

Талууд хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хүрээнд тахь нутагшуулах төслийг үргэлжлүүлж, Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд олон улсын нислэгийн шугамыг нээх, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийхэд цаашид идэвхтэй хамтран ажиллахаар ярилцав.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

"Богдхан" төмөр замын төслийг эрчимжүүлнэ

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монгол хэсгийн даргын хувиар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Игорь Васильевич Милостныхтай уулзав.

Уулзалтын эхэнд "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл солилцож, ачаа тээвэр болон зорчигч тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, экспортын тээвэрлэлтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн стратегийн ач холбогдол бүхий "Богдхан" төмөр замыг барих төслийг эрчимжүүлэх талаар санал нэгдлээ.

"Богдхан" төмөр замын төсөл хэрэгжсэнээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийн галт тэргийг хот дундуур явуулалгүй Богдхан уулын урдуур тойрох юм. Уг төслийн ТЭЗҮ-ийг зургаан сарын дотор боловсруулж, гурван жилд багтаан ашиглалтад оруулахаар урьдчилан тооцсон байна.

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ын зүгээс өөрсдийн хөрөнгөөр ОХУ-аас Спутник-V вакциныг худалдан авч, нийт ажилчид болон тэтгэвэрт гарсан ахмад ажилчдыг вакцинд хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох